“Мөс” хэрэглэсэн болоод бие давхар бүсгүй илүү таашаал эдлүүлдэг гэж хятадууд үздэг учраас өндөр үнээр авдаг аж. Тиймээс Эрээнд биеэ үнэлж буй монгол эмэгтэйчүүд орлогоо ахиулахын тулд жирэмсэлдэг гэнэ. Тэд эх орондоо ирж амарждаг бөгөөд ээж аав, төрөл садныхаа хүмүүст хүүхдээ орхидог. Зарим нь бүр хүүхэд харах хүнгүй гэдэг шалтгаар урагш нь аваад буцдаг аж. Тэд ямар орчинд хүүхдээ яаж хүмүүжүүлж буй нь мэдээж хаалттай хөшигний ард үлдэнэ. Хамгийн аюултай нь эх орондоо үлдээсэн байлаа ч хүүхэд цоо эрүүл байж чадах уу гэдгээс эхлээд удам судар нь хэн бэ гээд хариулах боломжгүй олон асуулт бий.
Аргаа барахдаа Эрээнд амьдардаг монголчуудын зарим нь “Ээжээрээ овоглосон хүнтэй л хүүхдээ битгий суулгаарай” хэмээн захиж байх вэ. Өнөөдөр энэ нь хэсэг бүлэг хүний тухай ярьж буй жижиг асуудал мэт боловч магадгүй 20 жилийн дараа үндэстний хэмжээнд сөхөгдөх том асуудал байж болзошгүй. Гуравхан сая хүнтэй манай улс хэдэн зуун мянган биеэ үнэлэгчтэй болчихсон, тэдний удам судар нь тодорхойгүй үр сад монголчуудын цусыг булингартуулаад эхлэх вий дээ гэдгийг төсөөлөхөд ч аймшигтай байна.
Харин үүн дээр төрийн бус байгууллагууд л боломжийнхоо хэрээр ажиллаж, биеэ үнэлэгчдийг бүртгэлжүүлэх, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, үнэ төлбөргүйгээр бэлгэвч тараах зэргээс хэтэрдэггүй. Үүнээс илүүг хийх хөрөнгө, санхүүгийн боломж, эрх мэдэл тэдэнд үгүй. Гэтэл Монголын төр засгийн зүгээс ямар ажил хийж, ямар арга хэмжээ авч байна вэ гэдэг нь тодорхойгүй. Төрийн хар хайрцагны бодлого ч энэ асуудал руу уг нь чиглэх ёстой баймаар. Нэг л мэдэхэд Эрээнээс “олдсон”, монгол ээжтэй хүүхдүүдийн асуудал харанга дэлдэх вий дээ.
Эх сурвалж: Newscom.mn
Холбоотой мэдээ
-
Зочин (November 28, 2016 2:09:25 pm )
янхануудаа битгий хужаагийн шээсээ монголд битгий авчраад байгаа ч.
-
Зочин (November 28, 2016 2:21:22 pm )
Тийм шүү.
-
uuuuu (November 28, 2016 10:37:07 pm )
нээрээ л ээжээрээ овоглосон хүүхдүүдийн эцэг нь ихэнхи нь хятад байх магадлалтай. үр удамгүй болохыг хүсэхгүй бол ийм хүүхдүүдтэй айлтай ураг барилдах хэрэггүй.
-
zochin (November 29, 2016 8:31:58 am )
demjij bna.hyatad etsegtei baih magadlaltai shuu.
-
АЛТАНСҮХ (November 29, 2016 5:02:08 pm )
Ямар аймаар юм бэ.
5 Comments