antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 Comments are off

Би ч гэсэн гүүрнээс урагш амьдармаар байна

нийтлэсэн Admin

Агаарын чанарын мэдээ өдөр бүр “Аюултай” гэсэн дүн тавьж байна. Утаагүй зууханд нүүрсээ түлээд ч энэ мэдээний агуулга өөрчлөгдсөнгүй. Нийслэлчүүдийн ирээдүй их утаатай гэр хороололд эсвэл арай бага утаатай орон сууцны хороололд өссөн гэдгээр ялгарах нь байна. Гэхдээ орон сууц, гэр хорооллын алинд нь ч өссөн ялгаагүй хордоно. Эцэст нь утаанаас салж, ирээдүйгээ аврах ганц гарц нь гэр хорооллыг орон сууцжуулах, бүтээн байгуулалтыг бодитоор дэмжих үлдэж байна. Нийслэлд бүтээн байгуулалт өрнөөгүй гэвэл туйлширсан хэрэг болно. Ард түмнний төлөө хэмээн цээжээ дэлдэгчдийн дарамт, амьдралд нийцэхгүй хатуу хууль дүрмийн буулга дор учирч буй хүндрэл бэрхшээлүүдийг даван Үндэсний цөөхөн компаниуд маань том том бүтээн байгуулалтыг цогцлоож байгаа. “Дархан цаазат Богд ууланд бурхан ч бүү ойртуул” гэж тунхагладаг, тэмцдэг иргэд нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө хуруугаа ч хөдөлгөөгүй. Гэтэл Зайсан хороололд бүтээн байгуулалт өрнөөгүй гэж хэн хэлэх билээ. Тэнд утаа хамгийн бага, цэцэрлэгт хүрээлэн, тансаг зэрэглэлийн орон сууц гээд өнгөтэй өөдтэй бүхэн байна. Яах аргагүй үндэсний аж ахуйн нэгжүүд тэнд баялаг бүтээсэн. Тэдний барьсан барилга бүр утаатай Улаанбаатарт үнэт зүйл. Гэтэл үнэт зүйл бүтээж байгаа бүтээн байгуулагчдад янз бүрийн дарамт бий. Хадаас хатгаж үзээгүй баялаг бүтээдэггүй хэсэг нь бүтээн байгуулагчдаа элдвээр дарамтлана. Бослого, тэмцэл өрнүүлнэ. Шийдвэр гаргагчид нь тэдний амыг дагаж, ая тал засна. Ингэж ажил хийсэн болгоноо шийтгэх нь хэнд ашигтай вэ. Өөрөөр хэлбэл, үндэсний аж ахуйн нэгжүүдээ дарамталж, хохироож, бүтээн байгуулалтын ажлаас нь хойш татвал хэн хожиж үлдэх бол.

Хан-Уул дүүргийн I хорооны нутаг 120 мянгатын автобусны буудлын ойролцоо цэцэрлэгт хүрээлэн байсан. Цэцэрлэгт хүрээлэн байсан гэж тодотгохын учир нь тэнд арав хүрэхгүй хөгшин модноос өөр тоймтой зүйл одоо үлдээгүй. Тухлаад суучих сандал ч байхгүй, хэн бүхний сэтгэлийг өнгө үзэмж, үзэсгэлэнгээрээ баясгах ургамал модгүй нүцгэн газрыг цэцэрлэгт хүрээлэн гэхэд үнэндээ хэцүү. Шороо бужигнаж, хог хөглөрсөн, модны хөвөн хийсч харшил хөдөлгөдөг талаар оршин суугчид ярьдаг. Тийм л эзгүй, орхигдсон газарт бүтээн байгуулалт өрнүүлэхээр “Алтай констракшн” компани зураг төслөө боловсруулсан. Эл газарт орон сууц, үйлчилгээний зориулалтай барилга байгууламж барихаар Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шийдвэрлэсний дагуу “Алтай Констракшн” ХХК нь 15 давхар 154 айлын орон сууц, Монгол Улсын хэмжээнд анх удаа гэгдэх мөсөн гулгуурын битүү талбай, үзвэрийн гурван танхим бүхий кино театртай худалдаа үйлчилээний төв, “таван од” зэрэглэл бүхий зочид буудал, орчны өнгө үзэмжийг сайжруулсан, хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангасан ногоон байгууламж зэргийг багтаасан “Алтай цогцолбор” гэх иж бүрэн байгууламжийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөөд их ажлыг эхлүүлээд байжээ. Ойр хавийнх нь оршин суугчид ч орчны тохижилт сайтай, орчин үеийн хотхон баригдах гэж байгааг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

“Алтай цогцолбор” нь нийт зөвшөөрөгдсөн 0.9 га талбайн 2705 метр.кв талбай буюу гуравны нэг хувьд нь хүрэхгүй газарт барилга байгууламжийг барьж, үлдэх 0.63 га талбайг нь их хотод үзэмж нэмсэн ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулж нийтийн эзэмшилд үлдэхээр төлөвлөсөн ажээ.

Түүнчлэн хагас зуу шахам жилийн настай, нэг л хүйтэн шөнө хагарч нийслэлчүүдийг хөлдөөж мэдэхээр болчихсон ойр орчмын орон сууцыг ус, дулаанаар хангадаг газар доогуурх шугам сүлжээг нь шинэчилэхээр холбогдох байгууллагуудтай тохирсны үндсэн дээрх эл ажлыг хийж гүйцэтгээд байжээ.

Инженерийн шугам сүлжээг шинэчлэхээр ажлыг өнгөрөгч 2011 оны дөрөвдүгээр сард хууль журмын дагуу холбогдох бүхий зөвшөөрлийг авсны үндсэн дээр эхлүүлээд явж байхад хувийн ашиг сонихол хайсан хүмүүсий явуулгаар оршин суугч бус өөр дүүргийн иргэд жагсаж, цуглан ээлжит дарамт шахалтаа эхлүүлсэн байна. Хувийн компани өөрийн хөрөнгөөр оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн инженерийн шугам сүлжээг бүхэлд нь шинэчлэн сольж байгаад орчны оршин суугчид талархаж байхад өнөөх тэмцэгч бүлэг бүтээн байгуулалтад нь саад учруулсаар өнөөдөр эл ажил зогсчээ. Төлөвлөгөө ёсоор тус компани ирэх онд “Алтай цогцолбор” хотхоныг оршин суугчдад хүлээлгэж өгөх байсан өдгөө биелэгдэх нөхцөлгүй болчихоод байна.

“Алтай цогцолбор” нь чинээлэг нэгэнд зориулсан өндөр үнэтэй орон сууц бус төрийн албан хаагч, жирийн иргэд, настнууд , залууст зориулалт 1-3 өрөө бүхий бүхий орон сууц байх юм.

Түүгээр зогсохгүй “тэмцэл”  хийгчдийн явуургүй ажиллагаанаас үүдэж “Алтай Консракшн” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажил хэрэгжих боломжгүйд хүрч 1.1 тэрбум төгрөгийн хохирол хүлээгээд байна.

“Иргэдийн тэмцэл” нэрээр халхавчилсан “рекетчдийн” шахалт дарамт, ташаа мэдээлэлд автсан Нийслэлийн удирдлага “Алтай Констракшн” ХХК-д газар олгосон шийдвэрээ 2011 оны тавдугаар сарын 7-ны өдөр цуцалж энэ тухай 370 дугаар захирамжийг гаргасан. Уг захирамж нь хууль зүйн үндэслэлгүй  байсан тул “Алтай Констракшн” ХХК хүчингүй болгуулах шүүхэд хандсан юм.

Энэ хэрэг одоо шүүхийн шатанд байгаа. “Алтай констракшн” ХХК Нийслэлийн Засаг даргыг шүүхэд дуудсан гэх газрын маргааны учгийг сонирхлоо. Ийн сонирхохын учир шалтгаан нь ийм төрлийн аливаа маргаан нь “баялаг бүтээгчид” ба “баялаг бүтээгчдийг дарамтлах амь зогоогч” хэсэг бүлгийн хоорондын ялгааг тодоор харуулж, ямархан сайхан боломжийг алдаж байгааг аливаад бодолтой ханддаг хүмүүст ойлгуулдаг тустай хэмээн бодсоных юм.

Газраа хууль ёсны дагуу эзэмшиж байсныг тогтоожээ

Хан-Уул дүүргийн I хорооны нутаг дэвсгэр, та бидний нэрлэж заншсанаар 120 мянгатын автобусны буудлын ойролцоох газрыг “Алтай констракшн”  ХХК эзэмшсэн түүхийг сөхвөл ийм байна.

Хан-Уул дүүргийн Засаг даргын 2000 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 158 дугаар захирамжаар иргэн С.Жигдэнд 120 мянгатын 20 дугаар байрны өмнө 60 метр.кв газрыг эзэмшүүлэхээр болжээ. С.Жигдэн өөрийн эзэмшлийн газраа, уг газар дээрх үл хөдлөх хөрөнгийн хамтаар иргэн Х.Бат-Эрдэнэд худалдсан байна. Х.Бат-Эрдэнэ үл хөдлөх хөрөнгө барихаар эзэмшиж байгаа газраа нэмэгдүүлэх хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн Засаг дарга 2005 оны наймдугаар сарын 26-ны өдрийн 348 дугаар захирамжаар 4000 метр.кв газрыг эзэмшүүлжээ. Улмаар Х.Бат-Эрдэнэ газар эзэмших эрхийг “Алтай констракшн” ХХК-д шилжүүлсэн байдаг.

Ингэснээр “Алтай констракшн” ХХК нь Нийслэлийн газар зохион байгуулалт болон Хот төлөвлөлтийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан орчин үеийн архитектур төлөвлөлт, шийдэлтэй орон сууц, үзвэр үйлчилгээний зориулалт бүхий иж бүрэн цогцолбор барихаар төлөвлөж зураг төсөл боловсруулсныг Нийслэлийн удирдлага, холбогдох мэргэжлийн албад, оршин суугч иргэд дэмжсэнээр Нийслэлийн Засаг даргын 2010 оны нэгдүгээр сарын 25-ны өдрийн 54 тоот захирамжаар нийт 0.9 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Дээр өгүүлсэнчлэн “Алтай цогцолбор” нь Засаг даргын захирамжаар олгогдсон 0.9 га талбайн 2705 метр.кв талбайд барилга, байгууламжийг барьж, үлдэх 6295 метр.кв талбайд нь нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөжээ. Барилгын ажлыг 2011 оны дөрөвдүгээр сараас эхлүүлэхээр болж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн газрын алба, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, Хан-Уул дүүргийн I хорооны Засаг дарга, Хан-Уул дүүргийн Газрын алба, Мэргэжлийн хяналтын хэлтэс зэрэг байгууллагуудад албан ёсоор мэдэгдсэн. Мөн Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэс, I хорооны цагдаагийн хэлтэс, ойролцоох орон сууцны “Ган-Эрдэнэ” СӨХ зэрэг холбогдох бүхий байгууллагад барилгын ажил эхэлж байгаа талаар мэдээлэл хүргүүлжээ.

Уг ажлыг эхлүүлэхтэй зэрэгцэн “ард түмний төлөө тэмцэх” нэрээр рекет хийгч Н.Байдраг тэргүүтэй хэсэг хүмүүс нийт оршин суугчдын эрх ашигт нийцсэн бүтээн байгуулалтын ажлыг эсэргүүцэн ажлыг зогсоосон. Иргэдийн нэр барин хувийн ашиг хонжоо хайсан хүмүүсийн дарамт шахалтад автаж, асуудлыг нягтлан шалгалгүй хандаж Нийслэлийн Засаг дарга 2011 оны тавдугаар сарын 4-ний өдөр 370 тоот захирамж гаргаж, үндэслэлгүйгээр, хууль зөрчиж тус компанийн ажлыг зогсоосон байна.

Тиймээс “Алтай Констракшн” ХХК-ийн зүгээс Нийслэлийн Засаг даргын 2011 оны 370 тоот захирамж нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн болохыг тогтоолгож, уг захирамжийг хүчингүй болгох, газар эзэмших эрхэнд нь саад хийхгүй байхыг шаардаж Захиргааны хэргийн шүүхэд хандсан байна.

Шүүх хуралдаанд гуравдагч этгээдээр тэмцэгч гэж нэрлэгдээд байгаа Н.Байдраг нарын “гал цогтой” нөхдүүд мөн л оролцжээ. Засаг дарга, түний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь “Алтай констракшн” ХХК-ийг эзэмшил газраа хоёр жилийн туршид зориулалтын дагуу ашиглаагүй гэсэн үндэслэл тавьж байгаа аж.

Гэтэл тус компани иргэн Х.Бат-Эрдэнээс газраа 2011 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр шилжүүлж авсан байна. Улмаар барилгын ажлыг мөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Мөн гуравдагч этгээд гэх Н.Байдраг нар нь ногоон байгууламж дээр барилга барьснаар орчны байрны нарны гэрэл хязгаарлагдаж, байрны үнэ цэнэ буурна гэх үндэслэлийг шүүхэд гаргаж тавин “Алтай Констракшн” ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцлахыг шаардсан байна.

Гэтэл “Алтай констракшн” ХХК барихаар төлөвлөсөн “Алтай цогцолбор”-ын  барилга байгууламжууд нь иргэдийн оршин сууж буй ойролцоох орон сууцны барилгуудаас  холбогдох норм, дүрэмд зааснаас ч хол зайнд баригдахаар төлөвлөгдсөн нь баримтаар нотлогджээ. Иймд Захиргааны хэргийн шүүх Нийслэлийн Засаг даргын 370 тоот захирамж нь хуульд нийцээгүй тул хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин давж заалдах шатны шүүх Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөнд орсны дагуу барилгажуулахаар авсан газраа буцааж өгөх нь зөв гэсэн шийдвэр гаргаад байгаа юм. Ингэвэл Хан-Уул дүүргийн нутагт сүндэрлэх бүтээн байгуулалтын ажил зогсч, уртдын адил хог шороо хөглөрсөн эзгүй газар хэвээр үлдэх юм. Ийм байх нь хэн ч ашиггүй гэдгийг олон нийт харж байна. Нийслэлийн утаа үйлдвэрлэгчдээс 154 яндан цөөрөх нь эргэлзээтэй болж үлдэнэ гэдгийг олон нийт хэлж байна. Тэгэхээр ажил хийсэн бүхнээ дарамтлах нь Монгол Улсын ирээдүйд л лав ашиггүй.

Жирийн иргэн яагаад утаа униараас ангид, хүссэн орчиндоо буюу та бидний хэлж заншсан “гүүрнээс урагш” амьдарч болохгүй гэж, 120 мянгатын орчимд дахин шинээр орон сууц барьж болохгүй ямар бодитой бөгөөд хүлээн зөвшөөрөгдөхүйц шалтгаан байхыг бодоод бодоод олохгүй юм. Яагаад заавал утааны голомт “100 айлд” баригдах (баригдах эсэх нь ч тодорхойгүй байгаа) орон сууцанд орно гэж хүлээх ёстой гэж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car