Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захирамж гарган Эдийн засгийн бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
Тус зөвлөл Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, банк, санхүүгийн салбарын асуудлаар Засгийн газарт бодлогын зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх үндсэн чиг үүрэг хүлээнэ.
Тухайлбал эдийн засаг, банк, санхүүгийн тогтолцоонд тулгарч байгаа хүндрэлийг даван туулах, цаашид тогтвортой өсөлтийг хангах, макро эдийн засгийг тогтворжуулах, бизнес, хөрөнгө оруулалтын тааламжтай орчин бүрдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах зэрэг чиглэлээр оновчтой арга зам, арга, хэрэгслийг тодорхойлон, санал боловсруулж Засгийн газарт танилцуулж байх юм.
Орон тооны бус Зөвлөлийг Монгол Улсын Ерөнхий сайд ахлах бөгөөд гишүүдэд Үндэсний статистикийн хороо, Монголбанк, Банкны холбоо, МҮХАҮТ, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн, МУИС зэрэг байгууллагын төлөөлөл багтсан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
Зочин (December 05, 2016 10:26:09 pm )
Дэлхийн зах зээл дээр өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам долларыг давсан. Нүүрсний алтан үе ирээд буй нь энэ. Харамсалтай нь энэ үнэ цэнэтэй үеийг бид ашиглаж чадахгүй л байна. Өнгөрсөн наймдугаар сард Австрал нэг тонн коксжих нүүрсээ 100 ам доллараар БНХАУ-д борлуулжээ. Энэ үед Монгол улс ижил төрлийн нүүрсийг 34 ам доллараар борлуулсаан байдаг. Монголчууд нүүрсний зах зээлд хэрхэн тоглож буйг илтгэсэн энгийн жишээ энэ. Бид бараг гурав дахин хямдаар нүүрсээ өгчихөж байна. Манай олборлогчид хоорондоо өрсөлддөг. Үнээ өрсөж буулгадаг. Салбарынхны хэлдэг энэ тайлбарыг уншигч та олонтаа сонссон байх. Угтаа энэ нь Монгол нүүрс үнэгүйдэх эхний шалтгаан. Зарим олборлогч үнээ хэт доогуур тооцон, урт хугацааны гэрээ байгуулдаг. Тухайлбал, тонн коксжих нүүрснийг 25 ам доллараар борлуулж байсан тохиолдол ч байдаг. Монгол нүүрсний үнийг ийм доогуур тогтоосноос бусад олборлогч ч энэ ханшаар бүтээгдэхүүнээ өгөхөд хүрсэн түүх бий. Манайхан хямд ханшид хүлэгдэж, худалдан авагч тал хожсон нь гашуун үнэн. Тиймээс салан тусгаарлахаа больж, нэгдэх нэг цонхоор нүүрсээ экспортлох нь чухал болохыг салбарынхан хэлдэг. Тавантолгойд олборлолт хийж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, Тавантолгой гэсэн гурван компанийн үйл ажиллагааг зохицуулах нь чухал байна. Эдгээр компани нэгдсэн бодлоготой болсон тохиолдолд монгол нүүрсний үнэ өсөх боломжтой гэв. Монгол улс гадаад зах зээлээс ахиу валют олохоор зорьж буй бол нэгдсэн бодлогын дор экспорт хийх ёстой. Яагаад гэвэл манай компаниуд гадаадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй харьцуулахад жижиг. Гадаад зах зээлд эзэлж буй Монголын байр суурь ч том биш. Тэр тусмаа Хятад шиг уудам зах зээлд манай аж ахуйн нэгжүүд үндэстэн дамнасан корпорациуд шиг компанийн бодлогоор ажиллахад хүндрэлтэй. Угтаа дээрх гурван компани гурвуулаа үнээ өсгөх хүсэлтэй. Гэвч өнөө хэр эв зүйгээ олоогүй л явна. Үүнд хэн, хэн нь олон шалтаг тоочдог. Харин тэдний шийдвэрээс ангид ямар асуудал нэгдсэн бодлогод саад болоод байна вэ? Австралийн хил дээр 250 ам долларыг шүргэж буй коксжих нүүрс манайд яагаад 50 ам доллар байна вэ? Хариулт нь нүүрсний үнийг зэс, алт шиг биржид жигнэж, тооцдоггүй. Тухайлбал, Лондоны металлын биржид зэсийн жишиг ханшийг тогтоодог. Алтыг ч ялгаагүй Нью-Йоркийн Cotex биржийн арилжааны самбар тодорхойлно. Харин нүүрсний үнэ худалдан авагч болон борлуулагч хоёрын тохиролцоонд тулгуурладаг тогтолцоотой. Тиймээс хар эрдсийн үнэ харилцан адилгүй байдаг. Уг нь энэ асуудлыг шийдэхийн тулд Эрдэс баялгийн бирж байгуулах Засгийн газрын тогтоол 2014 онд гарсан юм. Гэвч сураг алдарсаар, одоо бүр дуулдахаа ч больжээ. Бас нэг гашуун түүхийг мартаж болохгүй. Энэ бол дэд бүтэц. Эл асуудал нүүрсний салбарын сэргэлтийг хүлсээр удаж буй. Тээврийн зардал нүүрсний үнэд онцгой нөлөөлдөг. Тиймээс дэд бүтцийн асуудлыг ярихын тулд хэсэг намжаад буй өргөн, нарийны талцал, маргаан дагуулсан төмөр замыг эргэн сөхөх хэрэгтэй болно. Ийм олон хүлээс, зангилаа дунд манай нүүрсний салбар босож чадалгүй сэхээнд хэвтэж байна. Угтаа салбарын сорилт тодорхой. Үүнийг шийдэх аргыг ч бас салбарынхан мэдэж буй. Харамсалтай нь, өнөө хэр ямар ч өөрчлөлт алга. Төр, хувийн хэвшлээрээ талцсаар. Энэ зуур үнийн өсөлт алгуурхан холдож байна. Шинжээчдийн үзэж буйгаар ирэх он дуустал эрчим хүчний болон коксжих нүүрсний ханш унахгүй.
1 Comment