antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 28, 2016 1 comment

Лооббидохгүй л бол, гэр бүлийн хүчирхийллийг огт авч хэлэлцдэггүй хэдэн хүн УИХ-д сууна!

нийтлэсэн Admin

527-1357209958kiwi-middle

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудлын чухлыг хууль тогтоох дээд байгууллагын гишүүд нэг л сайн ухаж ойлгодоггүй бололтой юм. Ямартаа л нэр бүхий гишүүд нийлж лообби бүлэг байгуулжээ, уг асуудлаар.

О.Баасанхүү, Ж.Батзандан, Н.Энхболд, Д.Цогтбаатар, Д.Сарангэрэл, Х.Нямбаатар, Н.Амарзаяа, М.Билэгт нарын гишүүд нийлж  Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх лообби бүлгийг байгуулсан тухайгаа УИХ-ын дарга М.Энхболдод албан бичгээр хүргүүлээд байгаа юм. Тэдний лобби бүлэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, бүтэц зохион байгуулалт, тогтолцоог орчин үеийн шинэ шатанд гаргах, асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгө санхүүг УИХ-аар батлуулах зорилготой гэж байсан.

Тэд лобби бүлэг байгуулснаар өнөөгийн нийгэмд тулгамдаад байгаа асуудлын нэг болох гэр бүлийн хүчирхийллийн асуудлыг төрийн хууль тогтоох дээд байгууллагын түвшинд авч үзэж, тогтолцоог боловсронгуй болгох, нийгмээрээ уг хууль бус үйл ажиллагааг таслах зогсооход хувь нэмэр оруулах шаардлагатай хэмээн үзсэн гэж байгаа юм.

Тэгэхээр лообби бүлэг байгуулахгүй л бол гэр бүлийн хүчирхийллийг огт авч хэлэлцдэггүй хэдэн хүн УИХ-д суугаа бололтой.

Эх сурвалж: Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • zochin (November 28, 2016 7:30:09 pm )

    ene avgai nar yu hiideg yum hamgiin chuhal huulia batluulah talaar guihgui yuch hiih chadvargui heden avgai nar daa icheesee

antalya rent a car