Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны балчир сайд ёстой л жинхэнэ нялх зан гаргав. Өчигдөр шинэхэн дэд сайд төрийн ордон руу орох гээд чадсангүй. Төрийн тусгай хамгаалалтынхан НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаярыг өчигдөр өглөө төрийн ордонд оруулахгүй үүдэнд хорьж байжээ. Юуны учир ийнхүү хорих болсон шалтгааныг сонсвол ямар ч үнэмлэх, бичиг баримтгүй байсан гэнэ. Ордонд нэвтрэх үнэмлэх байтугай, дэд сайдынх нь ч үнэмлэх байгаагүй аж.
АНУ-ын Ваппарайсо их сургуулийг Улс төр судлал, практик бизнес гэсэн хос мэргэжлээр, ХБНГУ-ын техник,эдийн засгийн дээд сургуулийг Бизнесийн удирдлага, инженерингийн магистр цолтой төгссөн Н.Номтойбаяр ёстой л жинхнэ Юмтайбаяр царайлж, ордны өмнө зогсов. Балчир дэд сайд ажлын эхний өдрөөсөө л төрийн ажил хувийн компани биш, дэг жаягтай гэдгийг эрх биш ойлгоо болов уу?
Н.Номтойбаярын мөнгөтэй бизнесмэн нь тэндээ л юм байгаа биз. Харин төрийн ажил хуулийн дагуу, ёс жаягтай явдаг гэдгийг мань бизнесмэн өчигдөр л яс махандаа тултал ойлгов бололтой.
Н.Чинзориг mass.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 02, 2012 12:13:39 pm )
eruul shuumj bol bish baina daa, humuusiig hudlaa goochlohiig bolimoor yum
1 Comment