antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 6, 2016 1 comment

Бөхийн цол дуудаачдын шилдгүүдийг тодруулав

нийтлэсэн Admin
527-1480989074dsc_0081-1Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны шилдгүүдийг тодруулж өргөмжлөл гардуулав.
Энэ удаагийн уралдаанд 148 оролцогч ур чадвараа сорин өрсөлдсөнөөс гуравдугаар шатанд шилдэг найман оролцогч үлдсэн юм. Сүүлийн шатанд үлдсэн шилдэг цол дуудаачид 12 дугаар сарын 3-нд шигшээ шалгаруулалтад орж дүнгээ гарахад Төв аймгийн Зуунмод сумын харьяат, Налайх дүүргээс оролцогч Б.Цэрэндагва тэргүүн байр эзэллээ.
Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, бөхийн цолчин, засуул Б.Мөнхбаатар, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, засуул Э.Хүрэлбаатар нар хоёр, гуравдугаар байрт шалгарлаа.
Харин шилдэг наймд Б.Цэрэндагва, Б.Мөнхбаатар, Э.Хүрэлбаатар болон нийлэлээс оролцогч Б.Дарханням, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, улсын засуул Т.Хэнбат, Ховд сумын харьяат Б.Гантулга, Чандмань сумын харьяат, засуул Б.Булгаа, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, цэргийн заан заан, уртын дууч Д.Алтаншагай нар шилдэг наймд шалгарлаа.
Цол дуудаачдын улсын IV удаагийн уралдааны тэргүүн байрт шалгарсан Б.Цэрэндагвад Булган сумын Бугат сумын харьяат, цолчин засуул Д.Пүрэвсүрэнгийн үр хүүхдүүд аавынхаа нэрэмжит “ЭРХЭМ ДЭЭД” хэмээх шагнал олгов.
Д.Өлзий
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Очироо (December 06, 2016 4:26:28 pm )

    Манай Мөнхбаатар дүү ч аргаггүй сайхан цол дуудна шүү цагаан сараар Батсуурь арслангийн цолийг дуудахад бөхийн өргөөнд байсан хүмүүс дуу алдаж алга ташиж байсан даа

antalya rent a car