antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 2 comments

СТА Хишигбаярын ханш ердөө л “сая”

нийтлэсэн Admin

Ирэх жилийн  сонгуулийн” пиар” аль хэдийнээ эхэлчихсэн  улс төрийн томчууд хөдөө орон нутгаар ойр ойрхон эргэлдэх болсон нь нууцгүй. Энд тийм цэцэрлэгт хүрээлэн, тэнд тийм зам  гээд л тэдний хийж байгаа зүйлс нь  нүднээ харагдаж, чихнээ сонсогдох болов. Бодитой зүйлс хийж харуулахын хажуугаар “Энэ бол сонгуулийн сурталчилгаа биш. Бид хийх ёстой ажлаа л хийж байгаа” гэдгийг ойлгоорой гэж гэмгүйхэн “ПИАР”-дана.
Төрийн томчууд  ч яахав, яаж сонгуульд нэр дэвшихээ мэдэж л байгаа байлгүй. Харин тэдэнтэй зэрэгцээд урлагийн “одууд” нойрноосоо сэрчихжээ. Саяхны нэг өдөр нэгэн хувийн хэвшлийн байгууллага ойн баяраа хийхээр зохиолын дуучдад санал тавьж гэнэ. Мэдээж баяр болсон хойно тэдний дуу хуураар зочиддоо бэлэг барьж,  баясгах хүсэлтэй  байсан биз.  Ингээд хэсэг зохиолын дуучдын нэрс гаргаад утас цохиж эхэлжээ.
Хэд хэдэн дуучидтай холбогдсон боловч “Сонгуулийн ажил эхэлчихсэн тун завгүй байна. Нэг дууг сая төгрөгөөр дуулна” гэсэн хариулт авчээ. Харин олны танил “дуэт” дууны хан хүү гэгдэх Хишигбаяр  “Манай зохиолын дуучид нэгдээд сонгууль болтол доод ханшаа нэг сая төгрөг байна гэж тохиролцсон. Тэгээд ч байгууллагын ойн баяр, хурим найр зэрэг жижиг газар дуулахаа ер нь больж байгаа. Гэхдээ ханш мөнгөн дээрээ тохирвол дуулна.  Боломжгүй гэвэл, яахав шинэ залуу зохиолын дуучдаасаа олоод өгч болно”  гэж хэлсэн байхийн.
Шинэ залуу дуучдынхаа зиндааг сануулсан гэмээр энэхүү хариултаас дүгнэвэл ард түмэн урлагийнхний жирийн цагт дуулахыг нь харах “эрхгүй” болсон бололтой. Уг нь урлагийнхан ард түмэндээ хамгийн их  анхаарал тавих ёстой  баймаар. Дууг нь сонсох дуртай байсан ч үнэндээ монголын ард түмэн бүгд дууч хүмүүс. Тиймдээ ч зөвхөн томчуудад үйлчилдэг урлагийнхан энэ мэтээр нэмэгдсээр байвал  “сонгуулийнхан” гэх хочтой болох вий.  Алдар нэр  нүүрээ буруулвал  ёстой л нэг “сайн нэрийг хүсэвч олдохгүй, муу нэрийг хусав ч арилахгүй” гэгч болж магадгүй шүү. Урлагийнхан тэр дундаа зохиолын дуучид хэмээгчид ард түмний  дэмжлэгээр олонд танигдаж яваа гэдгээ эргэж нэг бодоод үзэхэд илүүдэхгүй л болов уу.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • Anonymous (October 10, 2011 3:21:41 pm )

    shaal teneg yum. Tegj heleed bh daa yahav dee. Bolovsrolgui gedeg ni.

  • Anonymous (October 12, 2011 2:44:50 am )

    medee huulchihaad ner duridaach

antalya rent a car