Алибаба-д экспортлох сүржин рекламтай сүрхий уриатай “слава” будаа ард иргэдийн эрүүл эсэн мэнд амьдрах эрхийг маш ихээр боогдуулж байгаа мэдээллүүд ар араасаа ирэх боллоо. Үндэсний үйлдвэр тэр дундаа хамгийн их итгэл үзүүлээд байсан тус бүтээгдэхүүнийг нялх нярайгаас эхлээд настай буурай нар хүртэл өдөр тутмын хэрэглээгээ болгосоор ирсэн. Хүнсний бүтээгдэхүүн импортлогч компаниуд хариуцлага гээчийг хамгийн тэргүүндээ тавьдаг баймаар гэтэл манай улсад шалгалт ч муу, ард иргэд ч “за яахав” гээд өнгөрөөж өөгшүүлсээр энэ байдал хэрээс хэтэрчээ. Тухайлбал “ТЭСО” корпорацийн охин компани болох “Агь” компаниий оруулж ирдэг Слава будааны талаар хэрэглэгчдийн гомдол санал тасарахаа больсон. Өмнө нь тус бүтээгдэхүүнээс өт гарсан талаархи мэдээлэл гарч байсан удаатай бөгөөд энэ удаад бас нэгэн хэрэглэгч цахим хуудаснаа дараах мэдээллийг байршуулжээ.
“Өчигдөр кашнаас нь өт гарлаа гэсэн пост яваад байсан. Аваад хэрэглээд байж байтал ийм зүйл гарч ирэх юм. Ийм юм гарч ирж байсан уу? Уг нь байнга хэрэглэдэг юм. Одоо авалтгүй болжээ. Яачихаад байгаа газар вэ. Бүтээгдэхүүнээ аятайхан савлаад зарчихаж болохгүй л байгаа юм байхдаа. Дургүй хүрчихлээ” гэжээ.
“Тэсо” группын захирал О.Цогтгэрэл Алибаба-д бүтээгдэхүүнээ экспортлох нэрийдлээр өч төчнөөн реклам PR цацаж олны танил эрхмүүдийг дэс дараагаар нь тоглуулж байгаа ч хэрэг дээрээ бодит байдал ийм байгаа нь чанар чансаа бус хэт их реклам сурталчилгаандаа гол анхаарлаа хандуулсан нь илт байв. Энэ байдал удаан үргэлжилж арга хэмжээ авахгүй явсаар байвал ард иргэд хүнс будаа биш хөгцөрсөн эсвэл ” үхсэн амьтдын шарил” идсээр байх нь.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
munkh (November 18, 2016 12:40:27 pm )
Алеика хамаагуй дээр!
-
Anonymous (November 18, 2016 1:54:32 pm )
Gurvaljin budaa in bas umhii chiig unertdeg,manai nohoi ch tooj idehgui bgn!!!!!
-
zochin (November 18, 2016 3:37:35 pm )
Чанартай будаа оруулж ирэх хэрэгтэй. Хятадын хог оруулж ирэхээ зогсоо
-
Anonymous (November 18, 2016 10:55:36 pm )
ugaasai end sawaldag muu. er n ednii bvteegdexvvn muu yum bl. songuuli xooj ner olj ywxiin orond bvteegdexvvndee anxaarxaarmaar yum
-
Anonymous (November 19, 2016 10:09:16 pm )
Bainga hergeldeg iim ym taarch baigaagvi dee gurilan dotroos ut zvv garsan gej neg kompaniig buruutgaad bsan ursuldugch ni hiisen ni togtoogdoj bsan shvv tsuuhun mongolchuud bie bie hezee hairlah be
-
больёоо (November 20, 2016 11:30:50 pm )
тесо болиочээ, хужаа хямд будааг савлаад орос нэр өгч хүмүүсийг хулхидаж бн, дүрвэдүүд үнэн хүн чанаргүй юмаа, мөнгө олж бвал бусад юуч бсан хамаагүй гэнээ
6 Comments