antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 7 comments

“Даашинзтай АМБИИЦ”

нийтлэсэн Admin

a0997acbed1043a002ebd9af02368c68Ерөнхийлөгчийг огцруулах Г. Уянгын үндэслэл биеллээ олох магадлал нь тун бага, бараг боломжгүй. Удтал чимээгүй явсан улс төрийн нам, хүчнүүд түрүүчээсээ сэрж эхэллээ.

Урин дулаан орохоор л Төв талбайгаа гороолж, түмэн олныг эгнээндээ нэгдэхийг уриалдаг хавар цагийн дүр төрхтэй харьцуулахад энэ удаагийнх өөр. Учир нь, тэдний шаардлага өнөөх улиг болтлоо дуншсан УИХ, Засгийн газар бус Ерөнхийлөгчийг чиглэжээ. Автор нь УИХ-ын гишүүн асан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам (ТТЭНН)-ын дарга Г.Уянга.

МҮАН-ын квотоор УИХ-д сууж, сонгуулийн өмнөхөн намынхаа хаалгыг хааж, ТТЭНН-ын дарга болж буурь сэлгэсэн тэрбээр Ерөнхийлөгчийг дахин дуэлд дуудсан нь энэ. Ялгаатай нь, төрийн түшээдийн хувиар бус тэмцэгч, жагсагчийн дүрээр Төрийн тэргүүнтэй нүүр тулах нь. Төрийн ордны дотроос биш гаднаас нь гэсэн үг. Гэхдээ Г.Уянга тэргүүтэй ТТЭНН-ынхан Ерөнхийлөгчийг огцруулах үндэслэлийг зарлалаа гээд асуудлыг шийдвэрлэчихгүй. Учир нь, Ерөнхийлөгчийг хуульд зааснаар хэд хэдэн үндэслэлээр огцруулдаг.

Ингэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль, бусад хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ зөрчсөнийг тоггоовол УИХ-ын нийт гишүүний гуравны нэгээс доошгүйн саналаар огцруулах эсэхийг парламентаар дэнсэлдэг. Мөн энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэхийн тулд Ерөнхийлөгч бүрэн эрхээ зөрчсөн гэж үзсэн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт шаардлагатай. Харин биеийн эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсноос үүрэгт ажлаас нь чөлөөлж өгөхийг хүссэн эсхүл нас нөгчсөн тохиолдолд бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болохоор мөн хуульчилжээ.

Хуулийн эдгээр заалтыг барим-талбал Г.Уянга даргын Ерөнхийлөгчийг ощруулах үндэслэл биеллээ олох магадлал нь тун бага, бараг боломжгүй. Яагаад гэхээр одоогийн Ерөнхийлөгчид дээрх хуулийн заалтуудын аль нь ч хамаархаагүй байна. Нэг үгээр хэлбэл, Г.Уянга даргын энэ удаагийн үйлдэл нийгэмд тодрох гэсэн “даашинзтай амбийц” төдий л харагдах бололтой. Магадгүй Өмнөд Солонгосын иргэд төрийн тэргүүнээ огцрохыг шаардан жагсаал зохион байгуулсны үр дүнд Ерөнхийлөгч Пак Гын Хэ эрх мэдлийг нь ямар нэгэн эрсдэлгүйгээр шилжүүлэх хүсэлт парламентдаа гаргасан нь Г.Уянга гишүүнд төрийн тэргүүнээ огцруулах сэдлийг өгсөн байж болох. Гэхдээ Өмнөд Солонгос бол хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, Монгол Улс парламентын засаглалтай гэдгийг Г.Уянга мэдэж байгаа гэж найдъя. Нэг ёсондоо төрийн тэргүүнээ огцруулна хэмээн гудамжнаас хашгирах, Төрийн ордноос асуудал хөндөх нь газар тэнгэр шиг ялгаатай гэдгийг эрх биш тэр мэдэж баймаар.

С.ГАНДӨЛ

/ҮНДЭСНИЙ ШУУДАН/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • Anonymous (December 07, 2016 9:26:10 am )

    Монгол Шударга нийгэмтэй болгохыг хусэхгуй болчихсон энэ бухнийг дээдэх доодосгуй ойлгож хэлээд байгаа ганцхан Уянга ч биш шуу дээ нийгэм эруулжиж байж Улс хегжине

  • Unshigchbi (December 07, 2016 9:28:39 am )

    За Эбэ Уянгыг хорхойтой араандаа зуулаадаа

  • zochin (December 07, 2016 10:00:07 am )

    Энэ одоо болих хэрэгтэй.Батцогт энэ 2 юу юу гэж Их хуралд орлоо.Шал худлаа.Юу ч хийгээгүй шүү дээ.Битгий дахин дахин гарч ирээд олон түмнийг үймүүлэх гээд бай .Залхмаар юм.Ядаж амьдрал хэцүү байгаа ч гэсэн ТАЙВАН баймаар байна.

  • Anonymous (December 07, 2016 11:42:50 am )

    Үнэн гэж байдаг бол ядаж ичиж зовно гэж мэддэг бол ерөнхийлөгч элбэгдорж аль хэдийнээ өөрийн хүсэлтээр огцроод алга болсон .

  • Зочин (December 07, 2016 12:04:14 pm )

    Элбэгээ зориуд л 2 хөрштэй харьцах харьцааг муутгах ажил хийгээд байна уу даа..ерөнхийлгчөөс буусан үед нь НҮБ-д нэг ажил санал болгоод, барьцаанд нь хийх ажлын нэг хэсэг юм бишүү,,НҮБ ч гэж дээ АНУ-ын гар хөл шүү дээ..Одоо тэд 2 хөршийн эсрэг бүх хүчээ дайчилж байна..Байнга төвийг сахих бодлого -2хөршөөс холдуулах,Далай ламыг урьж урд хөрштэй муудалцуулах.Ямар ч ойлголтгүй мөртлөө удахгүй газар хөдөлнө гэсэн мэдэгдэл хийж хөрөнгө аруулагчдыг холдуулах,давхар мөнгөний ханш унаган МАН-с өшөө авах гэх мэт

  • nergui (December 07, 2016 12:24:03 pm )

    ene setguulchid zahialgaar busdiig umuurch ym bichdegee hediid bolih ym boldoo gandul taniig setguulch gehed hetsuuhen l bna shuu

  • Зочин (December 07, 2016 7:45:37 pm )

    Энэ бүсгүй зөв л юм сөхсөн байна шүү дээ. Яагаад асудлыг тууштай шалгахын оронд бусдыгаа дайрч доромжлохоо урьтал болгоно вэ? Уянга шантрахгүй тэмцэгч шүү. Амжилт хүсье. Улс эх орон, газар шорооныхоо төлөө сэтгэл зүтгэл гаргаж тууштай тэмцэх хүн алга уу энэ 76 дотор?!

antalya rent a car