antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 16, 2016 4 comments

Ам.долларын гэнэтийн өсөлтийн буруутан нь хэн бэ?

нийтлэсэн Admin

Засгийн газрын тэргүүн Монголбанкны Ерөнхийлөгчтэй хэл амаа ололцохгүйгээс болоод Сангийн сайдад ам.долларын ханшийг бууруулах үүрэг даалгаврыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар өгсөн гэдэг мэдээлэл хэвлэлийн хуудаснаа залрав. Үүний маргааш нь л ам.долларын ханш тэнгэр хадаж, өдрөөр биш цагаар өсөв. 1 ам.доллар 2600 төгрөгтэй тэнцэж олон хүнийг шоконд оруулсны цаана ямар учир байв.

Ерөнхий сайдын хариуцлагагүй мэдэгдлээс болж ам.долларын ханш өссөн үү?

5597

Зарим эх сурвалж Ерөнхий сайдыг шууд буруутгасан. Ам.долларын ханшийг бууруулах үүрэг Сангийн яаманд өгч, визний хураамжийг төгрөгөөр болгох чиглэлийг өгснөөр ам.долларын хадгаламжтангууд арилжааны банкуудаас мөнгөө татсан гэх. Нөгөөтэйгүүр, Монгол руу ам.доллар оруулах гэж байсан хөрөнгө оруулагчдад Ерөнхий сайдын мэдээлэл нөлөөлсөн гэх тайлбарыг эдийн засагчид хийж байгаа.

Ямартай ч Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг УИХ-тайгаа ойлголцож чадахгүйгээс болоод шууд харьяанд нь байдаг Монголбанкны Ерөнхийлөгчтэй тохиролцоонд хүрч чадахгүй байгааг УИХ-ын зарим гишүүн шивэр авир хэмээлцэж буй. Үүнийг нь батлах мэт Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан ам.долларын ханшийг буулгах ажлыг Монголбанк цаашлаад Сангийн яам хийхгүй тухай УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлчихснийг хэвлэлийнхэн нэлээд онцолсон. Тэгэхээр Монголбанкны Ерөнхийлөгчтэй хэл амаа олж чадахгүй Ерөнхий сайд маань Сангийн сайдад хийх ёсгүй ажлыг нь хүчээр даалгаснаас болоод ам.долларын ханш тэнгэрт хадчихсан уу гэдэг асуулт зүй ёсоор урган гарч байна.

“Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна” гэдэг л болсондоо, Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө

5591

Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа арилжааны банкууд Монголбанкнаас 7 сая ам.доллар авах захиалга өгсөн ч хүлээж аваагүй аж. Ингээд л маргааш нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш цагаар өсөв. Ам.долларын хомсдол бий болж, банкууд зарахгүй гэдгээ мэдэгдэж, “Найман шарга” захын ченжүүдийн гар дээр байсан ноён ногоон үнэд оров. Маргааш нь Монголбанк 7.2 сая ам.долларыг арилжааны банкуудад борлуулснаар ам.долларын тэнгэрт хадаад байсан үнэ ашгүй нэг юм газарт буух нь тэр.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хэлснээр банкны бүлэглэлүүд албааар ам.долларын ханшийг хөөрөгдсөн бол хариуцлага тооцох ёстой нь үнэн. Банкны бүлэглэл нь улстөрчид хийгээд төвбанкаа атгачихсан байгааг энэ явдал дахин нотлов. “Гуйгаад өгөхгүй бол гуядаад авна” гэдэг л болсондоо, тийм ээ Н.Баяртсайхан Ерөнхийлөгч өө. Арилжааны банкуудын эзэд яах вэ, чадаж байгаа юманд арга байхгүй гээд л сүр хүчээ харуулаад өнгөрлөө. Ерөнхий сайд ч тэр, Монголбанкны Ерөнхийлөгч ч тэр ямар ч хариуцлага хүлээхгүй нь ойлгомжтой. Тэдэнтэй хариуцлага ярьдаг “тэнэгүүд” байхгүй нь сайхан. Дарга нар нь ч намайг хэн хэлхэв, нохойг хэн саахав гээд л явж байгаа нь бүр ч сайхан юм даа.

Эх сурвалж:Цензургүй.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (November 16, 2016 1:19:33 pm )

    Тэгээд 2400 ,2500 бгаа нь газарт буусан үниймуу ??? Үүнийг бичигчэээ !!!! Энэ ханш чинь дэндүү. Өндөр бна !!!! Хүүхдийн төлбөр хийхгэхлээр 6 сарын 20 доор авсан ханшийн зөрүү 4 сарын дотор 5 сая гаруй илүү мөнгө төлөх болчоод аргаа барж бна би !!! Хүүхдийнхээ төлбөрийн хагасыг явуулж чадахгүй бна !! Засаг арга хэмжээ авах бх гэж харсаар байтал ийм болчлоо !!! Сэтгүүлч та нар буусан гэж худлаа битгий дэвэргээд бай дааааа

  • Zochin (November 16, 2016 2:33:06 pm )

    Dollariin hansh tsaashid usuh ni todorhoi.ene udaa 2400 bgaa ni tur zuuriin ami zogooson asuudal

  • zochin (November 16, 2016 10:54:57 pm )

    Bur 3000 boloh yum gesen bid duugui suuj bhaar heleh ugee heltsgeey

  • Ard (November 18, 2016 11:22:34 am )

    Энэ ерөнхий сайд хийхгээд байгаа нөхөр чадахгүй байгаагаа өөрөө ойдгохгүй нь бидний Монголчуудад тун их гай болж байна.

    Улс төрийг ухамсраараа МАН эгэ нөхөрийг солихгүй бол Ард түмний тэвчээр барагдахаар болж байна шүү. Бид нар чинь ямар та нарын тоглоом биш шүү!!!!

antalya rent a car