antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2016 28 comments

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан “Цензургүй яриа” нэвтрүүлгээ бүр мөсөн зогсоохоо мэдэгдлээ

нийтлэсэн Admin

monhbaysgalantsentsurguiҮргэлж хэл амны бай болж, хэрэг төвөгт ч хэдэнтээ хутгалдаад авсан эрэн сурвалжлах сэтгүүлзүйд үнэтэй хувь нэмэр оруулж яваа сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд дургүй гэхээсээ илүү түүнээс “дөлж” зугтаах эрх мэдэлтнүүд олон. Салбар салбарын өөрсдийн гэсэн өнгө аястай олон зочдын бусдад яриагүйг яриулж үзэгч түмэнд өндрөөр үнэлүүлж яваа түүнд тохиолдох саад тотгор хамгийн эцэстээ нэвтрүүлгээ зогсооход хүргэв. Өнгөрсөн 5-р сард АНУ -ын Вашигтон хотод орших олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо руу явах гэж байхад нь онгоц нисэхээс 2 цагийн өмнө түүнд эрүүгийн хэрэг үүсгэж хилийн хориг тавьсан билээ. Харин энэхүү хэргийг бүтэн 5 сар гөрдөж шалгасаны эцэст Нийслэлийн прокуророос гэмт хэрэг үйлдээгүй хэмээн үзэж өнгөрсөн долоо хоногт хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа “Энэ хооронд юу эсийг үзэж, юу эсийг туулав. Харин үр дүн нь юу байв. Анхнаасаа л эрх мэдэлтэнүүдэд таалагдаагүй, бүр ТВ гээр гаргахыг нь хориглож байсан “Цензургүй сурвалжлага” хэмээх эрэн сурвалжлах нэвтрүүлгээ бүрмөсөн зогсоолоо. Амьнаас үнэтэй, амьдралаас үнэтэй нэвтрүүлэг гэж юу байхав. Ардчилал, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд итгэж элэн халин нисч явсаныхаа төлөөсийг би төллөө. Төлөх ч ёстой юм. Гэхдээ энэ бол жижиг асуудал. Цаг нь ирэхээр дахиад л цаг хугацааны гяндангаас суллаж авна “Цензургүй сурвалжлага” -аа… Харин энэ хооронд итгэж найдаж явсан зүйл худлаа байсныг, хамтран зүтгэгч, үзэл бодол нэгтэй гэж бодож явсан хүмүүс өмнөөс салаавч үзүүлэхийг харах л хэцүү байлаа. Гэхдээ энэ бүхнээс би хатуужиж, хэрсүүжиж насандаа баймгүй хашир болоод босч ирэв. Намайг далимдуулан хэрэгтэн болгох гэсэн, хамаг л муу муухай бүхнээр дэвсэж гутаахыг оролдсон бүхэнд би гомдоогүй, харин ч баярлалаа. Учир нь тэд үнэн нүүр царайгаа нуугаагүй юм. Харин миний зөв гэдгийг мэдэж байсан атлаа, намайг хэрэг хийгээгүй гэдгийг мэдэж байсан мөртлөө дуугараагүй амаа жимийж байсан нөхдөдөө би гомдсон. Тэд нүүр царайгаа, итгэл үнэмшлээ нуусан. Тэд жинхэнэ аюултай…. Зуны халуун өдрүүдэд Улаанбаатараас ч гарах эрхгүй шаналж суухад утсаа авдаг нь хэд байлаа. Гэхдээ энэ бүхнийг би гэр бүлийнхээ хамт давж гарлаа. Юм дуусаагүй гэдгийг би мэднэ. Дургүй хүргэвэл дахиад хэрэгт гүтгэнэ гэдгийг ч ойлгоно. Гэхдээ Монголд шударга хуульчид бүрмөсөн алга болчихоогүй байгад баярланам. Хэцүү хүнд үед бүтэн 4 сар ажил хийгээгүй тэр үед туслаж дэмжиж, хажууд минь байж хань болсон хүмүүст талархаж байна. Нэрийг нь дурдмааргүй байна, гай болж мэднэ. Хамгаас илүү зовсон нь хань минь юм даа. Чамдаа хязгааргүй хайртай даа” хэмээн бичсэн энэхүү мэдэгдэлд нь цензургүй яриа нэвтрүүлгийн үзэгчид тун сэтгэл дундуур үлдэв.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

28 Comments

  • иргэн (November 21, 2016 5:17:29 pm )

    хайран нэвтрүүлэг….

  • Око (November 21, 2016 5:20:20 pm )

    Ер нь одоо хүмүүсийн хүн чанар гэж новш болчихсон шүү дээ гэхдээ чи ойлгоод хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авсан юм бол яамаадаа

  • Гонгор (November 21, 2016 5:21:47 pm )

    Сайн явахад садан их саар явахад…….

  • Anonymous (November 21, 2016 6:17:11 pm )

    Хэргээ хийчихсэн. Жэнкогийн даалгавраар мөн ч их гүтгэлэг хийсэн дээ. Мүүн гэж баахан дүвчигнэж бгаад эзэн нь гараад ирэнгүүт шууд больж бсан даа

  • Anonymous (November 21, 2016 6:36:52 pm )

    Нэг л сэжигтэй захиалгаар хийсэн маягтай жинхэнэ цензүүртэй яриа ярьдаг сонирхолгүй нэвтрүүлэг байсан Больж дээ тэр нь дээр

  • Anonymous (November 21, 2016 6:59:10 pm )

    бөгсөө шоронгийн Нямлхагвад,амаа авилгачдад,алаа одоо хэнд худалдах гэж бна муу мөнгөний хүүхэн

    • хүннү (November 22, 2016 8:50:35 am )

      иймэрхүү үг хэрэглээнээс гараад удлаа шүү дээ хөгшөөн.

      • зочин (November 22, 2016 11:48:21 am )

        харин тиймээ муухай үг хэллэг өөрт нь тусдаг гэсэн шүү

  • Zochin (November 21, 2016 7:36:05 pm )

    MUUNchin Nasanbayaraas uichlalt guilaa ch geh shig iim setguulch bdag ymu bolison ni deer hoeriin hoorond ym bsanaas

  • Anonymous (November 21, 2016 8:03:03 pm )

    Huviin ambits n hetreed bgaa umaa bolison n dèer .alivaa um 50.50 bdag.

  • Anonymous (November 21, 2016 8:04:14 pm )

    baahan amitanii haraal barsan avgai baih um. nuguu hudlaa medee medeelel chjini gazar avahaa bolison uu Munkhbaysgalaan. hun gutgej kaif avdag gichii chi shuu

  • bataa (November 21, 2016 8:22:45 pm )

    Bolison dere ene yanhan zahialgaar ginsheed bdag al bga

  • Даваа (November 21, 2016 8:33:44 pm )

    Мафийн гарт амиа алдаагүй дээрээ түр зогссон чинь зөв, гэвч юм нэг байрандаа байхгүй байлгүй

  • irgen (November 21, 2016 8:38:15 pm )

    Tegvel Mongol oron ardchilsan bus, gemt hereg mafiin oron bolood hymyys aigaad baigaa um baina gej oilgogdoj baina, Mongold hyn ynen um yarival aldag gazar boljeedee

  • Tenger (November 21, 2016 8:49:12 pm )

    Tsenzuurgui yria ug ni dajgui nebteruulege bsan ymsan. Daanch ene har luibarchidad daramtluulaad hetsuu ymoo. Ahin garuul demjine shu

  • Tenger (November 21, 2016 8:51:21 pm )

    Tomchuudiin luibardsan hergiig ulaital ni asuuhaar ebguitsende ene busguig daramtalj bga. Mafi bolson mongoliin deedsuud nobshnuud tolgoi daraallan buudbal taarna

    • zochin (November 21, 2016 10:08:10 pm )

      Zorig zvrhtei tsarailag bvsgvi mini tsaashid vrgeljlvvleh ee martab tsag hugatsaa haruulna.

  • Anonymous (November 22, 2016 12:31:51 am )

    Монголд мөнхбаясгалан цэнхэр үст цэрэн уянга батзандан нтр шиг шударгаар илээр шүүмжилж тэмцэж чадах хүн хэд вэ байхгүй л бхгүй юу. Энэ нэвтрүүлэг байж байж дээд доод дуракууд жоохон ч гсн эмээх хэрэгтэй байсын. Дахин гарч ирнэ гэдэгт итгэнэ. Амжилт хүсье. Арчаагүй новшнууд нэг өдөр сүйрэх болно. Баясаа сэтгүүлч мандтугай урагшаааа

  • Anonymous (November 22, 2016 6:35:35 am )

    шорон ханхалсан авгай. харах дургүй

  • bataa (November 22, 2016 7:29:35 am )

    Vnenee helj hvmvvs. Shoron bayasaa gj

  • хүннү (November 22, 2016 9:10:30 am )

    Одоо яалтай билээ дээ зогсоохоос, уул нь олон түмэнд үнэн мэдээлэл өндөг байсан юм…Хамгийн дотоно байсан хүн цагаа тулхаар төрөл арилждаг л юм даа, тэр л үед хүн гомдох гэдгийг жинхэн мах цусаараа мэдэгдэг юм билээ. Нөгөө “жингийн цуваа явж байна, жингэрийн гөлөг хуцаж байна” бас “идсэн эрүү хувхайрч , идүүлсэн дов ногоордог” гэдэг үнэн үгүүд байдаг даа. Мөнхбаясгалан миний дүү нэг л өдөр цэцгэлж ногоороод “цэнзүүргүй сурвалжлаг”-аа эх орон даяар цацаад эхлэнэ. Ийм цаг хурдан ирэх болтугай.

  • Балт (November 22, 2016 9:14:03 am )

    дүр эсэгсэн хуурамч ардчилал .энэ хогиин ургамал биёжиж хүчээ авхад таны оруулсан хувь нэмэр багагүй үүрэг гүйцэтгэсэн .

  • ааааааааааа (November 22, 2016 10:30:58 am )

    Нэг л сэжигтэй захиалгаар хийсэн маягтай жинхэнэ цензүүртэй яриа ярьдаг сонирхолгүй нэвтрүүлэг байсан Больж дээ тэр нь дээр

  • zochin (November 22, 2016 11:10:16 am )

    JOOHON CH GESEN UNENII ORTOI NEVTRUULEG BAISAN ,LUIVARCHID GEMT HERGEE NUUHIIN TULD DARJ AVLAADAA.HUNII AMDRALD ELDEV JIJIG ALDAAGAAR N SHANTAAJILJ OORSDIINHEE GEMT UILDLIIG NUUH SHORON ZANGAA GARGAJ BAINADAA.GEHDEE UDAHGUI BICHNE GEJ NAIDIE.AMJILT HUSIE.

  • Төгс (November 22, 2016 11:20:14 am )

    Хүмүүс минь дээ харах хандлагаа зөв болгооч. Мөнх баясгаландаа амжилт хүсье. Сайхан цаг ирнэ.

  • zochin (November 22, 2016 11:53:40 am )

    tsenzurgui survaljlaga nevtruulge heseg hugatsaand haaj bga l gesen sh de, saihan hudlaa sensaatsi degdeehiima, henii zahialgaar iim yum bicheed bnaa

    • Төв (November 22, 2016 3:37:06 pm )

      Энэ бичиж бга малнуудыг уншихаар хохь чинь гэж хэлэё олигаархуудын өөдөөс сөрөх хүн нэгээр хасагдлаа гэж ойлго одоо өөр хүн олдохгүй ээ та малнууд насаараа ам амандаа олигархуудыг муулахаас өөр уү ч хийж чадахгүй амьдар даа.хувь заяандаа гомдоцгоо хахаха.

  • Anonymous (November 24, 2016 1:10:03 am )

    Tamtai awgai da. Bolison ni deer de chi

antalya rent a car