antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 7 comments

Сурагчид гурван долоо хоног амарна

нийтлэсэн Admin

c1c37ee5493dd6cbb072cd64e73da556original_700x700Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын амралт энэ сарын 29-нөөс эхэлнэ. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц, сурагчдын амралтын хугацаа”-г өнгөрсөн аравдугаар сарын 21-ний баталж, танилцуулсан билээ. Ингэснээр хичээлийн жилийн бүтцээсээ хамаарч жил бүр өөрчлөгддөг сурагчдын амралт цаашид тогтвортой мөрдөгдөхөөр болсон юм.  Шинэ журмын дагуу Улаанбаатар хотын бага ангийн сурагчид хүйтний улиралд гурван долоо хоног буюу арванхоёрдугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ. Харин хөдөө, орон нутгийн бага ангийн сурагчид хоёр долоо хоног буюу арванхоёр дугаар сарын 29-нөөс нэгдүгээр сарын 11-нийг дуустал амрах юм.

Эх сурвалж:www.polit.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • АЛТАНСҮХ (December 03, 2016 10:32:55 am )

    Хүүхдүүд амрах сайхан байна. Боловсролын сайд та идэр гурван ёсын хүтэнд хүүдүүдийг амраах талаар бодсонгүй мал уу. Гадаадад бас хажуугийн Хятад улсад их хүйтнээр хүүхдүүдийг амраадаг. Манайхан үүрээр нусаа чирсэн хүүхдүүд ямар эмэгнэлтэйгээр сургуульдаа явдаг гээч.

  • 172 (December 03, 2016 1:16:28 pm )

    Үнэн шүү хөөрхий хүүхдүүд өглөө оройд их хэцүү байдаг тул ядаж их хүйтнээр амрааж байхад гэмгүй. Автобус унаа яадаг билээ дээ. Дээр нь хариуцлагагүй эх эцгийн балгаар зарим хүүхэд хөлдөхөө шахаад явж байдаг.

  • Anonymous (December 03, 2016 2:12:40 pm )

    Хотын хүүхдүүд 3 долоо хоног, хөдөөнийх 2 долоо хоног амардаг нь ямар учир байна аа, хүүхдүүдийг хот, хөдөөгөөр нь ялгаад байгааг ойлгохгүй байна, эсвэл хүүхдүүдээ баян, эсхүл ядуу айлд төрснөөр нь ялгана, ийм ялгааг эсэргүүцэж байна.

  • çî÷èí (December 03, 2016 6:48:10 pm )

    պ人íèé õ¿¿õä¿¿ä èë¿¿ îëîí õîíîã àìàðìààð þì.պ人íèé ìàë÷äûí àìüäðàë õýö¿¿ ø äýý.

  • bolor (December 04, 2016 3:35:52 pm )

    huduunii huuhduud tsagaan saraaraa mal tulluh ued amarna gene shuu hotiin uhaant malnuudaa hot huduugiin ontslog gej neg zuil baidgiig medhuu

  • зочин (December 05, 2016 10:46:20 pm )

    6 болон 7-р ангийн хүүхдүүдийг 21 хоног амраах хэрэгтэй шүү сайдаа. ид өвлийн хүйтэнд хүүхдүүд гэртээ байх нь зөв хичээл номоо гэртээ хийгээд байж болно шүү дэ. Ханиад ихсээд ирдэг үед л гэртээ байх нь чухал

  • Зочин (December 06, 2016 3:12:49 pm )

    Хөдөөгийн хүүхдүүд даарч хөрч болно,хотынхон эрх танхил даарч хөрч болохгүй гээд ялгаад байгаа юм биш үү энэ сайд,сайд болоод ганцхан сургуулийн хүүхдүүдийн амралтын хуваарь гялгавартай гаргаж ажил хийгээд бгаа сайддаа

antalya rent a car