antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 24, 2016 1 comment

Ажилгүйдлийн түвшин 3 хувиар өсчээ

нийтлэсэн Admin

2016 оны арваннэгдүгээр сарын 24. Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулlaa. ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ӨНӨБОЛД /МРА

Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв бирж “Ажилгүйдлийг анагаая” хөдөлмөрийн яармагийг зохион байгуулж байна. Уг арга хэмжээг залуучуудын ажилгүйдэлд эзлэх хувийг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлж буй аж.

Өдөрлөгийн үеэр оюутан залууст цагийн ажлыг санал болгож байна. Тус биржид ажил олгогч байгууллагаас судалгааны материал тараах, гэрээ бөглүүлэх болон барилгын туслах, зөөгч, бармен, худалдагч зэрэг нээлттэй цагийн ажлын байранд ажилчин авах саналыг ихэвчлэн ирүүлж байгаа юм байна.

Нээлттэй цагийн ажил:

        Борлуулалтын ажил

        Зөөгч

        Хэвлэлийн захиалга авах ажил

        Гал тогооны туслах эрэгтэй

        Гал тогооны туслах эмэгтэй

        Гэрээ тараах

        Машин угаагч

        Барилгын туслах

        Машин угаагч

        Зөөгч – цайны  газар

        Ундааны борлуулагч

        Боршур тараах ажил

        Цэвэрлэгээний ажил оппис

        Барилгын дараах цэвэрлэгээ

        Оператор эмэгтэй

        Мэдээллийн ажилтан

        Бизнес маркетингийн чиглэлээр сурдаг хүн

        Мэдээллийн ажилтан

        Судалгаа авах ажилтан

        Хүүхэд асрагч

        Зөөгч

Цагийн гэлтгүй байнгын ажлын байрны нээлттэй саналууд ч бий аж. “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна.

Нээлттэй байнгын ажлын байр:

            Ресепшн

           Хамгаалагч

           Авто засварчин

           Нягтлан бодогч

           Худалдагч

           Касс

           Ерөнхий менежер

           Ерөнхий тогооч

           Тогооч

           Зохион байгуулагч

           Ахлах нягтлан бодогч

           Хангамжийн ажилтан

           Туслах тогооч зөөгч

           Сурталчилгааны менежер

           Оффис менежер

           Вэб дизайнер

           Сүлжигч

           Түгээгч зэрэг ажлын байрны санал нээлттэй байгаа аж.

Үндэсний статистикийн хорооноос энэ оны гуравдугаар улиралд гаргасан судалгаагаар ажилгүйдлийн түвшин 9.4 хувьтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 3 хувиар өссөн үзүүлэлттэй аж.

Эх сурвалж:Shuud.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (November 24, 2016 6:29:18 pm )

    Худал 30% иар өссөн

antalya rent a car