antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 2, 2016 14 comments

Хятадууд Бургастайн боомтоор мах экспортлохыг түр зогсоожээ

нийтлэсэн Admin

content_untitled-110

Өмнөд хөрш БНХАУ  манай  улсаас авах уул уурхайн бүтээгдэхүүний татвараа нэмэх шийдвэрийг  арваннэгдүгээр сарын 22-ны өдөр гаргасан бөгөөд тус шийдвэр нь өчигдрөөс  хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэж байгаа талаар мэдээлсэн.  Хэдийгээр тус  шийдвэр нь  Ганц мод боомтод хамааралтай ч,  Монгол Улс жилд 20 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолж байгаагийн тэн хагас нь буюу 10 сая тонн  нь  тус боомтоор дамжин Хятад улс руу гардаг тул,  татварын нэмэгдэл манай тухайд чамгүй алдагдал  дагуулахаар байгаа.

Тэгвэл Хятад улс манай улсаас мах экспортоор авахаа түр зогсоожээ.Тодотгоход,  манай улс энэ оны хоёрдугаар сараас эхлэн Бургастайн боомтоор БНХАУ руу мах экспортолж эхлээд байгаа юм.

Ер нь бол тэгш тоотой сар бүрд БНХАУ руу мах экспортолно  гэж байсан ч малын өвчин гарч байгаатай холбоотойгоор Хятадын талаас түр зогсоосон гэх мэдээлэл байна. Махны экспорт  тодорхой хугацаанд зогссон ба ойрын хугацаанд экспортод мах нийлүүлэх ажил хэвийн үргэлжилнэ гэх мэдээллийг албаныхан өгч байгаа аж.  Сануулахад, өнгөрсөн онд өмнөд хөршөөс мэргэжлийн баг Монголд ирж ажиллаад, баруун таван аймаг болох Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баянхонгор аймгийн малыг шүлхий өвчингүй, эрүүл бүс хэмээн зарлаж, Бургастайн боомтоор экспорт хийхээр тохирч байдаг. Түүнчлэн Увс аймгийн “Мон Тува” ХХК өнгөрсөн хоёрдугаар сард эхний нийлүүлэлт болох 16 тонн мах экспортолсон мэдээ байгаа юм.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

14 Comments

  • иргэн (December 02, 2016 10:09:09 am )

    бөөн далим муусайн хужаа нар монголыг өөдтэй яваад атаархаж үхэхнээ

    • zzzz (December 02, 2016 4:54:18 pm )

      estoi ynen hellee,,,oodlyylehgui baih sanaatai, mongol oodoo garval bidnii gar dor baihaa bolino gej aij baina

  • 99 (December 02, 2016 10:12:31 am )

    dalai bagsh min de yah gej irsim be de daraa irehgui dee

  • зочин (December 02, 2016 11:12:23 am )

    шарын шашин манайхийг хэдэн зуун дамжин дөнгө болсоор байна түвд шиг байхаа болих хэрэгтэй өнгөрсөн зуунд энэ шашинг хорьсноор монгол улсын ард түмэн өөртөө итгэлтэй аж төрж ирсэн одоо ямарч итгэл үнэмшилгүй мухар сүсэгтнүүд болж хулгайч авилгачид завшиж ирлээ ямар сайндаа богд могд тодруулах гэж эргүүтэж байхав бид эргээд хонь болчихлоо

  • bek (December 02, 2016 12:45:00 pm )

    dalai lamdaa ch bish baixaa dalim oldoj baigaa ni ter omxii xujaa nar

  • Зочин (December 02, 2016 9:29:33 pm )

    Хэдхэн хоногийн өмнө Хятадын Ро.Baidи.Com гэх мэдээллийн сайтад Монголчууд бүх зүйлээ манайхаас гуйдаг байж том дуугарах эрхгүй. Далай ламыг урьдаг нь туйлын буруу. Ухамсарт нь тултал ойлгуулах хэрэгтэй гэсэн утгатай нийтлэл байршсан байлаа. Энэ нь зүгээр нэг сайтын үзэл санаа биш гэдгийг засгийн газрын бүхий л уулзалтуудыг цуцалсан Бээжингийн эсэргүүцэл харуулсан юм. Харин хятадуудын энэ дарамт сүрдүүлгийг хүндээр тусгаж авч байгаа хүн Монголд үгүй мөн олон байнаа. Хятадуудын далайсан газар нь далд орж, далласан газар нь ил гарч явахгүй бол монголчууд хэцүүднэ, сайн найзуудынхаа сайхан харилцааг сэргээцгээе гэсэн гаслаа шогшроо маш их сонсогдож байна. Саяхан 90 насандаа хорвоог орхисон Кубын удирдагч Фидель Кастро 1987 онд Америкийн Плейбой сэтгүүлд ярилцлага өгөх үед сэтгүүлч Кубын эсрэг тогтоосон АНУ-ын эдийн засгийн хоригийг та юу гэж үзэж байна гэж асуусан байдаг юм. Энэ асуултанд Кубын удирдагч Үнэнийг хэлэхэд Америкаас бидэнд өгөх, бидэнд хэрэгтэй зүйл маш цөөхөн. Америкчууд бидэнд юу санал болгож чадах юм бэ. Бидэнд ч бас америкчуудад зарах бүтээгдэхүүн байхгүй. Учир нь бид ирэх таван жилд үйлдвэрлэх экспортын бараа бүтээгдэхүүндээ худалдахаар аль хэдийн нүх сүвээ олчихсон. Тэгээд ч Үхрийг ямаагаар сольдоггүй гэсэн ардын үг бий хэмээн бардам хариулсан байдаг юм. Далай ламын айлчлалаас болоод Бээжин манайд улс төрийн хориг тавиад эхэлсэнээ улам даамжруулж эдийн засаг хориг арга хэмжээ авч эхэлвэл бид Кубын удирдагч Ф.Кастро шиг бардам байж чадах уу. Чадахгүй ээ, чадахгүй. Хятадгүй л бол ёстой амаараа шороо үмхэнэ хэмээн хэлэх олон бэртэгчин байгаа байх. Яг үнэндээ бол Кастрогийн хэлсэнчлэн Хятадаас зайлшгүй авах, бидний өдөр тутмын амьдралд хэрэгтэй амин чухал зүйл маш цөөхөн. Урд хөршөөс бид мах худалдаж авахгүй. Өдөр бүр тогоо дүүрэн чанаад идсэн ч барагдахгүй өвөг дээдсийн буян 60-70 сая мал байна. Төмс хүнсний ногоо, гурилаа соц нийгмийн буянаар тариалж сурсан. Тариалах газар нь ч хангалттай бий. Газар тариалангаа дэмжээд явбал будаагаа ч гэсэн урдаас гуйхгүй. Тэгээд урдаас юу авдаг билээ. Гахай нохойн тэжээлд өгөхөөр болсон, химийн хортой бордоо бүхий жимс самар уу? Барилгын материал уу? Түрээслэх болон худалдан авах хүнгүйгээс болоод Улаанбаатарын энд тэнд сүнстэй шилтгээн шиг сүүхийлдэж байгаа байшин барилгууд дээр ойрын хэдэн жилдээ нэмж юм бариад яах юм бэ? Нарантуулын лангууг дүүргэсэн хулхи хямд гутал хувцас уу. Эрээн боомтыг хаалаа гэхэд монголчууд бүгдээрээ шалдан нүцгэн болох уу. Хэдэн мянганы тэртээгээс гутал хувцсаа өөрсдөө хийгээд, оёод зүйгээд өмссөөр ирсэн юм чинь эрхбиш нэг юм хийгээд өмсчихөж чадна. Малын арьс түүхий эдээ боловсруулах үйлдвэр энд тэндгүй байгуулсан байхад ОХУ-аар дамжуулан өндөр үнээр авах улс орон өчнөөн гарч ирнэ. Өөрсдөө ч малынхаа арьс нэхийгээр хөнгөн нимгэн гутал хувцсаа дуртай загвараараа хийгээд өмсөж чадна. Малынхаа махыг Оросоор дамжуулаад гадагшаа зарцгаая. Нэгэнт ашиглах нь тодорхой болсон стратегийн гол гол ордууддаа гадаадын том компаниудыг оруулж ирээд Та нар Хятадын нутгаар дамжуулж гаргана уу. Оросын нутгаар дамжуулж гаргана уу өөрсдөө мэд гээд орхичиход л монголчууд бид өдөр тутмын хэрэглээнийхээ зардлыг олоод байх болно. Хятад биднийг хяхаж хавчих тусам харин ч монголчуудын залхуу зан арилж, дотоодын бүхий л үйлдвэрлэл сэргэж өндийн босно. Ялангуяа жижиг хөнгөн үйлдвэрүүд. Харин ч Хятад өөрөө хэцүүхэн байдалд орох юм. Хамгийн түрүүнд монголчуудын хүчээр элсэнд дарагдсан суурингаас том хот болж өргөсөн Эрээн дампуурах бөгөөд амьдрал хайж Хятадын бусад мужуудаас ирсэн үй олон хятад нь Бээжин рүүгээ гараа сарвайгаад суучихна. Монгол улсаас урагшаа нэг тонн ч нүүрс гаргахгүй, ганц ширхэг хонины нэхий ч гаргахаа больсон цагт эрчимтэй хөгжиж буй Зүүн хойд Хятадын бүс мужууд нь дампуурч эхэлнэ. Шинэ шинэ барилгуудаар дүүргэж байгаа хотууд нь ажилгүйчүүдээр дүүрэн балгас болж хувирна. Сая сая ажилгүй хүмүүс Си Жин Пинээс мантууны мөнгө нэхэж уурсан хил боомтоо нээхийг шаардана. Хятадын төрийн зөвлөлийн гишүүд Америк, Канадад аваачиж хадгалсан мөнгө, жоорлосон хоол хүнсээрээ тэднийгээ тэжээдэггүй юм бол амгалан тайван гэдэс цатгалан хил дагуух бүс нутаг нь хэзээ ч үймж мэдэх тайван бус газар болж хувирах нь эргэлзээгүй. За энэ ч яахав. Хятадын дотоод асуудал. Хамгийн гол нь бидэнд хятадуудаас жигтэйхэн хараат болчихсон, байнга гуйж царайчлах зүйл үнэндээ байхгүй шүү гэдгийг л монголчууд маан сайтар ухаарах хэрэгтэй. Тиймээс төр засгийн эрхийг барьж байгаа эрх мэдэлтнүүд Бээжин рүү улсын мөнгө гарздан гүйж очоод хятад дарга нарын улыг долоолгүй Далай ламыг залж авчирдаг шигээ бардам байх хэрэгтэй гэж бодож байна.

  • mogiмөги (December 03, 2016 10:55:23 am )

    чингис хаан өглөө болгон урд зүгт тангуд улс бий гэж сануулж бай гэсэн энэ нь түвд шүү дээ хэзээд л монгол улсад гай олж байсан новшууд даа

  • USA zublux (December 04, 2016 11:17:43 am )

    MОНГОЛ УЛС Ч ГЭСЭН БАЯН БИШ БОЛОХООР ҮЙ ОЛНООРОО БАЙГАА МОНГОЛ УЛСАД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ ХЯТАДЫН КОМПАНИАС ЗӨРҮҮЛЭЭД ЗАСВАР ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ШИМЭТГЭЛ ГЭЖ АВАХ ХЭРЭГТЭЙ.

  • Zochin (December 04, 2016 5:37:16 pm )

    Zuv bichjee, bid iim ih baylagtai baij hyataduudaas gar harah tiim ih shaardlaga bga yumu? Sertzgee Mongolchuudaa, bushuuhan ser! Yamar ch hund nuhtzuld uchraa olood irsen ard tumen bish bilu bid chini, yagaad ene balai MAN-iinhnii zavaarsan yumand tarhia ugaalgachihaad tolgoi gudailgaj yavah yostoi yum be?

  • Zochin (December 04, 2016 5:39:56 pm )

    Avah durgui bga bol ter l biz, guij guigeed yah yum. Baylag maani gazar doroo baij l baig, zaaval teriig uhaj sendiicheed yah yum. Terenguigeer bid 21-r zuun hurtel amidraad bolood l irsen shde. Bitgii ed matyeriald nudee bagluul l da manaihan, unuudur nutzgen guiheergui umsuh heden huvtzastai, ideh hooltoi l bol boloo bish u

  • зочин (December 04, 2016 8:39:49 pm )

    Хятадуудаас айх шалтаг шалтгаан бидэнд бий гэж үү

  • tom (December 05, 2016 9:26:09 am )

    Mongolchuud oorsdoo amidarch chadna tansag hereglee ni alga bolj heden luivar hiij bajsanhymyys l mongoloos zailj mongolchuud saikhan erh tegsh amidrah bh oo

  • Зочин (December 05, 2016 3:00:00 pm )

    Маш оновчтой бичсэн байна. Хятадын баталгаагүй, сэжиг бүхий хүнс орж ирэхээ больчихвол монголчууд сохорсон биш завшив гэгчээр харин ч завшаантай юм болно. Монголчууд хятадын хямд, эдэлгээгүй бараа, хортой хүнсийг олон жил зөөлөө. Эрээнийг цогцлууллаа. Өөрсдөө өөдөө гарсан нь хаана байна вэ? За тэгээд бас манайхан улааныг үзэж урваж, шарыг үзэж шарвалздагаа болох хэрэгтэй шүү! Хамгийн арчаагүй үйлдэл! Дипломат ёсноос гажих эрх хэнд ч байх ёсгүй! Далай багшийг та бид буруутгах нь утгагүй, харин хятадын дээрэнгүй бодлогыг яах вэ???

  • Иргэн (December 05, 2016 5:02:50 pm )

    Нээрэн социализмын үед шашингүй үзэл ноёлж байхад өөрийн чадвар хөдөлмөртөө итгэдэг байсан даа. Бас хүндлэх хайрлах хүмүүжлийг ч орхидоггүй байсан. т шашинжаад ирэхээр бас дэмий юмаа.

antalya rent a car