antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 1 comment

С.Амармандахын хэрэгт хотын удирдлагуудыг шалгаагүй

нийтлэсэн Admin

14810167045846858002b20“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өнгөрсөн сарын 22-нд “Жаргалтай Улаанбаатар” цэнгүүнд ая дуугаа өргөх үеэрээ бусдад зодуулж, хүнд гэмтэл аван одоо ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Түүнийг амнаасаа болж зодуулсан гэх мэдээлэл гадуур гараад байгаа ч ар гэрийнхэн нь найз нөхөд нь мэдээлэл хийхдээ “Тийм зүйл болоогүй” гэдгийг няцаасан юм. Харин С.Амармандахыг ОХУ-ын дипломат төлөөлөгч зодсон гэх.

Дээрх хүндэтгэлийн арга хэмжээнд С.Амармандах маань дуучин, бүжигчдийнхээ хамт очиж уран бүтээлээ толилуулсан.

Тэрбээр зохион байгуулагчдын хүссэнээр “Би монгол хүн”, “Аз жаргал хүсье”, “Үзэсгэлэнт бүсгүй” гэх гурван дуу дуулсан. Уран бүтээлээ хүргэхдээ хас тэмдэгтэй урлагийн хувцсаа өмссөн байсан. Тоглолтын дараа арга хэмжээнд оролцож буй хүмүүст хүндэтгэл үзүүлсэн байдаг.

Тэгэхдээ хас тэмдэгтэй дээлээ тайлж костьюмаа өмссөн байдаг. Харин Амрааг зодуулсан асуудлыг хотын дарга харанхуй өрөөнд нуусан гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн юм. Тиймээс өмгөөлөгч Г.Батбаяр хотын удирдлагуудыг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ хүргүүлсэн гэх мэдээлэл цацагдаж эхлэв.

Энэ хэргийн талаар ЦЕГ-ын Олон нийттэй харилцах хэлстийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад “Энэ сарын 22-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 43 настай хүн бусдад зодуулсан байна гэх мэдээллийг цагдаагийн байгууллага авсан.

Мэдээллийн мөрөөр ХУД-ийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж, хохирогчоор иргэн А-г тогтоож, Эрүүгийн хуулийн 181.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Харин А-гийн өмгөөлөгч нэр бүхий хүмүүст гомдол гаргаж шалгуулах хүсэлтээ хуулийн байгууллагад өгсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Харин энэ хэрэгт хотын удирдлагуудыг шалгаагүй тийм гомдол ирээгүй. Энэ хэргийг Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын байгууллагын хяналтад шалгагдаж байна” гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • irgens (December 07, 2016 9:08:34 am )

    Oros Mongol 2 hun zodoldool biz yun surtei yum Amaraa zugeer baigaagui ni todorhoi Umguulugch Batbayar medleggui shunaliin har mikrap shuu

antalya rent a car