Дуучин Э.Оюумаа ирэх сарын 7-нд Үндэсний циркт эхчүүд, эмэгтэйчүүддээ зориулан тоглолт хийхээр болжээ. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын баярт зориулсан энэхүү тоглолтдоо дуучин бүсгүй олон сюрприз дэлгэх гэнэ. Түүнд өөрийн стиль имижийг өөрчлөхөөс илүү тоглолтыг нь зорьж ирсэн үзэгчдэд сонирхолтой бэлэг барих үүднээс хэд хэдэн зоригтой алхам хийж эхэлжээ. Тухайлбал, дуучин Э.Оюумаа сүүлийн үед охид залуусыг байлдан дагуулаад байгаа “Мотив” хамтлагтай хамтран “Хайрын танго” дуугаа шинэчлэн дуулсан бол, мөн дуучин Эгшиглэнтэй хамтран “Алун гоо” хэмээх шинэ уран бүтээлээ хамт дуулахаар болжээ. Таван мөсөөр /сум/ амьдралын үнэнийг сургасан ухаант Алун гоо эхийн ухаалаг бодлого, цэцэн цэлмэг үг сургаалын талаар өгүүлэх гүн утгатай энэхүү түүхэн дуу Монгол гэх өв соёл, ёс заншил, уламжлалт хэв маягаа дээдэлж байгаа энэ үед олны хайртай бүтээлийн нэг болно гэдэгт тэд тун ч итгэлтэй байна лээ.
Р.ЕСҮЙ

Холбоотой мэдээ
Comments are closed.