antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 29, 2016 1 comment

“Путины найз” Францын Ерөнхийлөгчид нэр дэвшихээр боллоо

нийтлэсэн Admin

putin_02120Францын сонгогчид ням гарагийн орой анхан шатны сонгуулийн хоёр дахь буюу сүүлчийн сунгаанд оролцож, ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд барууны төвийн хүчнээс нэр дэвших эрхмийг тодрууллаа.
Сунгаанд Бүгд найрамдах намаас тус улсын Ерөнхий сайд асан Франсуа Фийон ялалт байгуулжээ. Францын хэвлэлүүдээр Фийоныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины найз хэмээн хэдэн сарын турш нэрлэж байгаа юм. Францын хэвлэлүүдэд мэдээлснээр тэрбээр Путинтэй 2007 оноос хойш нөхөрлөж байгаа аж.
Тэд бие биеэ “чи” гэж дууддаг тухай “Le Monde”-д бичжээ. Тус сонины мэдээлснээр тэдний хувийн уулзалт байнга сунжирдаг аж. Тухайлбал, 2008 онд Фийон Путины Сочи дахь өргөөнд албан ёсны айлчлалаар очсон боловч биллиардны өрөөнд нь албан ёсны хэлэлцээ хийсний дараа л айлчлал нь дууссан гэдэг.
2014 онд “L’Express” сонинд бичихдээ Ерөнхийлөгч Путин Фийоны ээжийг нас барсан тухай мэдээг олж сонсоод, эмгэнэлийн захидлыг 1931 оны дарстай хамт явуулж байсан гэнэ. Учир нь Францын улстөрчийн ээж 1931 онд төрсөн аж. Харин Фийон “France Inter”-т өгсөн ярилцлагадаа түүнтэй дотно нөхөрлөдөггүй гэж гүрийжээ. Путины хувьд Фийоныг сонгуулийн эхний сунгаанд тэргүүлж буй тухай мэдээллийг сонсчихоод түүнийг “Ярих юмгүй, дээд зэрэглэлийн мэргэжлийн хүн” хэмээн нэрлэж байжээ.
Фийоны төлөвлөгөөнд шинэлэг зүйл огтхон ч байхгүй. Тэрбээр зөвхөн Шарль де Голлийн тогтоосон дүрмийг л үргэлжлүүлэх сонирхолтой байгаа аж. Фийон Голлийн үзлийг дэмждэг болохоор Франц улс Дорно, Өрнөдийн дунд өөрсдийн гэсэн бодлоготой байх ёстой гэсэн генералын үзлийг дагадаг байна. Тэрбээр Дональд Трампын Оростой бат бэх харилцаа тогтоох тухай амлалтыг хэрхэн анхаарч байна вэ гэсэн асуултад хариулахдаа “Анхаарахаар барахгүй харин ч иймэрхүү төлөвлөгөөг нь дэмжиж байна” гэж байсан гэдэг.
Франсуа Фийон Америкийн улс төр сүүлийн үед хор хөнөөл ихтэй байсан гэж үздэг. Учир нь Вашинтоны зүгээс Украин дахь нөхцөл байдлаас болж Москваг тусгаарлахыг оролдож, Орост Балтийн орнуудтай холбоотой асуудаар дарамт шахалт үзүүлж байсан гэнэ.
Фийон түүнчлэн Францын өнөөгийн Ерөнхийлөгч Франсуа Олландын төр барих үеийг “хөөрхийлөлтэй таван жил” хэмээжээ. Түүгээр ч зогсохгүй францчууддаа Олландын удирдаж байсан үеийг мартахыг уриалсан байна. “Миний уриа эхнээсээ ойлгомжтой, түрүүлж бичсэн бүх сценарийг өөрчилж чадах давалгаа болсон. Энэ таван жил үнэхээр хөөрхийлөлтэй байсан.
Түүнд цэг тэвьж, дахиад урагш ахих хэрэгтэй” хэмээн хэлжээ. Фийоны хэлснээр Олланд Ерөнхийлөгчийн засаглалд итгэх итгэлийг алдуулсан болохоор эргэж сэргээх шаардлагатай гэв. Харин ирэх сонгуулийн тухайд тэрбээр зүүнийхэн, хэт барууныхан буюу ажилгүйчүүд, хуурмаг явдалтнуудын эсрэг тэмцэх болно гэж тэмдэглэжээ.
Тэрбээр сонгуулийн сунгаанд оролцсон экс Ерөнхийлөгч Николя Саркози, хоёрдугаар шатны гол өрсөлдөгч Ален Жюппе нарт талархлаа илэрхийлээд, ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахад барууны болон төвийнхний бүгдийнх нь дэмжлэг хэрэг болно гэжээ.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • зочин (November 29, 2016 8:04:31 pm )

    Өөрийгөө Атела хааны удмын хүн гэж ярьдаг гэж дуулсан, ерөнхийлөгч болох боломж өндөртэй байгаа.

antalya rent a car