Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт Авлигатай тэмцэх газраас 11 дүгээр сарын 30-нд буюу өнгөрсөн мягмар гаригийн 14.00 цагт эрүүгийн 201501000009 дугаартай хавтаст хэрэгт сэжигтнээр тооцон шалгах тухай зарлан дуудах хуудсыг хүргүүлж, тэрбээр дөрвөн цагийн турш мэдүүлэг өгсөн нь хэвлэл мэдээллийнхний төдийгүй олон нийтийн анхаарлын төвд байсан.
Н.Алтанхуяг мэдүүлэг өгөхийнхөө өмнө болон Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших сонирхолтой байгаагаа мэдэгдэх үеэрээ “Ерөнхийлөгч болон түүний тойрон хүрээлэгчид өөрийг нь улс төрийн зорилготойгоор “хэрэгт унагахаар санаархаж” гэр бүлийнхнийг нь хүртэл хорьж, шалгаж байгаа тухай хэлж байв.
Олон асуулт дагуулсан энэ үйл явдлаас хуулийн байгууллага ямар үндэслэлээр АН-ын лидерүүдийн нэг, экс ерөнхий сайд Н.Алтанхуягийг хэрэгт татан шалгаж эхэлсэн нь хамгийн их анхаарал татаж байсантай та бүхэн санал нийлэх биз ээ.
Түүний хэлсэнчлэн улс төрийн, эрх мэдэлтний зорилго, нөлөөлөл байлаа ч хуулийн байгууллага хэн нэгнийг тодорхой үндэслэлгүйгээр хэрэгт татаж, мэдүүлэг авахгүй нь ойлгомжтой.
Энэ л шалтгаанаар ZUV.MN сайтын сурвалжлах баг дээрх асуудлыг тодруулахаар хүчин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан нийтэд хүргэсэн байдаг.
Бидний олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл нь Н.Алтанхуяг нь Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа зарим нэг томоохон үл хөдлөх хөрөнгөө ХОМ-доо мэдүүлэлгүй нуун дарагдуулсан нь өдгөө шалгагдах үндэслэл болсон тухай байсан.
Тодруулбал, Н.Алтанхуяг нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1-ийг журамлан эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн хуулийн тусгай ангийн 270 дүгээр зүйлийн 270.2, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-д заасныг зөрчиж хөрөнгө орлого болох Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлээгүй нуун дарагдуулсныг хуулийн байгууллага олж тог тоон шалгаж байна. Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, тендерийн хууль тогтоомж зөрчиж төрөл садандаа их хэмжээний төсвийн мөнгийг олгосон асуудалтай холбогдуулан буруутайд тооцон шалгаж эхэлсэн гэх мэдээллийг нийтэлсэн.
Тухайн өдрийн /11 сарын 30-нд/ 18.20 цагийн орчим дээрх мэдээллийг нийтлэгдсэний дараа Н.Алтанхуягийн зүгээс бидэнд маш их дарамт, дайралт ирсэн. Гэсэн ч бид өөрсдийн эх сурвалж хийгээд баримт дээрээ бат зогсож тухайн мэдээллийг эргүүлэн татахаас эрс татгалзсан.
Цаг хугацааны хувьд АН-ын их хурал болж буй энэ өдөр дахин ийм мэдээлэл нийтэлж байгааг захиалгатай юм уу, улс төртэй холбож хардах хүн цөөнгүй байж мэдэх юм. Хардах эрх бүгдэд бий. Гэхдээ Н.Алтанхуягийг хэрэгт унагахийг санаархаж буй гэх Ерөнхийлөгч Ц.Элбэрдоржийг бичигч би таних байтугай сэтггүлчидтэй хийдэг уулзалт дээр нь ч нэг удаа очиж үзээгүй хүн. Манайхны ярьдгаар “салхин доогуур нь ч гарч байсангүй”. Эрэн сурвалжлах чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэж байсан, басхүү дөрвөн жил бичиж нийтлэх ажлаа завсарлаад салбартаа дахин ажиллаад удаагүй байгаа миний хувьд тэр улс төр, томчуудын дундах “асуудал” үнэндээ хол.
Гэвч өчигдөр 15.00 цагийн үед Н.Алтанхуягийн өмгөөлөгч О.Чулуунчимэгээс манай сайтад уучлалт хүсэх шаардлага ирүүлсэн. Уг шаардлагад Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилга экс сайдтай холбоотой гэж ор үндэсгүйгээр гүтгэсэн. Үүндээ уучлалт хүсч залруулга гаргахгүй бол хуулийн байгууллагад хандаж хохирлыг барагадуулах улмаар сайтын үйл ажиллагааг цаашид явуулах эсэх дээр ч арга хэмжээ авна гэх утга бүхий сүрдүүлсэн бичгийг ирүүллээ. Ингээд зогсохгүй medee.mn, 24 tsag.mn, eagle.mn тэргүүтэй сайтуудаар уг шаардлагаа нийтэлсэн байв. Зохион байгуулалттайгаар тараасан уг мэдээллийг зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл гаргахаас татгалзсан юм билээ. Үүнийг юу гэж ойлгох вэ, ноён Н.Алтанхуяг аа. Хэвлэл мэдээллийн байгууллагыг хэвлэл мэдээллээр нь “намнадаг” цаг ирсэн гэж үү. Эвсэл нөгөө “бантахдаа балайрна гэдэг” нь болсон юм уу?
Энэ шалтгаанаар бид өөрсдийн олж авсан мэдээллээ тодотгож, зарим баримтыг нийтлэхээс өөр аргагүйд хүрлээ. Ямар ч тийм барилга байшинтай холбоогүй гэж “мэлзсэн” сайдын 2016 оны ХОМ-ыг та бүхэн харж байна.
Өмнө нь манай мэдээлэлд дурьдагдсан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр ХИД 1-ийн урд баригдсан 7 давхар шилэн барилгын зах зээлийн үнэ 130 сая төгрөг гэж үнэлжээ. Харин 2015 онд ХОМ-доо уг барилгыг 30 сая гэж үнэлсэн байх юм. Нэг жилийн дотор 30-130 сая болтлоо үнэлгээ өсдөг “үнэтэй” барилга байдаг бололтой. Ямартай ч шилэн барилга Н.Алтанхуягийнх гэдэг дээр маргах шаардлагагүй олон баримт байна. Уг барилгын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ эхнэрийнх нь нэр дээр гарч байсан баримт хүртэл бий.
Уг нь сэтгүүлч миний бие адилхан бага насны хүүхэдтэй эх хүний хувьд ч, эмэгтэй хүний хувьд ч уг баримтыг дэлгэж Н.Алтанхуягийн эхнэр Х.Сэлэнгийг хэл амны бай болгохыг хүсээгүй юм.
Дээр нь Н.Алтанхуяг гэдэг хүнтэй нүүр тулж уулзаж үзээгүй ч өөрийн итгэл үнэмшлээр, хийж байсан ажлыг нь дэмжигчдийн нэг байсны хувьд түүнийг гүтгэж доромжлох шалтаг, шаардлага, шалтгаан бүр зориг зүрх ч надад байхгүй гэдгийг тодотгомоор байна. Тухайн өдөр /11 сарын 30-нд/ түүнд хоёр цагийн дараа очиж мэдүүлэг өгөх зарлан дуудах өгсөн ч тэрбээр экс ерөнхийлөгч шиг “луу унжилгүй” эр хүн шиг хүрч ирж байгааг харахад хүндэлмээр санагдаж байлаа. Тиймдээ ч түүний мэдэгдсэнээр улс төрийн зорилготой юм шиг харагдах энэ хэргийн цаана юу байгааг бид тодруулахыг хичээсэн.
Угтаа хуулийн байгууллага яагаад, юунаас болоод шалгаад байгаа, чухам юу болоод байгааг мэдээлэх нь бидний үүрэг, ажлын л нэг хэсэг. Олон нийтийн эрх ашигтай холбоотой, анхаарлыг татсан онцлох мэдээллийг олон эх сурвалжаас тодруулж, мэдээлэл авч, түүнийгээ баталгаажуулаад аль болох түрүүлж мэдээллэхийг эрмэлздэг зарчим аль ч хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдэд байдаг шүү дээ.
Эцэст нь хэлэхэд, бид гүтгэлгийн чанартай мэдээлэл бичиж хүний нэр төрд халдаагүй, өөрсдийн олж авсан баттай эх сурвалжийн мэдээлэл, баримтан дээрээ тулгуурлаж мэдээллээ бэлтгэсэн гэдгээ хэлмээр байна. Харин хэн нь хэнийгээ “гүтгэчихэв ээ” гэдгийг хуулийн байгууллагын үйл ажиллагаа, олон нийтийн дүгнэлт, цаг хугацаа харуулах биз ээ.
Таны сэтгүүлчдэд хийсэн мэдээллийг эргэн сануулахад “Өнөөдөр 14.00 цагийн үед надад зарлан дуудах хуудас ирлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд хэлчихсэн чинь нилээн үйл явдал өрнөх юм шиг байна.
Мөн нэвтрүүлгээр орохдоо монголын нийгэмд болохгүй байгаа зүйлс, тэрэн дотроо цөөхөн хүмүүс Монголын хамаг баялагийг сорчлоод завшаад байна гээд хэлчихсэн чинь манай энэ Ц.Элбэгдорж, тэдний бүлэглэл амь тавьж байгаа юм шиг байна. Цөөхөн хоногийн дотор гурав дөрвөн эмэгтэй хүнийг шоронд хийлээ.
Ер нь Ерөнхийлөгч ба тэдний бүлэглэлийнхэн хууль хяналтын байгууллага дотор хонгил үүсгэчихсэн тухай би дөрвөн сард ярьж байсан. Тэр хонгил руугаа намайг шахаж оруулах гэж олон жил оролдож байна. Айж ичээд байх зүйл байхгүй. Үнэн мөн хэзээд ялна аа гэж бодож байна.
Хоёр зүйлд харамсаж байна. Намайг эхнээс нь дуудчихгүй Л.Гансүх, Б.Мөнгөнтуяагаас эхлээд олон хүнийг шорон гяндангаар тарчилгаж, хамгийн сүүлд төрсөн дүү одоо ойр орчмын хүмүүсийг тарчилгах хэрэггүй байсан юм. Зарлан дуудах хуудсаа жаахан давчуу өгнө лээ. Одоо 16.00 цаг болж байна. Ингэж яарч өгсөн нь намайг ирэхгүй гэж шалтаглах гэж байсан юм байлгүй.
Төгсгөлд нь би нэг юм хэлье. Ц.Элбэгдорж бид хоёр 1990 оноос Ардчиллын төлөө явсан. Ц.Элбэгдоржийн үгэнд орохгүй бол шоронд ордог тийм ардчиллын төлөө би яваагүй. Түүний үгэнд ормооргүй байна. Ойр дотны хүмүүсийг маань оролдож байхаар аль эрт намайг дуудаад байцаалт авчихгүй дээ. Одоо тэднийг маань гаргаж, намайг тэр шорондоо хий. Би шоронд орсон ч эх орныхоо төлөө, энэ бүхний эсрэг тэмцсээр байх болно” гэх таны энэ мэдэгдэлээс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийнхөө бий болгосон “шударга бусын хонгил”-руу яагаад журмын нөхрөө түлхэж оруулах гээд байна вэ хамгийн гол нь мэдүүлэг авч анхаарал татаад байгаа хуулийн байгууллага ямар үндэслэлээр шалгаж байна вэ гэдгийг тодруулах, мэдээлэх эрх, үүрэг дөрөв дэх засаглалынханд байдаг юм шүү Н.Алтанхуяг сайд аа.
Сэтгүүлч Г.Долгорсүрэн
Эх сурвалж:zuv.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 06, 2016 10:57:36 am )
hehehe, tanihgui, medehgui geh tusmaa l no toi baidag. elbegdorjiin hulsnii bicheech l dn sh tee chi…
-
Баяррагчаа (December 06, 2016 11:48:28 am )
Одоо гэмт хэргийн том ялтай элбэгдоржийг хаацайлагч хүмүүсийг шалгах хорих хэрэгтэй ялангуяа зөвлөх нэртэй хамсаатнуудыг
-
zochin (December 06, 2016 12:10:15 pm )
Эргүү сэтгүүлчил улс төрчид багш нар адгийн шаарнууд бүтэн улс бүтэн Эрдэнэтийг алдчихсан байж нэг муу шилэн байшин энэ тэр ярих үнэхээр өндгөн толгойтой үхрийн гэдэстэй шаарнууд
-
зочин (December 06, 2016 12:33:33 pm )
ккк энэ сэтгүүлч захиалгаар бичсэн нь тодорхой харагдаж байна учир текстийг уншиж үзэхэд энэ өндөр байшингийн аль нэг давхарт нь зөвхөн 106 м2 буюу 3 өрөө орчим байрны л эзэн юм биш үү. энэ зураг дээрх байшинг бүхэлд нь гэж бодсон чинь биш байна. сэтгүүлч гуай 106 м2-ийг бүхэл бүтэн олон давхар байшинтай андуурсан юм биш үү. ккк
-
tsever agaart (December 06, 2016 2:41:26 pm )
Шарга морьт зусланд байрлал сайтай “Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457
-
Eegii (December 06, 2016 2:43:18 pm )
Gutgegchid hezee bolih ym boldoo setguulch nertei bugs doloogch bylduuch avgai naraa
-
irgen (December 06, 2016 2:46:39 pm )
Энэ байшин бүхэлдээ Алтанхуягынх байсан ч яадгын. Ерөнхий сайд байсан хүн заавал гуйлгачин байх алба уу. Цаана чинь тэр 1-р хүн чинь бүхэл бүтэн Монголын №1 үйлдвэрийг авчаад хэл ам болоод байгаа юм бишүү.
-
aaa (December 06, 2016 2:56:10 pm )
tanihgvi medehgvi henii zahialga ve
-
ЗззочиночинкочиночинзочинЗочин (December 06, 2016 3:10:46 pm )
Улс орныхоо төлөө л ажиллана гэсэн бол өчүүхэн жижигхэн амбаарыг улсын мөнгөөр, хулгайн замаар барьсан, олсон бол хариуцлага хүлээх л ёстой. Өмөөрөх юмаа олж өмөөрцгөө. Хуучны үг ч байна. Сиймхий хадаг, сэтэрхий зүү ч аваагүй байх ёстой.
-
zochin (December 06, 2016 3:28:45 pm )
holsni bicheech
-
Gxd (December 06, 2016 3:33:51 pm )
Үнэхээр хууль зөрчсөн л бол нэг өндөг хууль бусаар авсан ч хариуцлага ярих л хэрэгтэй.Гэхдээ энэ байтугай улс дамжсан юм хийгээд байгаа Элбэгдорж хэзээ ирж шорондоо орохыг тэсэн яданхүлээж …
-
Зочин (December 06, 2016 3:42:55 pm )
яахаараа энэ байшин Алтанхуягийн байх ёстой гэж цалингаараа бн хүн ийм их хөрөнгөтэй байдаг бол ард түмэн бид ч бас зээл төлөхгүй ядуу баймааргүй бна сайн шалгах хэрэгтэй
-
ЗОЧИН (December 06, 2016 3:43:51 pm )
Сэтгүүлч гуай зөвхөн 1-р давхрыг авсаныг бүхэл бүтэн байшин гээд ойлгочиж зайлуул. Сэтгүүлч ч болдоо:ккк
-
Иргэн (December 06, 2016 3:57:32 pm )
Ингээд бодохоор АН-ынхан сайн идэж ашигласан байгаа юм шүү. Хурааж ав, улсын орлого болгоод өрөө төл.
-
zzzz (December 06, 2016 4:40:19 pm )
shine huuchin toriinhond negch shudarga hyn baihgui bygd adilhan
-
Zochin (December 06, 2016 5:30:09 pm )
YAGAAD IIM BAISHINTAI BOLSIIN, HAANAAS OLSON HURUNGII NI SHALGAH YOSTOI , SAYAHAN L NAMAIG MASHINTAI BHAD MASHINGUI, 1 horoololoos NER DEVSHIJ GARCH IRJ BSAN, ENE HOT ALBAN TUSHAALTNUUDIIN HURUNGU, HUULI BUS GAZRAAR DUUREH YOSGUI !!!!!!
-
Zochin (December 06, 2016 5:31:18 pm )
SANAL 1 bna,
-
Зочин (December 06, 2016 5:33:47 pm )
Монголын эмгэнэл болсон Элбэгдоржийн хөлсний бичээч нар л ээлжит гүжир гүтгэлгийн ажлаа хийж байна. Ард нь асаалттай танъ Элбэгдорж байхад хүнийг гүжирдэж гүтгэж харлуулсан ч ял зэм хүртэхгүй нь мэдээж. Бөгс долоогч нар.
-
Anonymous (December 06, 2016 5:39:02 pm )
бүгдийг нь шалга хулгайчуудыг
-
-
мн (December 06, 2016 5:52:32 pm )
их хуралд маны түмэн гэрчтэи алуурчин худалч хулгаичид гэмтнүүд малтиитал инээгээд зарим шагнуулаад сууж л баина бүгдииг нь баривал зүгээр юм
-
Улс тор судлаач. (December 06, 2016 5:55:34 pm )
Сэтгуулч Г.Долгорсурэн гэх хун дээрх мэдээллийг бичихдээ “ZUV.mn сайтын сурвалжлах баг, хучин чармайлт гарган ажиллаж, мэдээллийг тодруулан, нийтэд хургэсэн” гэж ээ. Уг асуудлыг хууль зуйн зувьд авч узвэл “нотлох баримтыг бурэн гуйцэт тодруулаагуй байж ХУНИЙ НЭР ТОРИЙГ УНАГААХ АЖЛЫГ ХИЙЖ БАЙГАА ЮМ БАЙНА” гэж дугнэлт огмоор байна даа. Иймд дараахь зуйлуудийг олж ТОГТООГООД энэ МЭДЭЭЛЭЛЭЭ ЗАЛРУУЛЖ ГАРГАХ нь зуйтэй. Уунд :
1. 2016 онд гаргаж огсон ХОМ-ээс нь харвал хоронгийн эх уусвэрийн тайлбарт “Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж оффис болгоход 1 давхрыг авсан” гээд мэдуулэгт бичснээс харвал омно нь кофений зориулалттай жижигхэн байр байсан бололтой. Энэ кофений байрны Ул Ходлох Хоронгийн Гэрчилгээ нь хэний нэр дээр байсан бол. Миний бодолоор эхнэрийнх нь нэр дээр байсан бол энд ямар ч гэмт гэргийн шинжтэй уйлдэд байхгуй байна.
2. Хуучин байсан кофений зориулалттай уйлчилгээний байшинг буулгаж, ах дуу нартайгаа хамтарч, оффисийн жижигхэн байшин бариулаад, туунийгээ зах зээлийн унээр 130.сая гэж унэлэсэн бол энэ нь ямар ч хууль зорчсон асуудал биш юм. Ер нь хун омч оо “1 тэрбум эсвэл 10 тэрбум” гээд унэлсэн ч ямар ч хууль зорчсон асуудал биш юм. Энэ нь тухайн хувь хуний омч оо унэлж байгаа нэг л хэлбэр юм.
3. Ер нь хэдэн ах дуу нар нийлж, кофений зориулалттай жижигхэн байшингаа буулгаж, оффисийн байшин болгож, давхар давхараар нь хуваагаад нэг нэгээрээ санхуужуулчих хоронго, монго эрх биш байх байлгуйдээ. Тэгээд ч Монгол Улсын Еронхий сайдын ажлыг хийж байсан, Чацарганы том аж ахуйтай, амралт сувилалын газартай энэ хунд жижигхэн оффисын байшингын нэг давхрыг бариулчих монго байлгуй яахав дээ. Ингэж ард иргэдийгээ, хууль бусаар тагнаж чагнаж, амьдрал ахуй нь жаахан гайгуй байгаа хэн нэгийгээ УНДЭСЛЭЛГУЙГЭЭР ХОРОНГОЖСОН гэж цоллож, шалгаж, шууж, шорон гянданд хийхээр айлгаж байгаа нь хэнд хэрэгтэй юм бэ? Бид чинь ямар нийгэм байгуулчихаад, хэнээр удирдуулаад байгаа юм бэ? Тэгвэл. ОЮУ ТОЛГОЙ, НОЕН УУЛ зэрэг ОРД газруудыг УУЛ УУЛААР нь ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН, Эрдэнэт, Монголросцветмет нэгтгэл, Хотолийн цемент шохойн уйлдвэр зэрэг ТОРИЙН ОМЧ ХОРОНГОО ард иргэдээсээ нууцаар ОБЪЕКТ , ОБЪЕКТООР НЬ ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН Ц.Элбэгдорж, М.Энхболд, Сайханбилэг нарыг яах гэж бна. Мон ХУЛГАЙ ХИЙЖ АВСАН монгоо ядаж Монголдоо байршуулж, татвар толж Монголдоо бага ч гэсэн хувь нэмэр оруулчихгуй ГАДНЫ НУУЦ ДАНСАНД БАЙРШУУЛЖ “хуний сэтгэл гаргасан” С.Баярцогт , С.Батболд нарыг яах болж байна. Хулгай хийж авсан монгоороо гадаадад ондор унэтэй ОРД ХАРШ, ЭДЛЭН, ХАУС худалдаж авч ТАНАСАГЛАЖ БАЙГАА С.Баяр мэтийн ХУЛГАЙЧДЫГ яах гэж байна. Эдгээрийг чинь Алтанхуягын бух ах дуу нарын магадгуй насаараа цуглуулсан хоронго, эсвэл бусадаас зээлж хуйлж авч барьсан МУУРЫН БАЙШИН ШИГ ЖИЖИГХЭН байртай ЖИШИЖ БОЛОХ УУ? Би тэр байрыг нь сониучилж очиж узсэн л дээ. Унэндээ тэнд омно нь байсан тургэн уйлчилгээний цэгийнийн “жижигхэн талбай” дээр л барьсан байр байна лаа даа. БУГДЭЭРЭЭ ШУДАРГА БАЙЦГААЯ Л ДАА. -
Улс тор судлаач. (December 06, 2016 6:07:12 pm )
Ер нь АН-ын арай гайгуй гэсэн бухнийг хэлс хэргээр АТГ-аар шалгуулж, нэр хундийг нь унагаж, бух шатны сонгуульд ялагдуулж, хооронд нь хагалж эв тунжингуй Байдалд оруулчихаад, одоо “нам дамнасан булэглэл” уусгэж улс орныхоо онготэй оодтэй бухнийг авч Монгол улсыг суйруулээд байгаа хун бол яах ч аргагуй Ц.Элбэгдорж юм. УИХ-ын гишуун асан Уянга тэргуутэй тэдний намынхан туунийг ОГЦРУУЛАХААР хучин чармафлт гаргаж байгаад Монголын шударга ард тумэн дэмжиж байгаа байх аа. Ер нь Ц.Элбэгдорж нь 10-р анги тогсоод, шууд их дээд сургуульд орж чадаагуй, Эрдэнэтийн уйлдвэрт туслах ажилтан хийж байгаад л цэрэгт явж, тэндээсээ цэргийн ДУНД БОЛОВСРОЛТОЙ, сэтгуулч болсон санаатай шуу дээ. Энэ хуний дэргэд Н.Алтанхуяг БОЛОВСРОЛТОЙ хун байхгуй юу. Одоо энэ хуний тухай омно хийж байсан зарим зуйлээс нь бичье. М.Энхсайхан нь 2004 онд АН-ын дарга байхаа УИХ-ын сонгуульд намаа удирдаж, оороо Ховсголоос нэр дэвшиж, оролцож 25 суудал авч, хэрэв МАН-тай хамтарсан засаг байгуулахаар болвол ядаж УИХ-ын дарга юм уу, эсвэл Шадар сайд болох боломжтой байсан тул АН-ын даргын хувьд МАН-тай хэлэлцээр хийж байтал, Ц.Элбэгдорж нь тухайн уед УИХ-д сонгогдсон Г.Батхуу, С.Баярцогт нарын гишуудтэй МАН-тай зэрэгцсэн хэлэлцээр хийж, Н.Энхбаярыг УИХ-ын дарга болгож, Ц.Элбэгдорж Еронхий сайд болж, М.Энхсайханг АН-ын даргаас зайлуулахын тулд Намынхаа байрны хаалгыг эвдэж “тамга”-аа Р.Гончигдоржид огч байж билээ. Оороор хэлбэл тэр уеэс М.Энхсайхан нь Ц.Элбэгдоржид шахуулсан гэсэн уг л дээ. Ингээд энэ олон жил М.Энхсайхан нь Ц.Элбэгдоржоос хол байж, дуулгавартай байсан тул Ц.Элбэгдорж нь сая туунийг гадаадад элчин сайдаар томилуулж “нугэл”-ээ наманчиллаа шуу дээ. Ер нь Ц.Элбэгдорж нь ийм л “Том эрх ашиг аа боддоггуй СОНИН хун шуу дээ. Одоо Монголын маань хуухэд залуучууд нь ЗОВ АМЬДРАХ АРГА УХААНААС СУРАЛЦАЖ ЧАДАХГУЙ байгаа нь манай Торийн ондор албан тушаалтангуудын алс хэтийг харсан бодлогогуй, ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛ, ЭД МОНГОНИЙ ТОЛОО, ХУУЛЬ ДУРЭМГУЙ, УЛГЭР ДУУРАЙЛАЛГУЙ ХУЛГАЙ ХИЙСЭНТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ юм. Тэгээд ч хуухэд залуучууд маань “энэ томчуудаас санаа авч, амар хялбар аргаар амьдрахын тулд хар тамхины наймаа хийж хурдан ИХ МОНГОТЭЙ болох, эсвэл охид бусгуйчууд маань биеэ унэлэх ИХ МОНГОТЭЙ болохоор ажиллаж, энэ уйлдэл нь улс орон даяар газар авч, эруугийн нохцол байдал хундэрч, НОЦТОЙ байдалд ороод байхад, манай УАБЗ-ийн дарга Еронхийлогч Ц.Элбэгдорж, гишууд УИХ-ын дарга М.Энхболд, Еронхий сайд Ж.Эрдэнэбат нар маань “чих нь дуулий, нуд нь сохор” мэт чимээгуй л суугаад, харин ч Ц.Элбэгдорж, М.Энхболд зэрэг зарим ноход нь “Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС ХЭРЭГТ ХОЛБОГДООД л байгаа биз дээ”. Ер нь Ц.Элбэгдорж нь анх Эрдэнэтийн захирал Ганзоригийг шахаж гаргаад, тууний оронд оорийн найз Цагаандарийн Энхтувшинг тавихаар хооцолдсон ч олон нийтийн дотор ТААГУЙ ХЭЛ АМ УУСМЭГЦ АМЕГ-т ажилладаг байсан Даваацэрэн гэдэг залуутай хувиараа тохиролцоо хийгээд л, туунийг Эрдэнэтийн захиралаар томилсон биздээ. Дараа нь Даваацэрэнг “дарамталж” байгаад л Эрдэнэтийн монгоор “Ачит-ихт” гэдэг хувийнхаа зэсний уйлдвэрийг бариулж, ашиглалтанд оруулж, одоо ашиглаж л байгаа биз дээ. Одоо энэ уйлдвэр нь ЕТГ-ын дарга асан П.Цагааны нэр дээр уйл ажиллагаа явуулж, ашиг орлогоо Ц.Элбэгдоржид огч байх шиг л байна даа. Мон Ц.Элбэгдорж нь, ихэнх хувьцааг нь Хятадууд эзэмшдэг Саусгоби Сэндс компанид УУЧЛАЛТ, ОРШООЛ узуулэх замаар МАШ ИХ ТУСЛАСАН ДАА. Саусгоби Сэндс компани нь “ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛАХ ЗАМААР УЛСАД ОНЦ ИХ ХЭМЖЭЭНИЙ ХОХИРОЛ УЧРУУЛСАН, ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН, 6.1 их наяд тогрогийн МОНГО УГААСАН хэргээр шалгагдаж тогтоогдоод, АНХАН ШАТНЫ ШУУХЭЭС “гадны хоронго оруулагч нэрээр ялыг нь бага зэрэг хонгорч 35.3 тэрбум тогрогийн татварыг Улсын тосовт товлоруулэхээр шийдвэр гарч, БУХ ШАТНЫ ШУУХИЙН ШИЙДВЭР ГАРЧ ЭЦЭСЛЭЖ ГАРААГУЙ БАЙХАД, Монгол Улсын Еронхийлогч Ц.Элбэгдорж маань “Шуухийн процессыг тасалдуулж дундуур нь “тухайн хэрэгт нь УУЧЛАЛ узуулсэн”-ээр Монгол улс маань МОНГО ч БАЙХГУЙ, УХСАН НУХ, ОВООЛСОН ШОРООТОЙ ХООСОН ХОЦОРСОН ЮМ ДАА. Эцэст нь Ч.Сайханбилэг нь энэ компанийг УЛАМ ДАВРААЖ, ЯМАР ч ТЕНДЕРГУЙГЭЭР “Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн ашиглалтын талбайн ХАМГИЙН АШИГТАЙ БАРУУН ЦАНХАД ОЛБОРЛОЛТ ХИЙЛГЭЖ, ШАГНАСАН ЮМ. Тэгэхээр Таван толгойн ордод Хятадын бас нэг компани л нуурсний олборлолт хийдэг болсон гэсэн уг юм л даа. Энд хир хэмжээний ХЭЭЛ ХАХУУЛ ЯВСНЫГ хэн ч мэдэхгуй, хууль хяналтын байгууллага ч шалгахгуй зугээр л онгоруулж байгаа биздээ. Энэ нь ШУДАРГА ЯВДАЛ МОН УУ? Мон Ч.Сайханбилэг нь засгийн газрын гишуудээсээ нууцаар Дубайд очиж ЧИНГЭС БОНДЫН 1.5 ТЭРБУМ доллариас ДАРИУ ИХ 2 ТЭРБУМ долларийн ТАТВАРЫН ТОЛБОРИЙГ Оюу толгой компаниас ЧОЛООЛЖ харж узэхийн зэрэгцээ Монголынхоо орд газрыг барьцаанд нь тавьж байгаад ГАДНЫ КОМПАНИД ГАДНЫ БАНКНААС ЗЭЭЛ АВЧ ОГСОН хуйтэн сэтгэлтэй хун дээ. татварын Тэгэхээр Хятадын бас нэг компани л ТАВАН ТОЛГОЙД ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ болсон гэсэн уг юм л даа. Саяхан Ц.Элбэгдоржийн удирдлагаар Ч.Сайханбилэг нь Эрдэнэтийн 49 хувийг, хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан ХУУЛЬ БУС УЙЛДЛИЙГ ХИЙЖ, Монголд олон нийтийн ЭРХ АШИГ, НИЙТИЙН ОМЧИЙГ ХАМГААЛДАГ Тор засаг байхгуй болсныг харууллаа шуу дээ. Мон Ц.Элбэгдорж нь Шуух Хууль Хяналтын Байгууллагыг ДОХИО ЗАНГААГААРАА ажиллуулдаг болгохын тулд ЧАДВАРГУЙ, МЭДЛЭГГУЙ, ТУРШЛАГАГУЙ, ШААРДЛАГА ХАНГАХГУЙ хунийг ШУУГЧЭЭР томилж, НИЙГМИЙН ШУДАРГА ЕСИЙГ АЛДАГДУУЛЖ одоо ШУДАРГА ЕС ТОГТООХЫН ТОЛОО ТЭМЦЭЛТ ХОДОЛГООН ГАРГАХАД ч ХУРГЭЭД БАЙНА ШУУ ДЭЭ. Одоо та бухэн захын хунээс “Шуухийн шийдвэр хир зэрэг шударга гарч байна вэ? гээд асуугаад узвэл ойлгомжтой болно доо. Торийн Тэргууний хувьд ямар ч асуудалд “Эцэг хун шиг” оорийн биеэр УЛГЭР ДУУРАЙЛАЛ узуулэхийн дээрхи бух уйлдлуудийг хийснээс гадна, хамтран ажиллаж, оорийг нь Торийн ийм ТОМ ондорлогт хургэсэн Н.Алтанхуяг, Х.Баттулга гээд журмын олон ноходийгоо “уг дуугуй угэнд ордоггуй, эсвэл тороос хулгай хийхэд тус нэмэр болдоггуй, эсвэл “оорийнхоо ирээдуйн орсолдогч” гэж узээд ямар ч хунийг ГАНЦААРДУУЛАХ эсвэл УЗЭЛ БОДОЛООС нь МОХООХЫН ТУЛД, ЗОХИОМЛООР ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛГОХООР хууль хучний байгууллагаар уг яриа, уйлдэл ходолгоон бухнийг нь нууцаар тагнаж, чагнуулж, ГЭМТ ХЭРГИЙН ЗОХИОЛ БИЧУУЛЖ, туугээр нь СЭЖИГТЭН болгуулж, нэр хундийг нь унагааж УЛС ТОРООС ЗАЙЛУУЛДАГ эсвэл ШОРОН ГЯНДАНД ОРУУЛЖ ГЭСГЭЭДЭГ болоод байгаа биз дээ. Мон оорийнхоо бурэн эрхийн хугацаандаа “ходоо гадааны хаа хамаагуй хумууст С.Зориг агсны хэргийг хулээлгэж “тэр хэрэгт ЦЭГ тавина” гээд л ХМХ-ээр бичигдээд байгаа биз дээ. ЭНЭ БУХЭН чинь ХУУХЭД, ЗАЛУУЧУУДАД маань ХУМУУЖЛИЙН ЯМАР Ч САЙН НОЛОО УЗУУЛЖ ЧАДАХГУЙ, БУРУУ УЛГЭР ДУУРАЙЛАЛ БОЛОХ ТУЛ УЛГЭРГУЙ, ХУМУУЖИЛГУЙ, ХУН ЧАНАРГУЙ, “ЭРХ МЭДЭЛ АЛБАН ТУШААЛАА АШИГЛАЖ АРД ТУМНЭЭСЭЭ ХУЛГАЙ ХИЙСЭН” энэ НОХОРООС НЭГ ч ХОНОГ АЛДАХГУЙ ОГЦРУУЛЖ САЛЦГААЯ МОНГОЛЧУУД АА !!!!!
-
Иргэн (December 06, 2016 7:31:57 pm )
Энэ сэтгүүлч нэртэн эмэгтэй олигарх бүлэлглэлийн гар хөл гэдэг нь тодорхой боллоо. Ингэж хүн гүтгэснийхээ шан хүртэх болохоороо элдэв улс төржсөн юм донгосож байгаа долдой юм даа.
-
Anonymous (December 07, 2016 2:00:47 am )
MUUSAIN AVILGACHID BAIJ YADAJ BNAA. ZUV ZUGEER BAISAN HUNIIG HELMEGDUULDEG TSAG UNGURSEN. MUUSAIN AVILGACHDIIN AMTTAI AMAR HYALBAR HOOLIIG NI HAASAN BOLOKHOOR ELBEGEEG BUKH AVILGACHID UZEN YADDAG NI TODORKHOI.
-
э (December 07, 2016 6:25:49 am )
ЭНЭ БАЛАЙ ЧАВГАНЦ ЦАРАЙЛСАН ХҮҮХЭН ЭХ ОРНООСОО УРВАГЧИЙГ ХАМГААЛААД НААД 1 Р-ХҮНИЙГ МОНГОЛЧУУД 95/ НЬ ҮЗЭН ЯДАЖ БАЙГАА ШҮҮ ШУНАЛИЙН ТУЛАМ БИДНИЙГ ДАНДАА ТЭНЭГ БАЙДАГ ГЭЖ БОДООД БАНА УУ ХУРДАН ДАЛД ОРООСОЙ
-
zochinzochinzochinzochin (December 07, 2016 9:26:26 am )
ene altanhyag gedeg hvn mash ih zalitai hvn eba ene 2 neg teregnii 2 dygyi gesen vg
-
Anonymous (December 07, 2016 9:42:10 am )
ЯААХЧ ҮГҮЙ ДЭЭ ТЭД ЦӨМ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН НАР АЛТАНХУЯГ ХЭРЭГТЭН БОЛОХ ЮМ БОЛ БҮХ ҮНЭН ИЛ БОЛОЖ ЦӨМ ШОРОНД ОЧНО Ц НЯМДОРОЖОД ХАР ДЭВТЭР БИ ОДОО НЭЭХ ЦАГ НЬ БОЛСОН ХУУЛИЙН САЙДААР ОЛОН ЖИЛ АЖИЛСАН ХҮН ИХ ЗҮҮЛЬ МЭДНЭ ЭНЭ БҮХ ҮҮЛДЭЛЭЭС ХУЛГАЙЧ НАР АЙНА ҮҮНЭЭН НУУХЫН ТУЛД ЭРХ МЭДЭЛТЭЙ ХУЛГАЙЧ НАР АЛТАНХУЯГ НЯМДОРОЖ НАРЫН АМЬ НАСАНД НЬ ХҮРЧ МАГАДГҮЙ
-
Халиун (December 07, 2016 10:16:42 am )
Алтанхуягаар далимдуулж элбэгдорж болон түүний сүлжээг унагах нь чухал байна
-
Zochin (December 07, 2016 1:44:23 pm )
Cetgegdelee bichigchid zobxon Altanxyjgiig xamgaalax gesneec oop bodolgyigeer bichij getel jagaad iim ix xopongtoi bolconiig ogt bodoj yzcengyi,zobxon l byx bypyyg bichigch xynd ogcon n altanxyjgiig xamgaalax gesen apchaagyi canaapxal bn.?
-
иргэн (December 07, 2016 11:43:49 pm )
Энэ сэтгүүлчийг бүрэн дүүрэн дэмжиж байнаа, хө. Миний хүү зарим хүмүүсийн доромжлолоос битгий халшраарай. Тун сайн мэдээлэл болжээ. Иргэд бид юуг нь ч мэдэхгүй, тэр зальтай Алтанхуяг улсын өмч идэж уучихаад, хэргээ хүлээх болохоор Элбэг рүүгээ дайрч байгаа нь эр хүний шинжгүй муухай байна. Ганц байшин биш их муу юм хийсэн. Улс орныг маань асар их өрөнд унагаасан хүйтэн дотортой хүн дээ, Ялтанхуяг бол.
30 Comments