Хууль зүйн сайд асан Д.Одбаярын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохыг чуулганаар дэмжлээ. Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбатын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа тул түүнийг чөлөөлж, оронд нь Д.Одбаярыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Асуудлыг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд санаа оноогоо хэлцгээлээ. О.Баасанхүү гишүүн “ Цэц бол улстөржсөн газар болсон. Төрийн байгуулалтын байнгын хороо Засгийн газрын сайдуудтай хариуцлага тооцох хуулийг яаралтай хэлэлцэж, гаргаж өгөөрэй. Янз бүрийн юм иргэдээс сонсогдож байна. Үндсэн хуулийн цэц бол зөвхөн шударга үнэнийг л барьж ажиллах ёстой. Цэц бол үнэхээр намын харъяаллаар явдаг юм байна лээ. Ийм утгагүй үйлдлийг хараад ард түмэн Цэцэд итгэхээ больсон. Бидний дээр Үндсэн хууль байгаа. Үндсэн хуулийг зөрчсөн хэн ч том алхаж чадахгүй. “ гэсэн бол Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Нэр дэвшигчийг хувь хүний талаас нь дэмжиж байна. Харин нөгөө талаасаа улстөрч хүнийг Үндсэн хуулийн цэцэд томилдог явдлыг үргэлжлүүлж байна. Манайхаас өөр улстөрчдийг цэцийн гишүүнээр томилдог газар байхгүй. Манайх шиг гүйцэтгэх засаглал нь хууль тогтоогчидтойгоо, шүүх засаглалтайгаа холилдоод нэг байшинд суудаг улс ч байхгүй. Тэгэхээр Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр хуульч хүний ёс зүйгээ барьж ажиллаарай. Улстөрчийн байр сууринаас битгий хандаарай. Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувьд парламентын засаглалынхаа зарчмыг барьж ажиллаарай. Хуульч хүнийхээ ёс зүйг улстөрчийнхөө ёс зүйнээс дээр тавиад сайн ажиллаарай.” гэж байлаа.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (November 17, 2016 3:42:43 pm )
улс төрчид томилж байхад өөр арга байхгүй
-
Дэлдэгч (November 18, 2016 12:38:05 am )
Чадаж байвал зув хун шиг санагддаг.
-
Anonymous (November 18, 2016 7:17:22 am )
ЛАЛАРУУД
-
Anonymous (November 18, 2016 8:44:53 am )
Үндсэн хуулийн цэц бол УИХ-аас гаргасан хуулийг улс төржүүлэн тайлбарлаж тодорхой бүлгийн захиалгаар ажилладаг байгууллага болсоор удаж байна. Сугар мэт нь мөнгө хусаад толгой хоргодох гэж очсон бол Одбаяр харин арай гэж алдагдсан карьераа нөхөх гэж очжээ. Хэнд ч хэрэггүй болсон хүн арай ч биш юм байна. Зөөлөн чихтэй даалгавар биелүүлэгч байхгүй бол тэр дуусна.
4 Comments