Эмэгтэй зохиолч, эмэгтэй ерөнхий найруулагч, эмэгтэй гол дүртэй Монголын анхны түүхэн уран сайхны кино болох “Ану хатан” УСК бол яах ч аргагүй түүх соёлын үнэт өвийг илтгэх уран бүтээл болсон билээ. Тэгвэл тус кинонд хэл яриа нь хурц хөгжсөн сэргэлэн цовоо бяцхан реппер маань дүр бүтээж байсныг та мэдэх үү? Киноны зохиолч Б.Шүүдэрцэцэг энэ талаар өөрийн цахим хуудсын найзууддаа дараах яриаг хуучилсан юм.
Бяцхан реппер Д.Номинжин “Миний үеэл дүүгийн охин юм байгаа юм. Ээж нь ч багадаа ахан дүүсээ хөгжөөсөн цовоо охин байсан. Номинжин маань “Авьяаслаг монголчууд”-аас хамаагүй өмнө их урлагт ” хүчин зүтгэж” эхэлсэн хүн юм шүү дээ. Тэр нь 2012 онд 4 насандаа “Ану хатан” киноны шалгаруулалтанд ямар ч хамаатан садны тал тохой таталтгүй тэнцэж, Галдан хааны отгон гүнж Бумд тоглосон явдал юм. Ямар тэвчээртэй охин гээч. Очирт цэцэн ханы үхлийн зураг авалтан дээр Номинжин 39 хүртэл халуурч байсан ч ажлаа хийсэн л юм даа. Халууны эм ууж түр дугхийснийх нь дараа “За босоорой” гэж дуудахад “Одоо би ажлаа хийнэ тээ?” гээд л босч ирээд кинондоо тоглодог хүүхэд байлаа шүү дээ.
Тэгээд энэ хүнийг реппийн од болсноос нь хойш анх удаа л хамт зураг авахуулах завшаан тохиосон нь энэ. Зургаа авахуулах уу? гэхэд элдэв оддын өвчингүй шууд тэгье гэж байна лээ хэхэ. Бас фэйсбүүкт тавьж болох эсэх зөвшөөрлийг нь бас авсаан” гэжээ. Ямартайч бяцхан охин “Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэгт багтаж чадаагүй ч реппер Рокит Бэй-ээс “ирээдүйтэй реппер” хэмээн өндөр үнэлгээг авч байсан билээ.
Эх сурвалж:Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 18, 2016 5:30:07 am )
huuhdiig har bagaas ni oddin uvchnuur uvchluh eh uusver tavih uym. hend heregtei uym. tsag ni bolohoor uuriiguu taniulaad l yavna shuu dee.
1 Comment