antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2016 5 comments

Л.Дашдэмбэрэл: Сурагчдыг албан ёсоор амраах шийдвэр гараагүй

нийтлэсэн Admin

0451e5ab7c5a648dbigМанай оронд сүүлийн арав гаруй жил ажиглагдаагүй хүйтэн болно хэмээх мэдээллийг Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс хоёр хоногийн өмнө өгсөн. Энэ хүйтрэл нь өчигдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ гэсэн. Үүнтэй холбогдуулан өчигдрөөс эхлэн цахим ертөнцөөр энэ өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулийн болон цэцэрлэгийн багачуудыг гэрт нь амраая гэдэг санаачилга тархах болж, олон хүн санал нэгдээд байгаа юм. Түүгээр ч барахгүй зарим сайт эл асуудлаар санал асуулга хүртэл явуулж байна. Харин энэ асуудалд холбогдох байгууллагын удирдлагууд ямар нэгэн хариу өгөөгүй байгаа юм. Тиймээс Нийслэлийн Боловсролын газрын орлогч дарга Л.Дашдэмбэрэлтэй холбогдож дараахь тодруулгыг авлаа.

-Хүтний эрч сулартал су­рагчдыг амраая гэсэн са­наа­чилга эцэг, эхчүүдээс гарч байгаа. Үүнд танайх ямар байр суурьтай байгаа вэ?
-Одоогоор ийм төлөвлөгөө байхгүй. Мөн манай байгуул­лагад Цаг уур, орчны шин­жилгээний хүрээлэнгээс ч юм уу, Онцгой байдлын газ­раас ингэж хүйтэрнэ гэж анхаа­руулсан, хандсан зүйл байхгүй.

-Тэгэхээр сурагчдыг ам­раах эсэх талаар ярилцаагүй гэсэн үг үү?
-Тэгж ойлгож болно. Сургалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Орон нутагт ч ялгаагүй. Гэхдээ боловсролын хөтөлбөрт өөрчлөлт оруулах асуудлыг БСШУСЯ эрхзүйн хүрээндээ шийддэг.
Харин энэ асуудлын талаар БСШУСЯ-ны Боловсролын бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Эрдэнэчимэг аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газрын дарга нарт болон Нийслэлийн Боловсролын газрын даргад чиглэл өгчээ. Үүндээ “Хүйтний эрч чангарч улсын хэмжээнд томуугийн вирусийн шалтгаантай амьсгалын замын цочмог халдвар нэмэгдэх хандлагатай байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс үзэхэд, томуу болон томуу төст өвчнөөр өвчлөгсдийн 93,1 хувь нь 15 хүртэлх насны хүүхдүүд байна.
Иймд цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол, ерөнхий боловсролын сургуулийн үдийн цай болон дотуур байранд амьдарч буй суралцагчдад үйлчилж байгаа хоолны илчлэг, шим тэжээллэг байдал, чанарт хяналт тавьж, халуун аарц, сүү, байгалийн жимсгэний шүүс уулгаж байхыг, мөн анги, танхим, өрөө тасалгааны дулааныг хянаж ажилла” хэмээн үүрэгджээ. Тиймээс энэ хүйтэн өдрүүдэд сурагчдын амрааж магадгүй хэмээн горьдлого тавих хэрэггүй нь бололтой.
Эх сурвалж:Assa.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Залхуу+Тэнэг=Өлсгөлөн (November 17, 2016 10:35:41 am )

    Шарга морьт зусланд байрлал сайтай “Бяцхан Төгөл хотхонд” эрүүл агаарт, харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, авто машины дулаан граж болон авто зогсоолтой, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 дүштэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 4-5 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. Хаяг: СБД 19-р хороо Шарга морьт зуслан Бяцхан төгөл хотхон. Холбоо барих утас: 99118457, 99144999

  • Зочин (November 17, 2016 11:23:10 am )

    Хүйтний эрч чангарсан үед хүүхдүүд амарсан нь зөв гадаадын орнуудад халууны улирал, борооны улирал зэрэгт сургууль амрах байтугай ажилчдыг амараадаг шүү дээ

  • Зочин (November 17, 2016 1:54:44 pm )

    Энэ гарчигий нь ээ, СУРАГЧДЫГ АМРААХ АЛБАН ЁСНЫ ШИЙДВЭР ГАРААГҮЙ гэх юм биш үү!

  • зочин (November 17, 2016 2:26:08 pm )

    энэ хүмүүс одоо юу болчихсон юм вэ.нэг мэдээ мэдээлэл тавихаар сүржигнээд сүйд болох юм.Наад зурагтаар гарч байгаа цаг агаарын мэдээгээ харалдаа.Хөвсгөл гэх мэт газраар л 47 хүрнэ гэж л байна лээ ш дээ.Зам үүд гэх мэт ойр газраар бүүр ч харьцангуй дулаан байх байна лээ ш дээ. хагас бүтэн сайнд , нэг дэх өдөр л шөнөдөө 33 хүрэх байна лээ ш дээ.5 хоногийн цаг аграа ер нь гайгүй харагдаж байна лээ ш дээ.Цаг агаараа хараа…

  • зочин (November 17, 2016 2:29:22 pm )

    Юм л бол тэр ч баяр энэ ч баяр ийм ч юм гэж сургуулийг амраах, ажилчдыг сард 3-4 удаа ажлын үеэр амараадагаа больмоор юм.Цалин гэж хэдхэн төгрөг өгнө тэгээд хагас бүтэн сайнд амараад, ажлын үеэр нь 3-4 удаа баяр наадам гэж амараад байхаар цалин мөнгө авахаа байлаа.Доллар өсөөд монгол мөнгө чинь ханш нь унаад юу ч болохгүй байна.

antalya rent a car