antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2016 5 comments

Тайзнаас зодог тайлсан Пүүжээ фото моделиороо ажиллана

нийтлэсэн Admin

pj2Топ модель, жүжигчин, алтны магнатын экс амраг гэсэн үгс нэрнийх нь өмнө үргэлж зүүлт мэт дагалддаг П.Пүрэвсүрэн SBN телевизийн “Бүсгүй ааль” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой яриа өрнүүллээ. Хамгийн сүүлд тэрээр “Сэдхил” хэмээх кинонд тоглосон байна.

Уралдаан тэмцээнд оролцохдоо хүүхэд ахуй зангаараа түрүүлчих юм бол ингэж ярилцлага өгнө гээд толины өмнө бэлддэг байсныгаа бодлын хүч биелдэг гэдэгтэй холбон тайлбарласан юм.

Охиноо загвар өмсөгч болгох уу гэсэн асуултад:

“Би 15 настайдаа өсвөр насныхны загварын тэмцээн “Монголжингоо”-д түрүүлж байсан. “Шилмэл загвар”-ын Дунгаамаа захирал заавал ирээрэй гэж тэр үед захисан. Ингээд Байгал багшид анх шавь орж байлаа.

Одоо охин маань 13-тай 8-р анги, дуулж бүжиглэх дуртай. Загвар өмсөгч гэхээсээ илүү мэйк ап чиглэлийг сонирхдог болохоор будаг шунх авч өгч охиноо дэмждэг” гэж хариулсан юм. Сүүлийн үед түүнийг тайзаа орхиж байгаа талаар хэвлэлээр шуугиад авсан. Харин тэрээр загварын тайзны хувьд зодог тайлсан ч фото моделиороо цаашид үргэлжлүүлэн ажиллах гэнэ.

pj

Гурван хүүхдийн ээж болж намба төрх суусан үзэсгэлэнт бүсгүй аав ээжийнхээ талаар нулимс унаган ярьсан юм. “Хүн найз нөхдөдөө хайртай гэж хүссэн цагтаа хэлдэг мөртлөө аав ээждээ хайртай гэж хэлэх гэхээр нэг л ичээд байгаа юм уу гэмээр мэдрэмж төрөөд байнга хэлж чаддаггүй”.

Харин залуу охидод хандаж “Аав ээжийнхээ үгэнд орж яваарай, тэгвэл чи алзахгүй. Эцэг эхийнхээ сануулж анхааруулж хэлсэн зүйл нь яг л биелэх гээд байдаг учир нь чиний төлөө алсыг харж үнэнийг хэлэх хүмүүс нь зөвхөн гэр бүлийнхэн” хэмээсэн юм. Мөн сүүлийн үед йогоор хичээллэхийн зэрэгцээ англи хэлнийхээ мэдлэгийг сайжруулж суралцах хүсэлтэй байгаа гэнэ.
pj3
pj4
pj0
Эх сурвалж:Breakingnews.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • baatar (November 17, 2016 4:43:38 pm )

    ene chin nogoo olon svgaitai eriin ehner biloo ter nohorteigoo baigaa yu

  • zochin (November 17, 2016 4:51:20 pm )

    Hend hamaatai ym be.ataarhuu smitan mini

  • ЗОЧИН (November 17, 2016 10:15:29 pm )

    БИЕЭ Л ҮНЭЛЭГЧ ШҮҮ ДЭЭ МУУ ЯНХАН ҮХВЭЛ ТААРНА

    • Anonymous (November 18, 2016 8:12:07 am )

      Yamar aimaar huniig helj bnaa, chi tegj yavahiig ni harsiimuu?

  • зочин (November 18, 2016 8:46:19 am )

    САЙХАН ЭМЭГТЭЙ ШҮҮ МАТАР НУУД АТАРХАЖ Л БАЙГ

antalya rent a car