Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 92 жилийн ойг тохиолдуулан НИТХ-ын төлөөлөгч Х.Хатанбаатарыг Нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. Тэрээр АНУ-ын Лас Вегас хотод болсон олон улсын оюун ухааны 40 дэх удаагийн олимпод эх орноо төлөөлөн баг тамирчидтайгаа оролцож, 15 медаль хүртэн, багаараа тэргүүн байр эзэлсэн юм. Х.Хатанбаатар “Оюуны спортод оруулсан хувь нэмрийг минь үнэлж энэ хүндтэй шагналаар шагнаж байна гэж ойлгож байна. Энэ бол ганц миний хөдөлмөр биш, маш олон хүний чин сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүн юм. Ялангуяа тамирчдын маань амжилтын үндэс суурь болсон байгууллагын хамт олондоо, амжилтын эзэд тамирчиддаа, гэр бүлийнхэнд нь болон бидэнд үргэлж урам өгч байдаг монголчууддаа баярласнаа илэрхийлье” гэсэн юм. Мөн цаашид оюуны спортын тодорхой төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллана” гэлээ.
Эх сурвалж:Polit.mn
Холбоотой мэдээ
-
naran (November 25, 2016 2:45:45 pm )
mundag zaluu surgaltiin tolbor ni arai l ondor bolohoor hvvhdee yabuulj chadahgvi l yum daa
-
Anonymous (November 26, 2016 4:36:43 pm )
ерөнхий прокурорийн нэрээр хэнтий аймгийн энхбяар гэдэг прокурор 50 саяын азарганы хэргийг хаасан байх 7 саяыг аймгийн даргаасаа албанд аваад хувьдаа завшсан байх байгууллагын машиныг усанд живүүлсэн байх гэсэн мэдээлэл яваад байна прокурорын байгууллага үүнийг шалгах уу авилгыын газар шалгах уу ,,,,,,,,,
2 Comments