antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2016 Comments are off

Дональд Трамп БНХАУ-ыг шүүмжлэв

нийтлэсэн Admin

12-6-3_700x700М.ХҮСЛЭН

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп твиттер хуудастаа “Хятад улсын бодлого таалагдахгүй байна” гэжээ. Тэрээр цахим хуудсандаа БНХАУ-ыг хурцаар шүүмжилж, Өм­нөд Хятадын тэнгис дэх тус улсын бодлого таа­лаг­дахгүй байгааг мэдэгджээ.

Дональд Трамп жир­гээндээ “Хятад улс асар их мөнгөөр цэр­гийн цогцолбор барьж бай­на. Тэд АНУ-аас энэ талаар ядаж нэг удаа асуусан бол бид харил­цан ойлголцохыг хи­чээх байсан. Надад маш ойлгомжгүй байна. Тэд манай улсын бүтээг­дэхүүнд татвар ног­дуул­даг. Харин бид тэдний барааг импортлохдоо татвар ногдуулдаггүй” хэмээсэн байна.

БНХАУ болон Дональд Трамп нарын ха­рил­цаа түүнийг бүрэн эрхээ авах үед улам бүр хүйтэрч магадгүй болоод байна. Учир нь Дональд Трамп Тайванийн тө­рийн тэргүүнтэй шууд хол­богдож, тус улсыг тус­гаар тогтносон гэдэг байр сууринаас ханд­сан нь Бээжинтэй муудал­ца­хад хүргэв. Өнгөрсөн до­лоо хоногт тэрээр Тайванийн Ерөнхийлөгч Цай Инг Вэйтэй утсаар ярьс­наар Хятадтай харил­цах дипломат харилцаанд ан цав үүсгэсэн юм. Хятадын төрийн хэв­лэлүүдэд Д.Трампыг дад­лага туршлагагүй уч­раас “Нэг Хятад” бодлогыг үл тоомсорлон ийн­хүү утсаар ярьсан нь АНУ-тай харилцах харил­цааг сүйрүүллээ гэж мэдээлсэн байна.

Харин АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогд­сон Майк Пэнс байдлыг зөөлрүүлэхийн хичээж байна.Тэрээр ням гаригт NBS news-т ярилцлага өгөхдөө “Тайванийн тал бусад улсын төрийн тэргүүний адилаар баяр хүргэх үүднээс ут­саар холбогдсон. Дональд Трамп баярын мэнд­чил­гээг хүлээн авсан. Товчхондоо бол ийм л зүйл болсон” гэжээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car