Хүний эрхийн үндэсний комиссын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг чуулганаар хэлэлцэв. Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасан “…Комиссын даргыг Улсын Их Хурлын даргын санал болгосноор Комиссын гишүүдээс Улсын Их Хурал гурван жилийн хугацаагаар томилно…” гэсний дагуу тус комиссын гишүүн Жамсрангийн Бямбадоржийг томилуулах тухай саналыг хүргүүлсэн болохоо Улсын Их Хурлын дарга М.Энхболд танилцуулаа. Жамсрангийн Бямбадорж 1954 онд Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. 1972 онд Ховд аймгийн дунд сургууль, 1975 онд Хууль цаазын дунд сургууль, 1985 онд Москвагийн Улсын Их Сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор, профессор цолтой. 1975-1979 онд Төв аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргаанд зохион байгуулагчаар ажиллаж байсан тэрбээр Монгол Улсын Бага Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллажээ. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн гишүүн, даргаар ажиллаж байгаад 2010 оны арваннэгдүгээр сард Хүний эрхийн үндэсний комиссын даргаар томилогдон ажиллажээ.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо Хүний эрхийн үндэсний комиссын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцсэн талаархи байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахдаа Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр шийдвэрлэсэн болохыг онцолсон юм.
Нэр дэвшигчээс болон Байнгын хорооны танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд Хүний эрхийн үндэсний комиссын даргыг чөлөөлөх асуудлыг хуралдаанд оролцогчдын 75 хувийн саналаар шийдвэрлэсэн юм. Мөн Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын даргаар Ж.Бямбадоржийг томилохыг хуралдаанд оролцсон гишүүд 84.6 хувийн саналаар дэмжлээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Хахаха (November 19, 2016 10:27:27 am )
Улируулж байгаа юм уу угаасаа л дарга нь байсан биз дээ
-
aral (November 19, 2016 5:25:03 pm )
энэнээс өөр хүнгүй юу хятадаас хүн зээлээч ман ан мангуу луйварчидаа
-
Anonymous (November 20, 2016 12:13:08 pm )
АА ЛАА ЛАА, ӨӨР ХҮН БАЙДАГГҮЙ ЮМУУ. БАС НЭГ ОЮУНЧИМЭГ ГЭЖ БУДМАЛ ХҮҮХЭН БАЙНГА СОНГОГДОНО. ЭД НАР ХҮНИЙ ТӨЛӨӨ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨДӨГГҮЙ ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ.
-
Anonymous (November 20, 2016 4:13:37 pm )
хүний эрх чөлөөг дээдлэхгүй хүмүүс л байх юм. Гүндалайг чичилж, гударч, лоозон уриаг нь булааж урж тасдаж байсныг сайн санаж байна.
4 Comments