antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 14, 2016 3 comments

Т.Бат-Оргил: Үнэндээ АН биднээс айж л сонгуулийн хуулийг өөрчилсөн нь үнэн

нийтлэсэн Admin

5

Эрх баригчдын элдэв булхай, хуудуу сэлтээс хангалттай залхсан иргэд ХҮН гэж улстөрийн шинэ намд бага ч гэсэн найдлага тавьж байсан нь үнэн. Гэтэл сонгуулийн өмнө тус нам тараа таниулж байна уу гэлтэй элдэв баахан мэдээллээр бөмбөгдөх болсо. Тэгвэл ХҮН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн Т.Бат-Оргил хэвлэлд өгсөн ярилцлагадаа  “-Сонгуулийн өмнөх баримтуудыг аваад үзэхэд манай намыг үймүүлсэн нь тодорхой байгаа. Аль аль намаас нь байсан. Гэхдээ голчлон АН-аас ирсэн. Бид АН-ын саналыг хувааж байгаа нь статистик судалгаанаас харагдаж байсан. Үнэндээ АН биднээс айж л сонгуулийн хуулийг өөрчилсөн нь үнэн. Мэхт мэхэндээ болж, өөрсдөө уналаа. Манай нам дотор болсон процесс АН-ын Дарханы салбарт өрнөсөн процесстой яг ижил технологиор өрнөсөн. Яаж тамгаа авч зугтав, удирдлагууд нь хэрхэн салж хуралдсан, илт хууль бус үйл ажиллагааг шүүх, цагдаа нь таслан зогсоохгүй гаднаас нь харж зогссон гээд харьцуулвал усны дусал мэт адилхан процессууд бий. Гэхдээ тэр бүхэн огт чухал биш юм. ХҮН Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг бодлогын асуудлаар хуваагдаж, хагарсангүй. Хамгийн харамсалтай нь зарчим ярьсаар байгаад сандал ширээний л тэмцэл болж хувирсан. Олон нийт ч ингэж хүлээж авсан. Тэгэхээр бид энэ алдаагаа, буруугаа хүлээх ёстой” хэмээн хэлсэн байна.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (November 14, 2016 10:44:15 am )

    яасан эрт хамраа сөхөж байх юмб дээ ? чам шиг юмнуудад албан тушаал, төсвийн цалин л хэрэгтэй байгаа биз .. хэнд хэрэгтэй юмб та нар

  • Erdenebileg (November 14, 2016 6:13:09 pm )

    ХҮН ийг нам гэж хэн хэлээд байгаа юм.

  • ardiin elts (November 14, 2016 7:57:31 pm )

    Уг нь их зөв эхэлж байсныг том ах Мананжав нь хор өгөөд алчихна гэж яаж мэдэх вэ дээ

antalya rent a car