Шинжлэх ухаан, технологийн салбарын 2016 оны шагналыг академич Д.Батсүрэнд олгох Засгийн газрын шийдвэр гарч 100 сая төгрөг олгохоор болсон юм. Шагналыг өнөөдөр гардуулах юм байна.
Тэрбээр “Монгол орны эмийн ургамлын хоёрдогч метаболитын бүтэц, нийлэгжих өвөрмөц зүй тогтол ба хорт хавдрыг эмчлэх шинэ агент” бүтээлээрээ “Байгаль, нийгмийн ухааны шагнал”-ын эзэн болжээ.
Д.Батсүрэнгийн дээрх бүтээлийг дэлхийн 150 гаруй орон зарлаж судалж эхэлсэн аж. Энэхүү шагналыг өмнөх жилүүдэд академич С.Төмөрбат, Х.Намсрай, инженер Н.Нацагням, доктор Б.Дэмбэрэлнямба нар уг шагналыг хүртсэн юм.
Холбоотой мэдээ
Comments are closed.