antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 6 comments

Ц.Даваасүрэн: Хямралыг тооцож, бүсээ чангалсан төсвийг баталлаа

нийтлэсэн Admin

9525УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнтэй цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа. 

-УИХ-ын өнгөрсөн пүрэв гарагийн ээлжит хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцэн баталлаа. Улстөрчдийн зүгээс хүндхэн төсвийг баталсан гэж ярьж байна. Харин та хэрхэн дүгнэж байна вэ?

-Хямралынхаа нөхцөл байдлыг тооцож, нэлээн бүсээ чангалсан төсвийг баталлаа. Өөрөөр хэлбэл, орлогыг нэмэх боломжгүй, зөвхөн зардал танасан төсөв болсон. Бүх салбарын урсгал төсвийг нэг хувиар бууруулна гэх хатуу заалт орж ирлээ. Энэ бол маш хүндрэлтэй зүйл юм. Ялангуяа боловсрол, эрүүл мэнд хийгээд нийгмийн салбарт хүнд тусах байх.

-Таны хувьд зардлыг өөрөөр яаж танах боломжтой байсан гэж харж байв?

-Тодорхой салбарын төсвийг л танах байсан. Жишээлбэл, олон дэд бүтцийн яам болон дэд сайдын орон тоо гэх мэт тухайлсан зардал дээр л таналт хийх байсан гэж харж байна. Гэхдээ энэ бол миний хувь гишүүний үзэл бодол шүү. Түүнээс биш хавтгайрсан таналт нь зарим салбарт хүнд цохилт болох байх.

-Орлого тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Өөр боломж байсан гэж харж байна. Өнөөдөр коксожсон нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 100 хол давчихсан байхад манайх 30, 40-өөр л гаргаж байна шүү дээ. Дээр нь нефть бүтээгдэхүүн дээр нөөцийн төлбөр авах боломжийг Засгийн газар олж харсангүй. Энэ мэт боломжийг л илүү харах байсан шиг санагдсан. Яг миний санасан хэмжээний төсвийг оруулж ирсэнгүй.

-Тухайлсан зардлыг хэмнэх боломж байлаа гэж хэллээ. Таныхаар үүнээс өөр ямар хэмнэлтийг хийх боломжтой байв?

-Яах вэ, Засгийн газрын бүтцийг зарим хүн хүлээж аваагүй байх л даа. Гэхдээ дэд бүтцийн гэх яам өнөөдөр тав болчихсон байна. Өөрөөр хэлбэл, тэр хэрээр төсвийг бий болгосон байна гэсэн үг. Энэ мэт салбар, салбараар нь төсвийг бий болгоод байгаа зүйлээ л бид цаашид харж танах уу гэхээс хавтгайд нь танаж, бууруулах нь зөв шийдэл биш юм.

Ялангуяа боловсрол, эрүүл мэндийн салбарт маш хүнд цохилт болно гэдгийг дахин хэлье. Хэрэв та бүхэн санаж байгаа бол 2009 онд анхан шатанд үзүүлэх ариутгалын зардлаа хэмнэснээс болж 10 гаруй хүүхдийн амь насанд хүрсэн байдаг. Одоо ч гэсэн тийм зүйл гарахыг үгүйсгэхгүй. Та бүхэн одоо харж л байгаарай.

-Юуг тэр вэ?

-Одоо зардал тана гэхээр захиргааныхаа зардлыг танахаас илүү доод шатныхаа зардлыг л танана. Гэтэл түүнээс болж иргэдэд үйлчлэх үйлчилгээ муудахаас эхлүүлээд эрүүл мэнд, боловсролын салбарт хүндхэн цохилт болно. Өөрөөр хэлбэл, сөрөг үйлчилгээ гарах эрсдэл бий болж болзошгүй юм.

-Та өмнө нь Сангийн яаманд ажиллаж байсан. Хоёр, гурван ч удаа парламентын гишүүнээс сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаанд өмнө нь энэ удаагийнх шиг хүнд төсөв баталж байсан түүх бий юу?

-Бий шүү дээ. 2009 оны төсөв их хүнд батлагдсан. Хямралын төсвийг баталж, Хямралыг давах төлөвлөгөө гэж нэг их наяд төгрөгийг олж ирэх үүргийг Засгийн газарт өгч байсан удаатай. Гэхдээ тэр үед автоматаар буюу шууд 10 хувиар бүх төсвийн байгууллагын төсвийг танаж байсан. Энэ жил бол нэг хувь л гэж ярьж байна. Гэлээ ч гэсэн миний хэлсэн зарим салбарт хүнд тусах нь ойлгомжтой. Жишээлбэл, нэгдэл гэж байхад сумын тамгын газар 10 хүн дотор л багтдаг байсан. Одоо гэтэл 30 гарчихсан байна шүү дээ. Тэгэхээр энд хэнд ч хэрэггүй орон тоо байна л гэсэн үг.

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг нэмэх шийдвэрийг гаргасан. Сангийн сайдын ярьж байгаагаар бол УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд ийм шийдвэрийг гаргасан гэж тайлбарласан. Үүнд та ямар тайлбарыг өгөх вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн гишүүдийн цалинг нэмсэн асуудалд би эсрэг байр суурьтай байгаа.

-Шалтгаан нь?

-Үндсэн хуулийн Цэц балагтай шийдвэр гаргаснаас болж өнөөдөр Засгийн газартай хариуцлага тооцдог механизм нь хүртэл байхгүй болчихсон. Шуудхан хэлэхэд, Үндсэн хуулийн Цэц өнгөрсөн дөрвөн жилд Монгол төрийг сулруулах, сүйтгэхэд гар хөл нь болж ажилласан. Тэд цалин нэмэгдэл, урамшуулал авах ямар ч гавьяа байгуулаагүй. Ингэж л бодож байна.

-Шүүгч нарын цалинг нэмсэнтэй холбогдуулан прокурорын цалинг ч бас тодорхой хэмжээнд нэмэхээр боллоо. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Одоо яах вэ дээ, бодвол шүүхийн байгууллагатай холбоотой л прокурорын цалинг нэмсэн юм шиг байна лээ. Гэхдээ энэ их төвөгтэй асуудал л даа. Цаашлаад цагдаа, АТГ-ын мөрдөн байцаагчдын цалинг яах юм. Тэд цалингаа нэмэхгүй бол шударга ажиллахгүй гэх юм уу, хаашаа юм. Яг үнэндээ цалинг нь нэмснээр тэд илүү шударга ажиллаж байгаа эсэхийг эргэж харах хэрэгтэй. Ингэж байж л дараа, дараагийн шийдвэрийг гаргах ёстой л доо.

-Ам.долларын ханш 2,600 төгрөгтэй дүйцлээ. Сангийн сайд Б.Чойжилсүрэн бол арга хэмжээ авахад хүндрэлтэй байгаагаа хэлж байна лээ. Дээр нь Монголбанк, Засгийн газар хоёр ойлголцохгүй байна гэх асуудал ч яригдаж эхэллээ. Тэгэхээр цаашид яг яаж ажиллах ёстой юм бэ?

-Монголбанкны Ерөнхийлөгчийн албан тушаалд очсон хүн хариуцлага хүлээнэ, үүрнэ гэж л томилогдсон байх. Тийм учраас хэсэг хугацаанд харах хэрэгтэй. Яг ямар арга хэмжээ авч, ажиллах нь вэ гэдгийг нь.

-Гэхдээ энэ байдлаараа удвал иргэдийн амьдрал улам л дордох юм биш үү?

-Тийм. Хэрэв хугацаа өнгөрсөн ч өнөөдрийн шигээ байх аваас хариуцлага тооцохоос өөр аргагүй. Өнөөдөр ам.долларын ханш огцом өссөнөөр иргэдийн худалдан авах чадварыг улам л дордуулж байна гэдэгтэй санал нийлж байна. Энэ хэмжээгээрээ л иргэд зээл авч байна, үр дүнд нь ядуурч байна л гэсэн үг.

Ийм аюултай зүйлийг өмнөх Монголбанкны Ерөнхийлөгч нь хийсэн. Тэр ч утгаараа хямралд сөхрөөд суугаад байж болохгүй. Үнэндээ Монголбанкийг хамгийн чадварлаг, чадалтай хүн толгойлох ёстой. Энэ байгууллагын тэргүүнийг урамшууллын маягаар томилгоо хийх албан тушаал биш гэж бодож байна.

-Улсын төсөвт шинээр байшин, барилга барих хөрөнгийг суулгасангүй. Тэгэхээр ирэх жил бүтээн байгуулалтын ажлыг яаж үргэлжлүүлэх юм бэ. Зээл, тусламжаар уу?

-Энд иргэд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Хамгийн гол анхаарах зүйл бол өмнө нь бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлчихсэн хэд, хэдэн газрыг барьж байгаа аж ахуйн нэгжүүдийн өрийг тэглэх явдал юм. Учир нь, тэд төр засагтай гэрээтэй гээд зээл авчихсан байгаа нь ойлгомжтой.

Гэтэл энэхүү зээл нь найдваргүй, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээг гурав дахин нэмчихсэн байна. Нөгөөтэйгүүр банкны салбарыг хүнд байдалд оруулчихсан. Тэгэхээр энэ асуудлыг цэгцэлж, мөнгийг эхэлж өгч байж аль, алийг нь хүнд байдлаас гаргана. Ийм л арга хэмжээг яаралтай авах нь зөв. Түүний дараа шинэ бүтээн байгуулалтын ажлыг ярих хэрэгтэй юм.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

6 Comments

  • иргэн (November 14, 2016 11:09:12 am )

    Сумдын Тамгын газар 3000 хүртэл хүн амтай бол 10 ажилтантай, 5000 хүн амтай бол 12 ажилтантай, 5001- с дээш бол 15 хүн ажиллахад болно.Татвар халамж Нийгмийн даатгал ороод шүү. Дархан Эрдэнэт бол 25 хүн байхад болно.Яам агенлагаа 50 хувь хасаач.

  • мн (November 14, 2016 11:28:04 am )

    ДАХИАД Л БААХАН УТАА ХОТ РУУ НҮҮЖ ИРНЭЭ ХӨДӨӨ ОРОН НУТАГ ХОРООДЫН ОРОН ТООГ ХАСААД ХЭРЭГГҮИ ЭЭ ЦАГ АЛЬ ХЭДИИН ӨНГӨРСӨН

  • Сонин (November 14, 2016 1:32:05 pm )

    Төр нь коммунист улс шиг гаднаас их хэмжээний зээл аваад хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд хийгээд дампуурдаг. Дараа нь тэр өрийг ард түмэн төлөх болдог. Бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг хувийн хэвшлүүд маш нарийн хяналт, тооцоо судалгаан дор хийх ёстой байсан.

  • Utaa (November 14, 2016 6:17:10 pm )

    Hinshuu unertej bnoo

  • Anonymous (November 14, 2016 6:38:29 pm )

    Монгол банкны ерөнхийлөгч баяртсайхныг огцруул.

  • БООГИЙ (November 15, 2016 9:31:33 am )

    МХЕГ-ыг нэн тэргуунд татан буулгах хэрэгтэй.Хилийн боомтууд дээр хилийн цэрэг гааль хоер байхад хангалттай.МХЕГ-ын мэргэжлийн гээд байгаа байцаагч нарыг чиглэл чиглэлээр нь тухайн салбарт нь огвол таарна.Давхардсан салбар гэвэл жиш:Боловсролын яам гээд байхад МХЕГ-ын боловсролын газар..хэлтэс ч гэх шиг.Зондоо олон газрын цалин тосовт таналт хийх боломжтой.

    мжтой

antalya rent a car