antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 18, 2016 11 comments

Далай лам X богдыг тодруулах уу?

нийтлэсэн Admin

11-18-3_700x700Б.ОЧИР

Далай лам өнөөдөр Монголд заларна. Ирээд X Богдыг тодруулах гэж байна хэмээн Монголын Бурхан шашны шинэ төвийнхөн  мэдээлжээ. Үнэнийг хэлэхэд, энэ мэдээлэл дөнгөж өчигдөр яригдсан юм биш. XIV Далай ламыг залж авчраад X Богдыг тодруулуулах томоохон операц зохион байгуулагдах гэж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн дунд шивэр авир ярьсаар удаж байгаа. Хамгийн хачирхалтай нь X Богд маань нэр нөлөө бүхий улстөрчдийн хэн нэгний хүүхэд байж таарах гээд байгаа юм. IX Богд Жавзандамба хутагт 2012 онд жанч халснаас хойш л ийм өрсөлдөөн далд явагдсаар өнөөдөр 2-3 улстөрчийн хүүхэд тунаж үлдээд байх шиг байна. XIV Далай ламыг залсан нь ийм л учиртай. Харин хэн ялж хүүхдээ Богд гэгээнээр тодруулах нь өнөө маргаашгүй тодорхой болж магадгүй. Гэвч энд нэг зүйлийг сануулах нь зүйн хэрэг болов уу. Нийтлэлч Б.Цэнддоогийн Хойд насны бизнес хэмээх түүхэн баримтад түшиглэ­сэн нэгэн жижгэвтэр бичвэр байна. Түүнд өгүүлснээр Анхдугаар Богд нь Түшээт ханы гэрт төрснөөс хойш Монголын хан, ноёд өөр өөрийн хувийн Богдтой байхыг сонирхох болов. Шашны тэргүүнээс эхлээд дээд зин­дааны хутагтын дүрийг тодруулах ли­цен­зийг Далай лам, Банчин эрдэнэ, Жавзан­дамба хутагт нар эзэмшинэ. Тэдэнд ихээ­хэн хэм­жээний бэ­лэг сэлт, өр­гөл барих за­маар тал олж өөрсдийн хөв­гүү­дэд аль нэг гэгээн хутаг­тын хувилгаан гэсэн тодор­хой­лолт гаргуулна гэжээ.

Явсаар энэ байдал нь жалгын нэг тарсан олон арван шашны удирдагчтай орон болох чиг рүү хөтөлсөн. Тиймээс Чин гүрний хаан 1762 онд зарлиг гаргаж феодалын гэр бүлээс хутагт тодруулахыг хоригложээ. Улмаар 1789 онд Гадаад Монголын Төрийг засах явдлын яамны хууль зүйлийн бичигт “…Жич олон Монгол хан, бэйл, бэйс, гүн, засаг, тайж нарын хөвгүүд, ач нарын дотроос хувилгаан залахыг нийтээр цааз­лаг­тун. … урьд огт хувилгаан гарсан удаагүй аар саар лам нарын бие нөхцсөн хойно хувилгаан эрж залахыг болиулагтун” хэмээн журамласан байдаг байна.  Тэр үед Халхын Сайн ноён хан Эрдэнэбандид хутагтыг жанч халсны дараа шанзав Наваандашаас Далай лам, Ламу чойжин нарт гуйж, түүнд 50 лан мөнгө, нэг торго өгч, Түшээт хан Цэрэндоржийн ба гүн Эрэнчиндорж нарын хөвгүүний аль нэгийг хувилгаан болгохыг гуйсанд Цэрэндоржийн хөвгүүн мөн гэсэн нь илрээд шийтгүүлж байжээ. Харин өнөөдөр яригдаж буй энэ мэдээлэл үнэн байгаад нэр бүхий улстөрчид хүүхдээ X Богд болохоор зүтгэж байгаа нь тэртээ XVIII зууны үйлдэл өнөөдөр давтагдаж байна гэсэн үг. Нөгөөтэйгүүр үйлдэл гэхээсээ сэтгэлгээний “уламжлал” энд илэрч байна гэвэл зохино.

Харин Гандантэгчин­лэн хийдийн Тамгын газ­раас өчигдөр “Далай багш 1979 оноос хойш найман удаа заларч, мон­голчуудын хүсэл гэгээр­лийг номын рашаанаар хангаж ирсэн. Энэ бол улс төрөөс ангид цэвэр номын айлчлал. Номын айлчлалын хүрээнд Монголын сүсэгтэн олонд зориулж, нэн ховордсон номыг айлдана. “Богд ламын авшиг”, “Шар Жигжид бурханы насны авшиг” гэсэн номнуудыг айлдана. Мөн эрдэмтэн судлаачид болон оюутан залуустай уулзалт хийнэ” гэсэн тайлбарыг хэвлэлийнхэнд өглөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

11 Comments

  • Шудрага бай (November 18, 2016 4:49:33 pm )

    Элбэгдоржийн ач хүү далай лам болох уу

  • Иргэн (November 18, 2016 6:49:52 pm )

    Мухар сүсэг нь айдсын нэг хэлбэр юм. Энэ нь мөн харанхуй бүдүүлэг байдлын тэмдэг. Өргөн мэдлэгтэй хүмүүс амжилтанд хүрдэг ба тэд юунаас ч айдаггүй. /Наполеон Хилл/

  • Иргэн (November 18, 2016 6:50:10 pm )

    Хэрэв бидний үед хэн нэгэн нь шашиныг сурталчилж байвал энэ нь шашны ойлголтоор биднийг сэхээрүүлэх гэж байгаа хэрэг биш бөгөөд харин жирийн ард түмнийг номхон хүлцэнгүй байлгах гэсэн далд санааны үндэслэлтэй юм. Номхон хүлцэнгүй хүмүүсийг удирдаж байх нь сэтгэл дундуур, тайван биш хүмүүсийг удирдахаас амар шүү дээ. Тэднийг амархан хууран мэхэлж, мөлжиж, ашиглаж болно шүү дээ. Шашин нь хүмүүсийг тэднийг дарлан зовоож байгаа шударга бус үйлдлүүдийн бухимдлаас тайвшруулж, тэднийг амттай мөрөөдлөөр бүүвэйлэн байхад зориулан тэдэнд өгсөн хар тамхитай адил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Поль Дирак/

  • Иргэн (November 18, 2016 6:50:27 pm )

    Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи юм. /К.Маркс/

  • Иргэн (November 18, 2016 6:50:49 pm )

    Шашин бол жинхэнэ маш том заль мэх юм. /Питер Дж Меролла/

  • Иргэн (November 18, 2016 6:51:12 pm )

    Байгаль бол оригиналь (эх нь) нь харин бурхан бол түүний копи (хуулбар). /Людвиг Фейрбах/

  • Иргэн (November 18, 2016 6:51:29 pm )

    Надад бурхан хэрэггүй. Гэвч хүн шүтлэг-итгэлгүй байж болохгүй. Миний итгэл үнэмшил бол шинжлэх ухааны хөгжил дэвшил хүн төрөлхтөнд аз жаргал өгнө гэсэн тэр итгэл үнэмшил юм. /Нобелийн шагналт эрдэмтэн И.П.Павлов/

  • Иргэн (November 18, 2016 6:51:45 pm )

    Бурхан миний хувьд зөвхөн хүний сул тал юм, харин бурханы сургаал бол бараг хүүхдийн гэмээр үлгэр домгийн алдартай эмхэтгэл юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Альберт Эйнштейн/

  • Иргэн (November 18, 2016 6:52:02 pm )

    Шашины хэл нь шинжлэх ухааны хэлийг бодвол уран зохиол, яруу найрагтай төрөл нэг юм. /Нобелийн шагналт эрдэмтэн Нильс Бор/

  • Иргэн (November 18, 2016 6:52:18 pm )

    Бурхан бол шашин шүтэгчдэд ямарч ухаан бодлынх нь өмнө байдаг бол байгаль судлаачдад төгсгөлд нь байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн Макс Планк/

  • Иргэн (November 18, 2016 6:52:38 pm )

    Хүний боловсролын түвшин хир зэрэг өндөр байх тусам түүний шашинд итгэх, бурханд итгэх нь бага байдаг. /Нобелийн шагналт эрдэмтэн В.Л.Гинзберг/

antalya rent a car