antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2016 Comments are off

Зургаан жилийн дотор 3356 хүн автын ослоор амиа алджээ

нийтлэсэн Admin

1479362133582d465529595“Зам тээврийн ослоор хохирогсдод хүндэтгэл үзүүлэх Дэлхий нийтийн өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын 3 дахь 7 хоногийн “Ням” гаригт дэлхий даяар зохион байгуулан тэмдэглэн явуулдаг билээ.

 Уг өдрийг анх 1993 онд Английн Вант улсад тэмдэглэсэн ба үүнээс хойш улс орнууд уг арга хэмжээг авто ослоор амь үрэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, сэтгэл санааны болон бусад хохирол амсаж суугаа тэдний ар гэр, ойр дотныхонд гашуудал илэрхийлэх, сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх өдөр болгон тэмдэглэж байхаар Нэгдсэн

Манай Улсын хувьд зам тээврийн ослын хор уршгийг олон нийтэд таниулах, осол хэргийн үр дагавар нь маш хүнд, хохирогсдын ар гэрийнхэнд нөхөж баршгүй уй гашуу авчирдаг, амьдралын нөхцөл эрс дордоход хүргэж байдаг тул амь нас, эрүүл мэндээрээ хохирсон иргэдийн ар гэр, тэдний дуу хоолойг олон нийтэд хүргэх, зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хооронд улсын хэмжээнд 3 дахь жилдээ зохион явуулах гэж байна.

Дэлхий дээр зам тээврийн ослын улмаас жил бүр дунджаар 1.3 сая хүн амь насаа алдаж, 50 сая хүн гэмтэж бэртэж байгаа нь нийт нас барах шалтгааны 8 дугаарт, Монгол улс дэлхийд зам тээврийн ослын улмаас нас баралтаар эхний 25-д орж байна.

Монгол улсад 2010-2016 оны байдлаар 43176 хүн зам тээврийн осолд өртсөнөөс  тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн улмаас 3356 хүн амь насаа алдаж, 8309 хүн хүнд, хүндэвтэр гэмтлийг авсан байна.

Он тус бүрээр үзүүлбэл:

Он Зам тээврийн осолд өртсөн хүн ТХХАБАЖЭГХэргийн улмаас хохирсон хүмүүсийн мэдээ
Зам тээврийн гэмт хэрэгт өртсөн хүн Нас барсан хүн Гэмтсэн хүн
Улс хот улс хот улс хот Улс хот
10 2010 4368 3805 1253 691 320 127 933 564
11 2011 6145 5415 1527 725 434 103 1093 622
12 2012 6440 5716 1619 757 541 148 1078 609
13 2013 7669 6807 1842 875 560 149 1282 726
14 2014 7052 5955 2114 900 654 174 1460 726
15 2015 6391 5015 1811 1066 429 317 1382 749
16 2016 оны эхний 10 сар 5111 3886 1419 685 418 75 1081 610
Нийт: 43176 36599 11585 5699 3276 1093 8309 4606

 Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг хүн бүр алхам тутамдаа мөрдөж хэрэгжүүлэн, гарч болзошгүй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлж, эрдэнэт хүний амь насыг хамгаалцгаая.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car