Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газар самарт явж байсан иргэд сураггүй болсон гэх дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт энэ сарын 2-нд иржээ.
Тодруулбал, Орхон аймгийн харьяат иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нар өнгөрсөн сарын 14-нөөс хойш сураггүй болсон байна. Мөн өнгөрсөн сарын 28-наас хойш иргэн 38 настай эрэгтэй Г сураггүй болжээ.
Улмаар Онцгой байдлын газрын зургаан албан хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн нийлсэн 19 хүн шуурхай ажиллаж энэ сарын 4-ны 12:40 цагт Хүдэр сумын Баянцагаан багийн Баруун моностой гэдэг газраас иргэн 46 настай эмэгтэй Г, 38 настай эрэгтэй Н нарыг осгож нас барсан байсныг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Харин иргэн Г буюу 38 орчим настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Холбоотой мэдээ
-
Anonymous (December 05, 2016 6:14:10 pm )
байгал эх дэлхий хариугаа авч
-
зочин (December 05, 2016 8:01:53 pm )
Эрх баригчид ард түмнээ боддог ажил төрөлтэй байлгаж басан бол юу гэж 2 сайхан аав ээж нар самарт явж алтан амиа алдах билээ дээ . Иймээс эрх баригчид ард түмнээ ажилтай орлоготой болгох арга хэмжээ авах нь зүйтэй болов уу
-
ОЮУТАН (December 05, 2016 8:45:03 pm )
БОЛЬЁ ОО
-
mongol hun (December 06, 2016 7:10:03 am )
end heregt mongoliin tor buruutai ene humuusiig ajiltai orlogotoi bailgaj bsan bol
uy gej hohoo ovliin huitend samarnii toloo holdoj uheh bileee dee -
иргэн (December 06, 2016 10:33:03 am )
хөөрхий дөө, ядарсан монголчууд минь хорогддоод л байдаг
-
zochin (December 06, 2016 4:58:37 pm )
novshiin tortei ard tymen ingej l zovj baina shyydee, hoorhiidoo muu mongolchuud mini,,,ene ganz udaa bish ard tymen mini ih zovj bainaa,,,Ter huudas naagaad baigaa zaluustai niilehees oor arga algadaa, temzeh zag boljee
6 Comments