antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 21, 2016 1 comment

Монгол кино Оскарт нэр дэвших эрхтэй болжээ

нийтлэсэн Admin

d7b8dc9c9b098652bigХолливудад ажиллаж буй продюссер, зураглаач Д.Ангараг “Оскар”-т кино дэвшүүлэх эрх авчээ. Ингэснээр Монголын кино урлаг дэлхийд өрсөлдөх боломжтой болов. Тэрээр АНУ-ын Кино академийн дээд шагнал “Оскар”-ын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг кино нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон байна.

Энэ эрх нь 2017 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс идэвхтэй болох ажээ. Одоогоор Д.Ангараг 89 дэх удаагийн Оскарт “Хувьсал” продакшнтай хамтран бүтээсэн “Атганд үлдсэн эрдэнэ” киног нэр дэвшүүлсэн бөгөөд хэрэв гадаад хэл дээрхи киноны шилдэг гуравт үлдвэл шилдэгт өрсөлдөх боломжтой болох юм.
АНУ-ын Холливудад ажиллаж, амьдардаг тэрээр “Атганд үлдсэн эрдэнэ”, “Ану хатан”, “Миний хөрш чөтгөр”, “Бодлын хулгайч”, “Дэв” кинонд гүйцэтгэх продюссер болон зургийн найруулагчийн үүрэг гүйцэтгэжээ. Тэрээр 2017 онд нээлтээ хийх “Чингисийн хүүхдүүд” кинонд гүйцэтгэх продюссер, зургийн найруулагчаар ажиллаж байгаа аж. Мөн одоогоор жүжигчин Д.Амарсайхантай хамтран шинэ уран бүтээл хийж, 2017 онд бэлэн болгож, 2018 оны гуравдугаар улиралд олон нийтийн хүртээл болгохоор ажиллаж байгаа юм байна.
Эх сурвалж: www.assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • ОЮУТАН (November 21, 2016 6:27:41 pm )

    БАЯР ХҮРГЬЕ
    АМЖИЛТ

antalya rent a car