antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 2 comments

Маргаашнаас цас орж, эрс хүйтэрнэ

нийтлэсэн Admin

a53584476c3abf7boriginal11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт тогтсон цас хайлмагтан шөнөдөө мөстөн, нягтарч хатуурах нөхцөл бүрдэж байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

17-нд баруун ба төвийн нутгаар, 18-20-нд ихэнх нутгаар, ирэх 7 хоногийн дунд үеэс нутгийн хойд хэсгээр цас орж, говь тал хээрийн нутгаар 16-18м/с, зарим газраар 24м/с хүрч хүчтэй салхилж, цасан шуурга шуурч зам даваа цас шуурганд хаагдаж, харагдац муудах, хальтиргаа гулгаа үүсч зам тээвэрт нилээд хүндрэл үүсэх нөхцөл бүрдэх төлөвтэй байгаа юм.

18-наас нутгийн баруун хэсгээр, цаашдаа хорьд гартал бүх нутгаар хүйтний эрч эрс чангарч шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс, Дархадын хотгороор -42..-47С, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр -35…-40С хүрч хүйтэрч мал бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч дулааны шугам сүлжээнд хүндрэл учруулах цаг агаарын нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Зудын эрсдэлийн зургаас: Нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй байна. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй байна.

Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • -400 (November 16, 2016 12:58:02 pm )

    – 400 градусс гэж юу байдаг юм бэ.бичиж байгаагаа уншаач эээээээ

  • Түвдэн (November 16, 2016 7:38:42 pm )

    Худлаа сенсаци дэгдээхээ болиоч ээ.. Ядаж Оросын цаг уурын мэдээнээс будаа идчихээд ярьж байлд аа

antalya rent a car