antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 7 comments

Хятадууд хадлан хадах зөвшөөрлөө монголчуудаар авахуулдаг

нийтлэсэн Admin

1479203577582adaf94a23a

Бичин жилийн адаг их хүйтэн байдаг. Бичин жилд зуд тохиодог гэж учир мэдэх “ухаантнууд” ярьж сууна.

Энэ өвөл үнэхээр хүйтэн болох төлөв ажиглагдаж эхэллээ. Ойрын хэдэн өдөр нийт нутгаар -45 хэм хүртэл хүйтэрнэ гэдгийг албаныхан онцгойлон анхааруулж байна. Сүүлийн 10 жил тохиогоогүй хүйтэн өвөл болно ч гэж ярьж буй.

Тодруулбал, 2016-2017 оны өвөл сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн хүйтэн өвөл болно гэж Герман цаг уурч Доминик Юнг олон жилийн ажиглалт, нарийн тооцоогоо үндэслэн мэдэгджээ. Цаг хүндэрч, малчдыг царай алдуулан зүтгүүлэх энэ үед малчид өвөл, хаврын бэлтгэлээ хэр базаасан бол. Нийслэлийнхэн бол яаж ийгээд халаалт дулаанаа шийдчихнэ, өвлийн бэлтгэлээ базааж нүүрс түлээгээ хангачихна.

Харин орон нутагт амьдарч суугаа малчдын бэлтгэл ажлыг нэн яаралтай хангуулах үүргийг Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр гаргасан байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр гэхэд Дорнод аймгийн урд сумдаар цас их хэмжээтэй оржээ. Нутгийнхны хэлж буйгаар дахиад цас жаахан нэмж орвол цагаан зуд болох аюул нүүрлэж мэдэх нь хэмээн малчид халаглаж сууна. Харин нутгийнхан энэ өвөл гал алдах вий хэмээн айж сууна.

Учир нь Дорнод Монголын уудам Мэнэнгийн онгон зэлүүд талд Хятадууд отог отгоор эзэн сууж, өвс хадланг нь хайр найргүй хадаж эхлээд нэлээд хэдэн жил болжээ.

Өвс, өвсний сөл сайтай гэгддэг Дорнодын уудам талд сүүлийн хоёр жил Хятадууд хэдэн мянган га-д хадлан хадсан байна. Тэд хадаж бэлтгэсэн хадлангаа нутаг руугаа гаргахаас монголчуудад нь зардаггүй аж. Зарим нь бүр хадлан хадах газартаа хашаа зоож нутгийн иргэдийг оруулахгүй гэж давардаг аж. Дээрээс нь техник тоног төхөөрөмж нь дахин өвс ургах боломжгүй болгодог гэх яриа гарч байна.

Монгол Улс 112.7 сая га бэлчээр хадлангийн талбайтай. Малын тоо толгой хэт өссөний улмаас бэлчээрийн даац хэтэрч, хадлангийн талбай ихээхэн багасаад байгаа нь нууц биш.

Улсын болон Улаанбаатар хот, Дархан-Уул, Төв аймгийн нөөцийн өвсийг зүүн аймгуудаас л бэлтгэдэг. Гэтэл сүүлийн жилүүдэд хятадууд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй өвс хадлан бэлтгэж нутаг руугаа ачих болсон нь төр засгийнхны чихэнд хүрч л баймаар. Гэтэл энэ асуудлыг нэг их тоолгүй явсаар нэлээд хүйтэрч мэдэх хахир өвөлтэй нүүр тулах нь ээ.

Тэгвэл Хятадуудад хадлан бэлтгэх эрхийг хэн өгдөг вэ. Орон нутгийн эрх мэдэлтнүүдэд энэ эрх нь нээлттэй байдаг аж. Өөрөөр хэлбэл аймаг, сумын Засаг дарга нар өгдөг гэсэн үг. Тэднээс хадлан хадах зөвшөөрлийг хэрхэн яаж авдаг вэ гэхээр Хятадууд монгол иргэдийг урдаа бамбай болгож барьдаг гэнэ. Тухайлбал, хятад компанийн эзэн нэг монгол иргэнд хэдэн төгрөг өгөөд л сумын Засаг даргаас хадлан бэлтгэх зөвшөөрөл авахуулдаг гэнэ.

Өөрөөр хэлбэл, монголчууд зөвшөөрөл авсан ч ард нь хятадууд байдаг аж. Ингэхдээ нэг сумын нутгаас 20 мянган га-д хадлан хадахдаа дөрвөн сая төгрөгийг орон нутагт буюу сумын төсөвт төвлөрүүлдэг байна. Гэвч 20 мянган га-д хадлан хадах зөвшөөрөл авсан ч Хятад хүний зангаа гаргаж 30 мянган га-д хаддаг гэдгийг нутгийн иргэд хэлж байна.

Хүн мал очдоггүй онгон зэлүүд өвс ихтэй газарт хадлан хадах зөвшөөрөл олгодог бөгөөд сүүлийн үед Матад сумын иргэд малчидаа бодохгүй юмаа гэхэд цагаан зээр ч идэх өвсгүй болголоо.

Хятадууд нутгийн гүн рүү орж, хадлан хадах зөвшөөрөлтэй хэмжээнээсээ хэтэрч хадаад байгаад хяналт тавихгүй байна хэмээн халаглаж суугаа юм. “Малчдад халгаагүй хэмээн сумын удирдлагууд худлаа хэлээд байна. Малчдад харин ч хамаатай. Өвсгүй болчихоор өвлийн хүнд, хаврын тарчигт хэдэн мал, хэдэн цагаан зээрийг өлбөрч үх гэж байгаа юмуу.Ингэж болохгүй дээ” гэсэн байр суурьтай байсан юм.

Хамгийн ноцтой нь Хятадуудын хадлан хадсан газарт гурван жилийн дотор өвс ургадаггүй бөгөөд ургасан ч шарилж шиг шим тэжээлгүй өвс ургадаг аж. Энэ нь Хятадууд хадлан хадахдаа хөрсийг нь давхар хуулдагтай холбоотой юм байна.

Ингэж Дорнод Монголын уудам талд Хятадууд эзэн сууж, шим тэжээлтэй өвс тэжээлийг Хятад улс руу Баянхошуу боомтоор өдөрт хэдэн зуун машинаар зөөн гаргаж байна. Харин ард нь хэдэн малчид нь халзарч харласан газраа харсаар 50 сая малынхаа хамтаар хахир хатуу өвлийг гал алдахгүйхэн шиг туулах вэ хэмээн санаа зовниж сууна.

О.Сайхан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • монгол (November 16, 2016 8:33:52 pm )

    энэ их ноцтой шүү монгол жолооч нараар хадсан өвсөө хятад руу зөөлгөдөг бизнес бий болсон дорнодын халиурсан шар тал маань түйрэн босох халцгай цөл болох нь байна шүү монголчуудаа эх орноо хүн бүр хүүхэд хөгшин гэлтгүй хайрлацгаах хэлэлцүүлэг хөдөлгөөн өрнүүлцгээе

  • ЗОЧИН J&J (November 16, 2016 11:11:00 pm )

    Энэ тухай тэр ЖАВХЛАН гишуунд дуулгаж морьтой нь илгээж учрыг нь олуул , задарсан хятадуудыг ордонд авч ордог ташуураараа ороолгон тууж зайлуулахыг тушаа !

  • Монгол (November 17, 2016 7:06:34 am )

    Мал шигээ болчихсон залхуу юмнууд хохь чинь еерсдее тэгээд хадаад аваач зевшеерел ч та нарт хэрэггуйшдээ. Харин хятад ч бай хэн ч бай хяналт гээч юмаа сайжруулах хэрэгтэй бусуу

  • Anonymous (November 17, 2016 8:12:23 am )

    Ovsondoo ch bishee gol ni altnaas ch unetei hovor urgamald l shunadag baih daa

  • Anonymous (November 17, 2016 8:12:38 am )

    Gu u

  • ХО МИН ЛИ (November 17, 2016 9:38:51 am )

    МОНГИЛЧИИД АА БИД ХИВИР ШАТСИН ГЭЭД БГАА ӨВСИЙГ ДИРГАД МӨНГӨ ТИЛӨӨД АВИСАН ШҮҮ

  • Zochin (November 17, 2016 8:42:05 pm )

    Dornodod uvs xadlangiin chigllr kompani bguulchd luuxaan nuxurtei enger sultai ems bnaa bn. Xyatadiin xul gar bltsn zavxai emegteichuud bnsh de. “Bayantumen llc”gd tsevelma gj avgai bga . Er ni xyatad xeltei ,kompanitai ,xyatad nuxurtei xuuxnuud xyatad ruuga zailvl taarn. Yx gj mongold amidraad mongoloor yriad bgaan.

antalya rent a car