antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 17, 2016 Comments are off

З.Батбаяр: Унгарын тэтгэлгийг монгол залуус ашиглахгүй байна

нийтлэсэн Admin

11-17-2_700x700Монгол Улсаас Унгар улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд З.Батбаяртай ярилцлаа.

-Унгар, Монгол Улсын харилцаа, хамтын ажиллагаа ямар түвшинд байна гэж та дүгнэж байна вэ?

-Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа олон жил тогтвортой байсан нь Засгийн газрын бодлогоос гадна ард түмний хоорондын  найрсаг харилцаатай салшгүй холбоотой. Унгарын ард түмэн өөрийн өвөг дээдсийг төв Азиас нүүдэллэн ирж Карпатын нам дор газар суурьшсан нүүдэлчин аймгууд төдийгүй, эртний хүннүчүүд, тэр дундаа Атилла хааны эзэнт гүрэн, жужанууд, XIII зууны Монголын байлдан дагууллын явцад ч шууд харилцаж ирсэн, хэл соёл, түүх уламжлал ойрхон садан төрөл, ахан дүүгийн холбоотой ард түмэн гэж дүгнэдэг.

Унгарын ерөнхий сайд Орбан Виктор энэ оны нэгдүгээр сард Монголд айлчлах үеэрээ “Унгарчууд бид Европ тивийн нэгэн салшгүй хэсэг мөн боловч бидэнтэй садан төрлийн холбоотой ард түмэн Европт байхгүй. Харин төв Азийн цээжинд Монголчууд бидний садан төрөл, ах дүү нар мөн” гэж хэлснээс нь Монгол Улс, монголчуудад хэрхэн ханддагийг харж болно. Үе үеийн Элчин сайд нарын ажлын үр дүнд хоёр улсын төрийн тэргүүн, ерөнхий сайд нар харилцан айлчилсан нь хамтын ажиллагаа өндөр ач холбогдолтой байгааг нотлон харуулж байгаа юм.

Хоёр улсын хамтын ажиллагаа улс төрийн болон төрийн дээд түвшинд  сайн байгаа боловч энэхүү харилцааг эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагаа болгон хувиргах ажил хоцронгуй байгаад аль аль талдаа дүгнэлт хийж, эдийн засгийн харилцааг илүү өндөр түвшинд гаргах талаар тодорхой ажлуудыг хийж байна. Хамтын ажиллагаа харилцан ойлголцлоос гадна аж ахуйн нэгж байгууллагууд чухал үүрэгтэй. Харилцан итгэлцсэн, хүндэлсэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд түүхийн сэжим, цусан төрлийн хэлхээ холбоо, соёл урлаг, спорт, уламжлал зан заншлаа харилцан сурталчлах, танин мэдүүлэх нь хамтын ажиллагааны бас нэгэн чухал салбар болж байна. Манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа ихээхэн өндөр түвшинд байна. Гэхдээ илүү гүнзгийрүүлэх, ард иргэдэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мэдрэгдэхүйц хамтын ажиллагаа болгон өргөжүүлэх ажил бидний өмнө бий. Унгар улс Европын Холбооны гишүүн улсын хувьд Монголын компаниудын Европын нэгдмэл зах зээл руу гарах гүүр, үүд хаалга болно. Харин Монгол Унгарын компаниудын хувьд мэргэжлийн чадвар, техник технологи экспортлох, дэлхийн хамгийн том зах зээлд гаргах гүүр, үүд хаалга нь болох асар том боломж байгааг ашиглах замаар дэлхийн түвшинд хамтран ажиллах сайхан ирээдүй манай хоёр улсад байгаа юм.

Та Элчин сайдаар томилогдож очсоноос хойш ямар ажил амжуулав?

-Томилогдож ирсэнээс хойш дөрвөн сарын хугацаанд эх орноо сурталчлах, Монголын ард түмний зан заншил, өв уламжлал, соёл урлаг, спортын өнөөгийн хөгжлийн түвшинг Унгар улсад таниулах ажилд илүү анхаарал хандууллаа. Таниулах, сонирхуулах, хэлхээ холбоо тогтоох ажлыг амжилттай, тогтмол хийж чадвал найрсаг харилцаанд тулгуурласан эдийн засгийн харилцааг бий болгож чадна.

Мөн хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн, дэлхий дахины спортын их баяр олимпийн наадам, “Хурилдай” хэмээх нүүдэлчин ард түмний ээлжит баяр наадам, Монгол үндэстний их баяр наадам, хичээлийн шинэ жилийн нээлт зэрэг олон арга хэмжээг шинэлэг хэлбэрээр улс орноо сурталчлах арга хэмжээ болгон ашиглахыг зорилоо. Ирснээсээ хойш том хотуудаар айлчлал хийж, цөөнгүй жижиг хоттой харилцаа холбоо тогтоох, хуучин харилцаагаа сэргээхийг зорьж байна. Энэ хүрээнд хэд хэдэн мэргэжлийн ажилтнууд, инженерүүдийг Унгар улсад ажиллуулах,  технологиос суралцах боломжийг бий болгож,  аж үйлдвэрийн болон эдийн засгийн чөлөөт бүсүүд, инкубатор төвүүдийн үйл ажиллагаатай танилцаж, Монголын ижил төстэй үйл ажиллагаа бүхий байгууллагуудтай холбох зэрэг ажлыг хийлээ. Мөн Унгар улсын тэргүүлэх зургаан  их сургуультай хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ шатанд гаргах зорилгоор удирдлагуудтай нь уулзаж монгол оюутнуудын болон доктор магистрын түвшингийн сургалтад хамрагдах судлаачдын тоог нэмэгдүүлэх, төгссөний дараа үргэлжлүүлэн судалгаа хийх ажил нааштай байгаа.

Унгарын улс төрийн болон нийгэм эдийн засгийн тэргүүлэх байгууллага хүмүүстэй хоёр талын уулзалтуудыг тогтмол хийдэг болоод зогсохгүй Монголд айлчлах хүмүүстэй уулзаж үр дүнг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цөөнгүй газар илтгэл тавьж улсынхаа талаар, Монголын ард түмний талаар танилцуулж байгаагаас ганцхан жишээ дурдахад монгол гэрийн нэршлийг юрта хэмээх орос үгээр биш харин гэр хэмээх монгол үгээр дэлхий даяар нэршиж занших нь зөв гэсэн саналыг унгарууд элэгсэг дотно хүлээн авч яриандаа гэр гэдэг үгийг хэрэглэж эхэлдэг болж байгаад баяртай байна.

Манай улсад малын вакцины үйлдвэр байгуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон байсан. Ойрын жилүүдэд Монголд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өөр ямар төсөл хөтөлбөр байна вэ?

-Манай улсын Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын айлчлалын үеэр олон жил яригдсан Биокомбинатыг шинэчлэх, шинэ малын вакцины үйлдвэрийг байгуулах ажлыг, ТЭЗҮ-ийг Монголын талаас хийж боловсруулах замаар ирэх оноос хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн нь олон ажлын эхлэл болж байна. Унгарын талаас 25 сая долларын хөрөнгө бэлэн, одоо бид ТЭЗҮ-гээ боловсруулаад энэ хөрөнгийг шилжүүлэн авч, ажилдаа орох л үлдээд байна.

Ойрын жилүүдэд хамтран хэрэгжүүлэх боломжтой олон арван төсөл, санаанууд бий. Засгийн газар хоорондын хамтарсан төсөл байдлаар ус цэвэршүүлэх байгууламжийг барьж байгуулах, гэр хороололд цэвэр болон бохир усны шугам хоолойг байгуулах, Туул голын усны нөөцийн цогцолбор байгуулах, хог хаягдлыг Унгар улсын технологиор боловсруулах үйлдвэр барих, байгаль орчны нөхөн сэргээлтийг хийх, Унгар-Монголын хамтарсан мод тарих мега төслийг санаачлан дэлхийн хэмжээнд хэрэгжүүлэхээр зэхэж байна. Монголыг сурталчлах соёлын төвийг нүүдлийн байдлаар байгуулах зэрэг олон төслүүд байна.

Хоёр улс аль салбарт илүү хамтарч ажиллах боломжтой вэ. Энэ чиглэлээр ямар ажил төлөвлөж байна?

-Манай хоёр улсын хувьд хамгийн үр ашигтай хамтран ажиллах боломжтой салбар бол усны нөөц, сав газрын менежмент, ус ашиглалт, хамгаалалтын асуудал. Мөн хөдөө аж ахуй тэр дундаа мал эмнэлгийн салбарыг хөгжүүлэх аргаар мах махан бүтээгдэхүүнийг Европын зах зээлд гаргах боломжтой. Түүнчлэн геологийн салбарт усны болон бусад эрэл хайгуулыг улсын хэмжээнд хийх, байгаль орчны нөхөн сэргээлтийг чанарын дээд түвшинд хийж гүйцэтгэх чиглэлээр хамтрах боломжтой гэж үзэж байна. Эдгээр салбарт хоёр улсын инженерүүд 40 жилийн турш хамтран ажиллаж байгаа учраас шинээр суралцаж буй оюутнууд төгсөөд харилцааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хамтран ажиллах сонирхол санхүүгийн болон техникийн хүчин чадал Унгар улсад бүрэн байгаад зогсохгүй манай улсад хийж бүтээх ажлуудаар дамжин дэлхий дахинд Унгарын мэргэжилтнүүдийн түвшинг нотлон харуулах хүсэлтэй байгааг  илэрхийлж байгаа. Мөн тус улсын техник технологийн ололтыг хамтарсан үйлдвэр байгуулах, хамтын бүтээгдэхүүн гаргах замаар Хятадын зах зээлд нэвтрэх боломжийг бий болгох талаар Унгарын гадаад хэрэг гадаад худалдааны яам, худалдаа аж үйлдвэрийн танхим, худалдааны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулах болно.

Унгарт байгаа монголчуудтай уулзаж санал бодлыг нь сонсч байна уу. Тэдэнд тулгамдаж байгаа асуудал юу байна?

-Унгарт 1000 шахам монгол иргэн  амьдарч байна. 170 гаруй оюутан суралцаж байна.Суралцахыг хүссэн залууст хэлэхэд өнгөрсөн хугацаанд хэд хэдэн квотыг ашиглаагүй, бүртгүүлсэн хүмүүс шаардлага хангаагүйгээс болж алдсан. Тиймээс дахиж алдахгүйн төлөө  аль болох олон залуусыг сонгон шалгаруулалтад оролцуулж, мэргэжил эзэмшихийг уриалж байна. Энэ жил богино хугацааны сургалтад хамрагдах 10 боломж байсаар байтал ганц ч хүн бүртгүүлээгүйгээс болж алдсан. Тиймээс 10 квотыг дахин авахаар Унгарын тэтгэлгийн хороонд удаа дараа хандсаны үр дүнд ирэх жил 210 оюутан Унгарын их, дээд сургуулиудад хамрагдах боломжтой болж байгаа. Тиймээс энэ боломжийг ашиглаасай.Тэдгээр 210 оюутан бүрэн тэтгэлэгт хамрагдах буюу тодруулбал сургалтын төлбөрийг Унгарын Засгийн газар бүрэн хариуцаж, оюутны дотуур байраар хангаж, сарын 150 орчим еврогийн тэтгэлэг авах боломжтой юм. Оюутнуудын тоо нэмэгдэж энд амьдарч буй монголчуудын дийлэнхийг залуучууд эзлэх өнөөгийн нөхцөлд амьд харилцааг сайжруулах зорилгоор долоо хоног бүрийн лхагва гаригт оюутнууд, иргэдтэй уулзаж хэвшээд байна. Уулзалтад Будапештээс бусад хотод сурч буй оюутнууд, иргэд сошиал медиагаар оролцож, санал бодлоо хэлэх боломжтой.

Засгийн газар хоорондын харилцаанаас гадна Монголын Хөгжим бүжгийн дунд сургууль, Эгрэшши Бийна хөгжмийн сургуулийн хооронд байгуулсан гэрээний дагуу 26 хүүхэд тодорхой хэмжээний төлбөр төлөн хөгжмийн сургуульд суралцаж байна. Тэдний дунд 14 нас хүрээгүй хүүхдүүд байгаа учраас тусгайлан анхаарахаас өөр аргагүй. Энэ төрлийн харилцаанд цаашид хүүхдийн эрх зөрчигдөхөөс сэргийлэх, төлбөрийн хэмжээг бууруулах, Засгийн газар хоорондын гэрээнд хамруулах зэрэг ажлыг хийх  төлөвлөгөөтэй байгаа төдийгүй хамтын ажиллагааг дэмжиж, мэргэжлийн ажилчин бэлтгэх, дахин сургах, технологийн сургалтад хамруулах чиглэлээр анхаарал тавьж ажиллахаар холбогодох байгууллагуудтай тохиролцоонд хүрээд байна.

Тулгамдаж буй асуудлын тухайд төлбөр төлж байгаа тохиолдолд төлбөрийн хэмжээг бууруулах, тэтгэлгийн хэмжээг нэмэгдүүлэх, нийгмийн даатгал, эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах зэрэг асуудлаар гарч буй алдаа дутагдлыг арилгах шаардлагатай.

Лист Ференцийн хөгжмийн академид оюутнууд суралцуулахаар болсон байсан?

-Саяхан дуурийн театрын дуучин Э.Анхбаяр олон улсад нэр хүндтэй Эво Мартоны нэрэмжит тэмцээнд I байр эзэлсний дараа Унгарын Лист Ференцийн Хөгжмийн Академийн удирдлагатай уулзсан. Тэнд сурах  200 оюутны дотор хөгжмийн удирдаач, дуулаач, найруулагчийн ангид сонгон шалгаруулалтаар Монголоос оюутан авахаар болсон. Энэ мэтчилэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс эхлээд спортын дасгалжуулагч, сэтгэл зүй, усны бүх төрлийн инженерүүд, байгаль орчны нөхөн сэргээлтийн мэргэжилтнүүд, малын эмч гэх зэрэг бүхий л салбарт оюутнуудаа авчирч сургах, зөвхөн сураад зогсохгүй шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилготой ажиллаж байна.

Таны цахим хуудаснаас харахад явсан газар бүртээ монгол ахуй, зан заншлыг түгээдэг юм билээ. Монголоо сурталчлах чиглэлээр хэр ажил хийж байна вэ?

-Унгарын морь мал, гэр ахуй сонирхдог олон хүнтэй уулзаж санал солилцож, найз нөхөрлөлийн болон бусад хамтын ажиллагааны суурийг тавьж чадлаа. Хаана ч очсон өмссөн дээл, зүүсэн хутга, барьсан хөөргийг маань сонирхож бас бахархан харж байгаа унгаруудыг хараад өвөг дээдсээрээ, монгол хүн гэдгээрээ бахархах сэтгэл төрдөгийг нуух юун. Би эндхийн монголчуудтай, оюутнуудтай уулзах бүртээ “Та бүхэн Монгол Улсын нүүр царай Элчин сайд шүү, Та бүхний үг үйлдэл бүхэн Монголоо сурталчлах арга шүү” гэж хэлдэг юм. Үнэхээр ч гадаадад ажиллаж амьдарч, сурч байгаа хүмүүсээр, иргэдээр дамжиж Монгол Улс, монголчуудын тухай дүгнэдэг учраас алхам бүртээ улс орноо сурталчлах, эерэгээр ойлгуулах, бас бахархуулах ажлыг хийхийг хичээж явна. Дэлхийн нүүдэлчин ард түмний Хурилдайд  монгол гэрээ барьчихаад, унгар хэлээр монгол гэрийн тухай илтгэл тавиад, тэнд хүрэлцэн очсон Элчин сайдуудын дундаас ганцаараа морь унаад, хөх тэнгэртээ сүү өргөөд зогсож байхад тэнд байсан бүх л монголчуудын нүд чийгтэж байхыг хараад эх орноо сурталчлах үйлдэл багадана гэж үгүй юм байна гэж ойлгож ярилцаж байлаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car