МУГЖ Г.Ариунбаатар БНСУ-ын Соннам хотын дуурийн театрт урилгаар дуулахаар болсноо өөрийн цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр энэ сарын 17-нд тус театрын тайзнаа тоглох “Кармен” дуурийн Эскамильогийн дүрийг бүтээх юм. Тоглолтын тасалбар суудлаасаа хамаарч 25-200 мянган воны үнэтэй аж. Францын хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурь 1875 онд анх Парис хотод тавигдсанаас хойш өнөөг хүртэл дэлхийн олон оронд сонгодог урлаг сонирхогчдод хүрч байгаа юм.
Эх сурвалж:Info.mn
Холбоотой мэдээ
-
Anonymous (November 17, 2016 9:57:14 pm )
сонсох юмсан
-
Anonymous (November 18, 2016 5:38:35 am )
sain duuchin. amjilt
2 Comments