Цагтаа Нийгмийг аюулаас хамгаалах яаманд ажиллаж байсан тагнуулч Б.Нямтайшир өдгөө Монголын нүүрс, алт зэргийг урагш нь гаргаж хагартлаа баяжиж байгаа нэгэн билээ. Тэрбээр Монгол, Хятадын хооронд нүүрсний конвейер тавьж 24 цагийн турш тасралтгүй нүүрс зөөх ажлыг эхлүүлсэн Б.Нямтайширыг төрийн тусгай албанд ажиллаж байхдаа Монголын байгалийн баялаг бүхий орд газруудын мэдээллийг цөмийг нь хуулбарлан авснаар өнөөдрийн өндөрлөгт хүрсэн гэдэг.
Харин түүний хүүхдүүд “сайн эцэг”-ийн буянд ёстой л нэг дунд чөмгөөрөө жиргэж байна. Охин нь нөхрөөсөө салж тусдаа амьдарч байгаа бөгөөд хайртай ганц охиндоо тэр таван одтой Hyatt зочид буудлыг бариулж захирлаар нь суулгах тухай яриа гарч байсан билээ. Эдүгээ Хан-Уул дүүрэгт тус буудлын төмөр каркасыг босгох ажлыг Солонгосын нэгэн томоохон компани гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын зөвхөн төмөр хийц нь гэхэд гурван жилийн турш угсрагдах ажээ.
Х.Балт (www.wikimon.mn)
Холбоотой мэдээ
-
Anonymous (February 01, 2012 5:56:23 pm )
mongolin baylagiig alban tushaalaaraa ashiglan hyatadruu hemjeelshgui iheer gargaj hagartlaa bayjij baigaa ene hun chin gemt hereg hiisen hiij ch baigaa ium bishuu, barivchlah estoi baimaar iumaa. ingej bolohgui shuu dee, ene baylag chin buh ard tumniih shuu dee. shalgah humuusee shalgahgui zugeer baigaa humuusiig shalgaad baih ium bilee. ene huniig odoo shalgaj bolohgui iu?
-
Anonymous (February 02, 2012 2:41:37 am )
Odoo mongotei bolchihson uchraas shalgah yamar ch bolomjgui gej baina lee.
-
Anonymous (February 02, 2012 4:05:47 am )
Humuus ee um hiij bgaa hund bitgii ataarhaj baigaach ee. Harin sain l biz dee. Mongold min heregtei. Hun muulhiin orond tuun shig hudulmurluuch dee.yugaaraa dutah um be .
-
Anonymous (February 03, 2012 12:06:01 am )
ter yaj hudulmurlub hulgai hiisen bnaa oor yaj hudulmur hiiveee
4 Comments