antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 25, 2016 17 comments

Далай ламаас болж зээл өгөхгүй гэж байгаа бол оффшороо уудал!

нийтлэсэн Admin

9a7319bde9a136ee1aee41caac54ad30ХЯТАДГҮЙ ОРШИХООР ШИЙДСЭН БОЛ ТӨР ЗАСАГ БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУДДАА ӨГ!

Далай лам найман удаа ирэхэд Хятад найман удаа мэдэгдэл гаргаж байсан ч, энэ ес дэх удаагийнх шиг дахин дахин эсэргүүцэж, тохирсон зүйлүүдээсээ буцна гэж гэдийж байсангүй.

Монголд Далай лам ирэхэд айлдварыг нь амжих нь биечлэн очиж сонсож, амжихгүй нь цэнхэр дэлгэцээр харж сүслээд, эцэг өвгөдөөс ирсэн ёс уламжлалаа дагаад явж байсан болохоос, өнөөгийнх шиг үй олноороо Хятадын ГХЯ-ны мэдэгдлийг гудамжны архичид янхдын хараал хэрүүлтэй хольж хутган, дайрч улайрч байсангүй. Энэ нь юуг илтгэж байнав гэхлээр, Хятадын нөлөө асар их болсон байна, Хятад ч үүнд их эрдэл бардалтай болоод байсан тул үгнээс нь зөрөх нэг үйлдэл Монголд гарсанд маш их уурлаж дургүйцлээ. Тэр хэрээр нь манай хунвэйбин маочууд айж цамнан сүсэгтнүүд рүүгээ, монголчууд руугаа дуу авалцан боорлолоо.

ХКН-ын Банчин Богдод ихэнх сүм хийд маань дагаар ороход эд ингэж шарын шашин сөнөтүгэй гэж ноцох нь битгий хэл, ганхийх дуу гаргаж байгаагүй нь аргагүй ээ. Салан тусгаарлагч Далай лам бусад улсын дотоод хэрэгт оролцов гэж улаан хамгаалагчид маань ухаан жолоогүй архиралдаж буй нь Монголыг салан тусгаарлуулах гэлээ гээд байгаа юм уу даа.

Нөгөөтэйгүүр, Далай ламын айлчлалаас үүдсэн үр дагаврыг хэн хариуцах ёстой юм? Өнөөгийн ЗГ, Х Богдын асуудлыг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх гэж оролдсон, түүнийг уриваас арван хар нүгэл маань цайрч, хөрөнгө зөөр маань арвижих байх гэж горьдсон МАНАН хариуцах ёстой. Тэд л Далай ламыг урьж, зохион байгуулж авчирсан, хүлээж авсан, Их тэнгэр цогцолборт зочлуулсан болно.

ЕС Японд очиж, Далай ламыг биечлэн урьсаан гэдгийг Япон дахь монголчууд ч тэр, бусад хүмүүс ч тэр мэдэж байна билээ. Үүнийг нь Хятад улс ч мэдэж байгаа нь хэнд ч тодорхой учир, өөрсдөд нь Далай ламыг урихгүй гэж амлачихаад, биечлэн очиж залсан явдалд бачимдаж байна, мэдэгдэлдээ ч үүнийг дурдсан байсан. Амласнаа биелүүлээгүй гэж. Яагаад Чой хамба урилаа гэж тэд хэлэхгүй, Монгол улс урилаа гээд байгаагийн учир энэ. Аливаа том асуудал дээр хятадууд Далай ламтай харьцахгүй, Тайванийг Хятадын хэсэг гэж зөвшөөрнө гэсэн ам өчиг авч байж хамтран ажилладаг. Зээлийн асуудал дээр ч тэгсэн.

Одоо өөрсдөө ингэж зээлийн асуудлаа замхруулчихаад, олон улсын харилцааг өөрсдийн хэрүүл хулхидалтын дайтай санаж, халаасанд нь, оффшорт нь орох мөнгө сангыг багасгачихаад эцэст нь хэнийг буруутгахаа мэдэхгүй мэхийрч байх юм.

Байдлыг хэвэнд нь оруул гэж Хятад шаардаж байгаа нь тэднийг “уучлал гуйж, амлалтаа биелүүлнэ гэдгээ батал, дараа нь хэрхэхийг бид шийднэ” гэж байх бололтой. “Бат-Үүлд” гэж байх шиг байна. Ленин, Мао нар их хэлмэгдүүлэлт зохион байгуулж, олон хүний аминд хүрсэн гэж хэлчихээд Хятадын ЭСЯ эсэргүүцэхэд тэрбээр Ленин л хүн алсан нь үнэн, Мао харин тэгээгүй гэж уучлал гуйж байсан билээ. Энэ бол амласан амлуулсан улсын хоорондын явдал бөгөөд, амласан ноёд маань учраа олох ёстой. Монголын ард түмэнд буруу гэж үгүй. Аягүйдвэл ЕС золионы ямаа болж, огцорч магадгүй болоод байгаа юм билээ. Дээгүүр энэ чиглэлээр толхилцоон эхэлчихжээ. Ичмээр юм даа, Хятад Далай ламыг урилаа гэж зэмлэсэн учир Монгол улсын ЕС огцорлоо гэхэд. Харин битгий л нэг аймаг амлачихаасай билээ.

Нэгэнт Хятад зээлийн асуудлаа хойшлуулж, манай шадар сайдыг айлчлалыг хүлээж авахгүй гэж байгаа бол нам засаг маань Хятадгүйгээр оршиход бэлтгэхээс өөр сонголтгүй болж байна. Үүний тулд Панамын оффшор дансны хэдэн арван тэрбум доллараа татах хэрэгтэй. Оффшор данс бол хууль бус явдал гэж шууд үзэж болохгүй ч, ямар аугаа их бизнес хийдэг нь ойлгогдохгүй, дарга сайд асан хүмүүс болон хамаатан, хамсаатнууд нь далай их мөнгө хөрөнгөтэй болсон байна гэдэг тун сэжигтэй болой. Панамын “Моссак Фонсека” гэх, мөнгө угаах, татвараас зайлсхийхэд туслах хууль бус үйл ажиллагаа явуулдаг ганц компаний бичиг цааснаас манай офшорчдын нэр дээрхи их мөнгө илэрсэн. Өөр хаана юу байна? Бүгдийг нь шалгаж, улсын өмч хөрөнгийг хураах арга хэмжээ авбаас зохилтой. Ийм нэг гарц байна.

Мөн хамаг ашигт малтмалаа харьд авлига, хээл хахуулиар шилжүүлчихсэн байдлаа цэгцэлж, шалгаж, хуулиа сахиулж баримтлан, улс ард түмнийг баялагтаа эзэн нь болгох шаардлагатай. Бүх байгалийн баялгаа харийнханд өгөөд ард түмэн нь ядуурч байх ёстой, улс нь дампуурах ёстой, дагаар орох ёстой гэсэн нэг ч хуулийн заалт байхгүй. Харин ч байгалийн баялгийн эзэн нь ард түмэн гэдгийг Үндсэн хуульд цагаан дээр хараар, тодоос тод заасан байгаа. Гадаадын авлигачдыг улайлган илчилж, Монголын нийгмийг, ард түмний хохирлыг барагдуулгаж, шоронд орохыг нь оруулж, цаазаар авахуулахыг нь авахуул. Ийм бас аврал байна.

Нэгэнтээ Хятадтай харилцааг ийм болгочихсон аваас үр дагаврыг нь бүрэн хариуц аа, нам засаг аа! Бушуул! Эс бөгөөс хэрхэхийг ард түмэн нь мэдье!

Ч.Мөнхбаяр


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

17 Comments

  • Зочин (November 25, 2016 3:05:39 pm )

    Хужаагийн улс төрийн бодлогоор Ар Монголыг Өвөр Монголтой адил хэмжээнд тавьж, удирдан захирах санаархал бат шингэжээ. Ард түмэн мэдээгүй сууж байтал арай хужаад дагаар орчихоогүй байлтай. Анзаараад байхад том том дуугардаг шоохуузнууд олширсон юмуу гэмээр…

  • Mongol (November 25, 2016 3:06:28 pm )

    Busad ornuud offshore-oos hamag horongoo ali hediin panamiin ners garanguut boon bayar bolj tataad avsan odoo ih dodigor ediin zasag ni osolttei garaad bayartai baina, manaih er ni yagaad offshore huuli ch geh shig um yariad suugaad baidgiig oilgohgui baina, Busad orond shuud ooriinhoo huuliar l shiidsen shdee, tusgai offshore gej huuli baidaggui, ediin zasgiin gemt hereg, tatvariinhaa huuliar l shiidej baigaa . Mongoliin tor eroosoo oorsdoo hysehgui baigaa ,,,,

  • цэцэг (November 25, 2016 3:15:21 pm )

    Төр шиг төртөй хэний ч хараат бус эрүүл саруул сэтгэлгээтэй улс орон болий гэж байга бол шашинаасаа сал төрийг эзэнд нь өг тэгвэл тэр офшор энэ тэр асуудал шийдэгдэнэ

  • мн (November 25, 2016 3:24:20 pm )

    ХЯТАДУУД МОНГОЛД ТОМ БОЛОМЖ ОЛГОЖ БАИНА

  • Anonymous (November 25, 2016 4:03:10 pm )

    Hyatadguigeer orshin togtnoj bolohgui zamig ue ueiin udirdagch nar songoson.Odoo tsaashid uhaantai alsig harj amidarah heregtei.

  • Чиглэл (November 25, 2016 4:33:55 pm )

    Офшоорын нэг талыг дурьдахуй: Монгол улс офшоорт байгаа дансуудыг шалгаж чадахгүй, Манай улс зөвхөн 28 улстай давхар татвар ногдуулахгүй байх гэрээтэй ийм гэрээтэй улсад л манай улс татварын шалгалт хийж чадна. Ийм гэрээгүй улсуудад манай татварынхан ямар ч шалгалт хийх эрх зүйн үндэс байхгүй. Тэдгээр оф шоор газрууд банкны дансаа хэзээ ч үзүүлэхгй. Манай улс оф шоор газруудадтай татвар татвар ногдуулахгүй байх гэрээ байгуулаагүй. Олон улсад ийм гэрээ байгуулдаггүй. Дээшээ хар
    тэнгэр хол. Доошоо хар газар хатуу гэдэгтэй адилхан юмуу даа.

  • Anonymous (November 25, 2016 7:49:12 pm )

    Баялаг хэдхэн луйварчидын газраар орж суулдээ Улс орны шийдвэрт хамсаатангууд нь оролцож эхлэх нээ бид ямарч Байсан тусгаар тогтносон Улс мен иймд баялгаа ард тумэн шийдэж ядууралаас гарья офшортонгуудын эх уусвэрийг шалгах хэрэгтэй баймаар бугд л терийн Ендер Албан тушаалтангууд

  • zochin (November 25, 2016 9:17:05 pm )

    Ene lam uurin medelgui saya l manai Mongold neg tom buyan hiilee dee.

  • Anonymous (November 26, 2016 2:57:27 am )

    ailaas erheer avdaraa uudal…

  • tuul (November 26, 2016 5:49:12 am )

    Hujagin bvvr erhsheld vnem ortson ym bishvv muu golognvvvd

  • tuul (November 26, 2016 5:50:39 am )

    Hujagiin erhsheld ortson ym bishvv golognvvd

  • hjb,kl (November 26, 2016 4:37:47 pm )

    ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,

  • Зочин (November 26, 2016 8:25:51 pm )

    Өмнөд хөршөөсөө эдийн засгийн хувьд 90 гаруй хувь хараат, тэгсэн мөртлөө тусгаар тогтносон гэх хийрхлээр сэтгэлээ цатгадаг улс орон бол Монгол. Хөрш айлын амьдралаар жишихэд монголчууд бид нэг ёозгүй. Хов живэнд дуртай авгай хүүхнүүдийн томруун дүрийг манайхан хамгийн сайн гүйцэтгэж байгаа билээ. Харин хэн юу гэж, яана гэж аашилсан ч жингэр хуцаж л байна жингийн цуваа явж л байна гэдэг байр суурьтай улс бол манай хоёр хөрш. Энэ бол бидний хувь тавилан. Улс орноо бэлэг шиг цаасанд боогоод ард түмнээ нүүлгэчихэж чадахгүй болохоор яалтай билээ. Хоёр том хөрштэйнхээ давуу талыг л ашиглах ёстой байтал бид ховч хав нохойн жимээр гуринхлан шогшоод ч байх шиг. Саяхан ази европыг холбосон хурдан галт тэрэгний замыг манай улсыг тойруулан байгуулахаар хоёр хөрш маань үзэглэсэн. Нэгэн сонинд бичсэнээр хий үзэгдэлтэй газрыг тойрон дөлөх шиг ийм шийдвэр гаргасан нь манай улс төрийн томчуулын, улс төрд гарч ирсэн овилгогүйчүүдийн уршиг. Тэдний үйлдэл болгоноос хаширсан учраас ингэж Монгол улсгүй дэлхийг бүтээх замдаа хоёр хөрш маань гарчээ. Монгол хоёр хөршдөө хайр зарлаж амьдрах ганцхан сонголттой. Түүнээс бус хэн нэг өвгөн ламд хайр зарлаад амьдрал сайжрах уу, улс орон хөгжих үү? Манай төрийн тэргүүн хоёр хөршийнхөө удирдагчдыг өөрөөс нь урвасан учраас өс хонзонгоо авах гэж Далай ламыг урьсан байж магадгүй гэх яриа гарч байна. Учир нь Японд чуулсан Өвөрмонголын тэмцэгчдийн чуулга уулзалттай энэ бүхэн давхацсан нь урд хөршийн уурыг хүргэсэн нь тодорхой. Япон бол том орон. Тэгээд ч Хятадтай маргаж булаацалдах юм олонтой болохоос айж гуйхын зовлон багатай орон. Эх оронч тэмцэгч, үндэсний үзэлтэн Ч.Мөнхбаяр тэрхүү Өвөр монголчуудын чуулганд оролцоод ирсэн. Далай лам түүнтэй нэг онгоцоор Монголд ирж, 4 хоног сүсэгтэн олонтой хамт байсан. Түүнээс хэзээнээс нааш амьд бурхан шиг тахьж ирсэн сүсэгтнүүдийн ихэнхи нь дэндүү мухар сүсгээр хандаж, эвгүй байдалд оруулсан. Манайхан чинь ер нь яачихсан улс вэ, урьсан зочноо ч урвалзуулж урд хөршийнхөө төрийн бодлогод ч өдөөн хатгалга хийх шиг. Далай ламыг урьж залсан улс орон болгонд БНХАУ-аас эсэргүүцлийн ноот илгээдэг. Далай ламын өөрийнх нь хэлснээр тийм эсэргүүцлийг Монгол, Япон хоёр улс ажрахгүй, тоохгүй буддын шашны тэргүүнийг хүлээж авдаг гэж. Тэгээд ч Өвөрмонголын Дэмчигдонров вангийн үүсгэсэн байгууллага өнөө хэрнээ Японд үйл ажиллагаагаа явуулж буй. Хятадын тал энэ бүхнийг алган дээрээ тавсан мэт харж байгаа. Манай талаас хэчнээн удаа Сүсэгтэн олны шугамаар Далай лам айлчилсан гэж байгаа ч цаадах унги ёзоорыг нь ухаж төнхөж ядах юмгүй харж л байгаа. Жишээ нь нэг архичин этгээд айлд ороод учиргүй нөхрийг нь шоолж эхнэрийг нь магтаад байвал юу болох билээ. Гэрийн эзэн түүнд аятайхан хандах уу? Манай улс БНХАУ-ын бүрэн бүтэн байдлыг хүлээн зөвшөөрсөн. Төвдийг Хятадын салшгүй хэсэг мөн гээд хүлээн зөвшөөрчихсөн. Тийм байтлаа Хятад улсын бодлогоор салан тусгаарлагч, улс төрийн дүрвэгч гэж тодорхойлогдсон хүнийг үй олноороо шуугин шаагин магтаад, өмд хормойноос нь хүртэл татаж чангаан адис авах гээд байхад сайхан байх уу. Ядахдаа хойт урд хөршүүд маань олон улсын тероризм, үндэсний салан тусгаарлагчидтай шийдвэртэй тэмцэх хэлэлцээрт гарын үсэг зурж буй энэ үед ийм алхам хийсэн нь тун тоогүй. Манай гадаад бодлого үгүй болж, төрийн толгой дээр морь ч унаж чадахгүй толгойгүй бас хүзүүгүй нөхдүүд сууж байгааг харуулсан хэрэг боллоо. БНХАУ-ын тал манай улстай хийх уул уурхай, эрчим хүчний талаарх Засгийн газар хоорондын уулзалтыг цуцаллаа. Нөгөө гээд амны билэгээс ашдын билэг үүсгэж орж ирнэ гээд бодчихсон байсан зээлийн асуудал ч будаа. Бүх айлчлал, гэрээ хэлцлийг хойшлууллаа. Манай гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил энэ бүхэнд БНХАУ-ын тал гүнээ харамсч байна гэж хэлэв. Өмнөд хөрш хохирчихсондоо харамсаад байгаа юм биш. Харин ч тавлаж даажигнасан, Монголын төр ямар ч улс төрийн хөзөр тоглох А-гүй нөхдүүдээр дүүрсэнд сэтгэл цадан байгаа хэрэг. Дипломат арга, манж зан, дотор ухаанаар хэлж мэдэгдсэн үг. Манай сайд дарга нар юу гээд байлаа даа. Том төслүүдээ хөдлөгчихвөл долларын ханш унаж, эдийн засаг сайжирна гэж байсан. Тэрхүү том төслийг хөдөлгөх зүтгүүр болсон уулзалт, хэлэлцээрийг дэлхийгээр тэнэсэн өвгөн төвдөөр сольчихлоо доо. Гэтэл бас болоогүй. УИХ-ын гишүүн С.Жавхлан Хамаг Монгол хөтөлбөрийнхөө хоёр дахь дугаарыг хэвлэх гээд эхийг нь бэлдчихсэн байна гэнэ. Энэ бүр хачин. Төрийн түшээ, Монгол улсын төрийн эрхийг барих дээд байгууллагын төлөөлөл болсон хүн урд хөршийн асуудалд дамаа оролцоод эхлэв. Дуучин С.Жавхлан ингэсэн бол яах ч үгүй. УИХ-ын гишүүн С.Жавхлан ийм болчимгүй байж болохгүй. Ц.Нямдорж энэ тэр нь хэлж барихад яана. Чи бид хоёр адилхан эрх мэдэлтэй, адилхан УИХ-ын гишүүний бүрэн эрх энэ тэр гээд бас л олон сүйрэл дагуулсан үг өчих байх даа. Ядаж байхад яр гэгчээр Хамаг Монгол – 2 тоглолтоос олсон ашгийг Өвөр Монголын дуучин Баясгалангийн эмчилгээний зардалд зориулах гэнэ. БНХАУ бол үндэсний цөөнхийнхөө эрүүл мэндийг хариуцаж чадахгүй улс гэж харагдахаар үйлдэл. Түүнтэй хичнээн найз байлаа гээд Монгол улсын Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл болсон нэгэн түүнийг манлайлан оролцоно гэдэг нэг л хачирхалтай, хоёрт зах замбараагаа алдсаны хамгийн том жишээ. Замбараагүй байдлыг ардчилал гээд ойлгочихсоны гай. Гадаад харилцаа гэдэг маш эмзэг. Яльгүй өө сэв гарахад томруулагч шилээр харах шиг болгочихож дөнгөнө. Төвд өвгөнийг дагаж аав ээжээсээ илүү хайрлан уйлж унжин хуйларсны дараа төрийн түшээ нь бас ямар харикүри хийх гээд байна даа. Энэ бүхнийг өгүүлэхийн учир нь би хятад цустай Хятадын талыг баримтлагч учраас тэгсэн хэрэг биш. Дотор ухаантай хөршөөсөө илүү дотор ухаантай, зальжин байж ашигтай байж чадна. Төрийн түшээд маань зайран бөө сурталдаж байхаар дипломат заль эзэмшсэн хэдэн хүн бэлтгэж авах хэрэгтэй дээ. Түүнээс биш морь уралдуулснаа монгол гэж, монцгор дарга болсноо улс орныхоо төлөө ихийг хийж явна хэмээн гайхуулах нь тун явцгүй. Урд хөршдөө нэг удаа ч гэсэн бууж өгөөд үгэнд нь орчих байсан юм. Далай ламын өмнө хаалгаа цоожилчихсон байсан бол болох байлаа. Тэр хүн Монгол улсад ирэх ирэхгүйгээс болж эдийн засаг, улс орны хөгжилд гай нүүрлэхгүй.

  • EAGLE (November 26, 2016 8:34:54 pm )

    Eagle-iin Esuschinguud Dalai lamiin irseniig ikh yavuulga baidlaar medeelj bainaa. Hytaduud 6 han uguulber hellee l geh shig. Tsaashdaa Dalai lamiig urihiig anhaaraarai ch geh shig. Esuschinguud harin hemjeegee medej Mongold baina shuu.

  • мишиг (November 26, 2016 11:52:52 pm )

    нээрээ ч шоохууз нар нь Хятадаас зээл авах санаархаж зээлгүй болгосон Түвдийн далай ламын шавь нар болж дунд нь хэдэн монголчууд хоёр талаасаа биш 3 талаасаа шахагддаг болж байна уу явж явж нэг богдтой болж бас толгойгүй газар мөргөөд л үлдэхнээ дээ

  • МАШ ЧУХАЛ (November 27, 2016 6:32:50 pm )

    Хүссэн ч эс хүссэн ч Монгол улс хоёр хөршөөсөө холдож чадахгүй мөнхийн хөрш гэдгийг санах хэрэгтэй.Энд нэг тэнэмэл бадарчин байтугай Америк Японтой ч хөршөө эмзэглэхгүйгээр дипломат ёсоор харьцах ёстой санагдах юм.

  • Зочин (November 27, 2016 6:33:31 pm )

    Хүссэн ч эс хүссэн ч Монгол улс хоёр хөршөөсөө холдож чадахгүй мөнхийн хөрш гэдгийг санах хэрэгтэй.Энд нэг тэнэмэл бадарчин байтугай Америк Японтой ч хөршөө эмзэглэхгүйгээр дипломат ёсоор харьцах ёстой санагдах юм.

antalya rent a car