antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 10 comments

Н-ЫН ДАРГААР Г.БАТХҮҮ, С.ЭРДЭНЭ ХОЁРЫН НЭГ ТОДОРЧ БУСАД НЬ ҮҮЛ ШИГ БАХИРАХ УУ

нийтлэсэн Admin

c8c35a20-5d0d-4d94-aadf-71fbcfb302d6-1АН сүүлийн 7 жилд анх удаагаа Их хурлаа хийж байна. Ардчилсан намын Их хуралдаа оролцохоор З.Энхболд, Н.Алтанхуяг, Я.Санжмятав, Н.Батбаяр, Ч.Сайханбилэг, Р.Амаржаргал, М.Зоригт, Ц.Оюунгэрэл, Д.Эрдэнэбат, С.Одонтуяа, С.Ламбаа, Л.Эрхэмбаяр нар хүрэлцэн иржээ.

Соёлын төв өргөөнд эхлээд байгаа тус намын Зургадугаар их хуралднийтдээ 1210 төлөөлөгч оролцож байна. Тэдгээрийн 450 нь намын анхан шатны байгууллагаас сонгогдсон төлөөлөгч бол үлдсэн нь АН-ын хуучин сэтэртнүүд. Энэ тухай нийтлэлч Б.Баабарын онож жиргэснээр бол фракциудын төлөөлөл юм.

Зун, намар өвлийн эхэн сард намаа шинэчлэхээр хангалттай ярьсан паризанууд болон залуусын хүчийг намынх нь фракцууд хэдийн нуга дарсан нь ойлгомжтой болоод байгааг төлөөлөгч сонгосон үйл ажиллагаа харуулсан, Мөн өчигдөр шөнө дүл хүртэл хуралдсан хуучин ҮЗХ Их хурлынхаа үйл ажиллагааг өөрчилсөн тухай яриа хангалттай сонсогдож байна.

Тухайлбал, АН-ын фракцууд намын дүрмээс илүүтэй даргын суудалд ач холбогдол өгч хоорондоо тохиролцоо хийсэн бололтой. АН-ынхан Их хурлаа нээчихээд шөнө завсарлуулаад эргэж өглөө хуралдах хооронд заримыгаа сайхан амар гэж явуулчихаад хор найруулж, мөнгө тараагаад асуудлыг шийдчихдэг. Тухайлахад 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах ажиллагаа яг ийм зарчмаар болж билээ.

Тэр үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр 6 нэр дэвшигч тодорч Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл нар үлдэж байлаа. Тухайн үед АН-ын дарга асан Н.Алтанхуяг Их сургуулийн ангижав Э.Бат-Үүлийгээ “Миний хөгшин хариад сайхан амарчих. Маргааш чи…” гэсэн гэдэг. Тиймээс ч маргаашийн хуралд маадгар ирсэн Э.Бат-Үүл өрсөлдөгч нь тодормогц “Бархирмаар санагдсан хором”-оо бичиж байлаа.

Тэгвэл АН-ын фракцууд энэ удаагийн Их хурлаа ч иймэрхүү замаар явуулах гэж байна гэж хардах хүмүүс олон байна.

Уг нь АН Их хурлаараа үзэл баримтлал, үндсэн дүрмээ хэлэлцэж, шинэ дүрмийн дагуу сар шинийн өмнөхөн шинэ даргаа саналын эрхтэй нийт гишүүдээсээ сонгоно гэсэн мэдээллийг Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөлөөс өгч байлаа. Гэвч, өчигдөр шөнө орой болтол хуралдсан Үндэсний зөвлөлдөх хорооны хурлын дараа өнөөдөр болох Их хурлын үйл ажиллагаа өрнөх сценийг өөрчилсөн гэлцэнэ.

АН-ын Их хурал эхлэхтэй зэрэгцээд С.Эрдэнэ, Г.Батхүү нар урьд шөнөжингөө унтах завгүй хор найруулсан гэх хардлага ч гарч байна. Тэднийг Их хурлынхаа 1210 төлөөлөгчийн 900-г нь багцалж, хүн тус бүрт 500 мянган төгрөг тараасан гэх сургийг ч сайтууд бичиж байна.

АН-ын даргад өрсөлдөнө хэмээн П.Цагаан, Д.Эрдэнэбат, Л.Болд, С.Эрдэнэ, Ж.Батзандан, Лу.Гантөмөр Г.Батхүү, М.Чимэддорж нар Их хурлаас өмнө зарласан.

Гэвч АН-ын фракцууд Г.Батхүү, С.Эрдэнэ нарын нэгийг өнөө маргаашгүй намынхаа дарга болгох тохироог хийчихсэн хэмээх хардлага ийнхүү Их хурал эхлэхтэй хамт яригдаад эхэллээ. Энэ үнэн бол бусад нөхдүүд нь Э.Бат-Үүл шиг бархирцгаах болов уу. Харж л сууя.

Г.Самбаа

Gereg.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

10 Comments

  • зочин (December 06, 2016 1:29:30 pm )

    Хурлын нээлтийг харж байна. Энэ чинь юу болж бна аа? Хурлын төлөөлөгчдийн анхаарлыг хэлэлцэх асуудлаас шал өөр зүйлд хандуулж, хөөргөж уусгах гэсэн танил аргаа ОЛИГАРХИУД хэргэлж бна. Хохны дуу 89 оноос өөр дуугарч бгаа шүү. Төлөөлөгчид та бүхэн энэ башир аргад бүү хуурт. Энэ их хурал АН-ыг шинэчилж эс чадваас МАНАН БУДАНгаас Монгол орон мөд салахгүй. АН-ын даргад өмнөх явдалдаа хариуцлага хүлээх ёстой дараах нөхдийг сонгож үл болно. Алтанхуяг, Баярцогт, Батхүү,Батбаяр, Гончигдорж, Сайханбилэг, Тэмүүжин, Энхболд, Эрдэнэ, Эрдэнэбат гм.

  • sanal (December 06, 2016 1:38:22 pm )

    ERDENEEG 1000 HUBI DEMJIJ BAINAAAAAAAAAAAAAA

  • zochin (December 06, 2016 2:02:14 pm )

    bathuu erdene nar l AN iin dargad devshih yum bol ene nam shinechlegdeh bish bur usath tal ruugaa ornoo gesen ug ene 2 bol ih husej bgaa l daa ezen Chingisiin ih hussen hund toriin joloog buu atguul gesen suut uhaan bii shuu ANiinhaan zaluu toloologchdoo buu demjeerei ta nar edniig gargaval uurdiin tamd unah bolnoo

  • Anonymous (December 06, 2016 4:04:14 pm )

    Huuchin buunii hugarhai nar hereggui. Dampuurna shuu

  • Зочин (December 06, 2016 4:57:24 pm )

    Ардчиллын анхдагчид одоо болноо. Шинэ үед зайгаа тавих хэрэгтэй. Учир нь үнэхээр туршагагүйтэж 2 ч удаа ард иргэдийнхээ итгэлийг алдсан удаатай.тЭГЭХЭЭР САНААЧЛАГА ГАРГАЖ ӨӨРСДӨӨ НЭРСЭЭ ТАТАЖ АВАХ НЬ ЗҮЙТЭЙ БАЙХ.

  • бат (December 06, 2016 5:10:26 pm )

    Яг одоо алалцаж байна

  • ЗОЧИН (December 06, 2016 5:42:36 pm )

    НЭГ ЮМ БОЛОХ НЬ Ч БОЛНОО. САЙН УУ МУУ ЮУ.БАРАГ Л МУУ ТАЛДАА БАЙХ.

  • бб (December 07, 2016 9:08:13 am )

    амаржаргал болбол ардчилсан нам сэргэж магадгүй

  • зочин (December 07, 2016 10:31:45 am )

    Хэн ч гарсан адилхан даа.АН угаасаа төр барьж чаддаггүй чацга царайлаад бие биенээ унагаад дуусдаг шүү дээ.Тарсан нь дээр дээ энэ нам

  • Anonymous (December 18, 2016 10:38:23 pm )

    Bathuu batuul gantumur erdenebat gd ali galbin humuus hereggui ee saihan saihanzaluu humuusiig gargah heregteishtei emee ubuu nar odoo bolnoo tetgebertee garch gertee suusan deer dee sagsuu sosorbaram hurtel shal hugshin bolchood bainashtee nas uhaan hoer ni shine ym setgehee bolichood bainashteet

antalya rent a car