antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 1 comment

Англи хэл байдаг гэдгийг мэддэг юм уу

нийтлэсэн Admin

Саяхан хэдэн сайд нэр дэвшүүлэх гэж бөөн юм боллоо ш дээ. Нэр дэвшсэн хэд сайд болчих гэж зүтгээд нэг хэсэг нь болгохгүй гэж үзэж тарлаа. Гэвч МАН олонхиороо түрий бариад нэр дэвшсэн хэдийгээ баталчихсан. Гол санаа маань сайд нарын томилгоотой холбоотой биш л дээ. Харин тэдний нэгнийх нь намтрын талаар юм. Түүний намтар дээр англи хэлтэй гээд биччихэж. Гэтэл Л.Гүндалай гишүүн “Англи хэл байдаг гэдгийг мэддэг юм уу” гэж ирээд доогтой асуусан. Танхимд баахан инээдэм болсон л доо. Нөгөөх нэр дэвшигчийг англи хэл мэддэггүй гэдгийг эрхэм гишүүн мэдэж байгаа учраас тэгж асуусан нь тэр. Үүнээсүүдээд гишүүдийн дунд англи хэлний тухай яриа өрнөжээ. Нэг гишүүн “Манайхан ер нь янз янзын англи хэл мэддэг юм шиг байна лээ. Зарим хүний танилцуулган дээр “Ажлын англи хэлтэй” гэж бичсэн байсан шүү” гэж ирээд л ярьцгаажээ.

Ер нь юм үнэнээрээ байвал сайхан. Мэддэггүй нь мэддэггүй л юм байгаа биз. Заавал англи хөэ мэддэг хүн болж жүжиглээд яах юм бэ. Тэгээд ч сайд болох хүн англи хөл заавал эзэмшсэн байх ёстой гэж ямар ч хууль дүрмэнд заагаагүй шүү дээ. Англи хэлэндээ ч асуудлын гол байгаа юм биш, өөрийгөө худлаа танилцуулна гэдэг л англи хәл мэддэггүйгээсээ илүү ичгэвтэр гэдгийг л энд хэлэх гэсэн юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Anonymous (February 01, 2012 4:27:11 pm )

    Bi ooriigoo Angli hel meddeg gej helehees ichdeg………..

antalya rent a car