antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 1 comment

Л.Саруулбат: Ирэх жилийн бодибилдингийн ДАШТ Монголд болно

нийтлэсэн Admin

15058024_236090133476583_1927049561_nЭнэ сарын 30-наас ирэх сарын 5 хүртэл  Тайландын Паттаяа аралд WBPF буюу Дэлхийн бодибилдинг фитнесийн холбооны Азийн аварга шалгаруулах болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна.  Энэ жилийн тэмцээнд манай орноос 30 гаруй тамирчин оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд спорт сонирхогчдын эчнээ танил тамирчдаас дурдвал 75 кг-ын жинд А.Бямбабаяр, Н.Чинзориг, ахмадын 49 хүртэлх насны ангилалд Л.Баянхүү, 59 хүртлэх насанд С.Дуламрагчаа, насанд хүрэгчдийн 100 кг-д Л.Баянхүү, атлетикийн төрөлд Н.Батбаяр, Д.Энх-Эрдэнэ, Г.Жамц, Т.Чахар нар оролцоно. Харин эмэгтэйчүүдэд дэлхийн аварга Г.Угалзцэцэг, ОУХМ Б.Бадамсүрэн, Г.Гансаруул нарын шилдгүүд өрсөлдөх гэж байна. Манай баг тамирчид дэлхийн аваргад 2000 оны эхээс оролцож эхэлсэн ч энэ хугацаанд энэ жилийнх шиг олон бүрэлдэхүүнтэй оролцож байгаагүй бөгөөд үүнийхээ хэрээр амжилт гаргах боломж өндөртэй юм. Ирэх жил бодибилдинг фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн манай улсад зохиогдох ба энэхүү том хэмжээний тэмцээнд нэг тэрбум төгрөг төсөвлөсөн гэнэ.

Эх сурвалж:Шуурхай.мн

 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • llol (November 15, 2016 10:10:55 am )

    bugdengees n shinjilgee av. nuli doping bgaa

antalya rent a car