antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 2 comments

Энхийг сахиулагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэнийг шалгажээ

нийтлэсэн Admin

1481012161584673c19100d

Төв Африкийн Бүгд Найрамдах Улсад /ТАБНУ/ байрлаж буй энхийг сахиулагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх асуудлаар НҮБ шалгалт хийх явцад 41 сэжигтнийг тогтоожээ.

НҮБ дөрөвдүгээр сараас хойш дөрвөн сарын хугацаанд дотоодын мөрдөн шалгалт явуулсан байна.

“Дотоодын хяналтын газар 139 хүнийг байцааж, тэдний бүртгэлийг шалгасан. Габон болон Бурундид гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй 41 хүний нэрсийг олж тогтоолоо” гэж НҮБ-ын мэдэгдэлд дурджээ.

Хохирогчдын 25 нь насанд хүрээгүй хүүхдүүд байсан бөгөөд хүчирхийллийн ихэнх нь 2014-2015 оны хооронд бүртгэгдсэн байна.

Хэрэг үйлдсэн этгээдүүдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд шүүх ажиллагаа явуулах хүсэлт гаргаж, мэдээллийг НҮБ-аас дээрх орнуудын засгийн газруудад илгээсэн байна.

Хэд хэдэн оронд байрлаж буй энхийг сахиулагчид бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх 69 хэргийн талаарх мэдээлэл өнгөрсөн онд НҮБ-д ирсэн байна.

ТАБНУ-д лалын болон христийн шашны бүлэглэлүүдийн хооронд мөргөлдөөн үргэлжилсээр байгаагийн улмаас тус улсад эмх замбараагүй үүсээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус улс руу энхийг сахиулагчдыг илгээсэн байна.

Д.Нямтулга

Эх сурвалж: Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • mgl (December 06, 2016 8:39:54 pm )

    Mongoliin enkhiig sahiulagchid yum baih gej bodloo. Shal demii yum bichjee.

  • зочин (December 07, 2016 7:14:46 am )

    үхэж байсан нямтулга чамайг ална шүү…. монгол юм байх гэж айлаа… лалар хуцах долоох газраа мэддэггүй суганы үс цавины хялгас вэ … алаа мэдэж арзайгаарай

antalya rent a car