antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Feb 1, 2012 Comments are off

Жунай сайд ГОК-ийн Ч.Ганзоригийг АТГ-т өгнө гэж айлгаад ам тангаргыг нь авчээ

нийтлэсэн Admin

Өнгөрсөн оны сүүлчээр буюу Шинэ жил болохоос хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн ГОК-ийн захирлын асуудал яригдана гэж шуугиж байсан ч Оросын талаас энэ зун болох УИХ-ын сонгуулийн үр дүнг харзнаж байж дараагийн захирлыг томилох нь зүйтэй гэж үзсэн бололтой. Тиймээс ГОК-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийг зөвлөлийн хурлаар яаран сандран өөрчлөхийг урьтал болгосонгүй. Нөгөөтэйгүүр, Ч.Ганзориг Орхон аймагт нэр дэвшихээр боллоо, түүний хүү уяач Г.Тэмүүлэн эцгийнхээ нутаг болох Архангай аймагт МАН-аас нэр дэвших гэж байна гэх яриа нэлээдгүй сонсдож байсан.

Гэвч энэ бүх яриа сүүлийн үед нам жим болов. Үүний учрыг тодруулбал хотын фракц буюу Шадар сайд М.Энхболдын баруун гар болох ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай мөн л Архангай аймгаас нэр дэвшихээр болсон тул эцэг, хүү хоёр энэ аймгаас нэр дэвших “эрхгүй” болжээ.

ГОК-ийн үе үеийн захирлууд болох Д.Дорлигжав, Х.Наранхүү нар хуулийн байгууллагад шалгагдаж, хэл ам таталж байсны нэгэн адил Ч.Ганзориг захирал ч мөн Авлигатай тэмцэх газарт дуудагдсан байна. Гэтэл түүнийг шалгах болсон шалтгаан нь хүү Г.Тэмүүлэн нь Архангайд нэр дэвших гэж байгаа Т.Бадамжунай сайдад “шавар хаасан”-тай холбоотой юм. Жунай сайд “дайснаа” нам дарахын тулд ийнхүү Ч.Ганзоригийг АТГ-т шалгуулахаар далайлган ам өчгийг нь авч байж асуудлыг намжаажээ. Нэрээ өөрчилсөн МАН зүсээ хувиргасан болохоос биш хуучин МАХН-ын “махны машин” өдгөө ч бас ажилласаар байгаагийн томоос том жишээ бол энэ юм. Т.Бадамжунай сайдын идэж, уусан асуудал хэрээс хэтэрч байгаа талаар Архангайнхан бүү хэл Монгол даяар сайн мэднэ. Тиймээс түүний өрсөлдөгч нар Жунай сайдын паянг сонгуулийн өмнө дэлгэхээр одооноос зэхэж байна.

Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр хийсэн олон “но” нь Жунай нэр дэвшигчийн чансааг чамгүй “өсгөх” нь мэдээж. Тиймээс тэр лав “ногоон” гэрлээр УИХ-ын гишүүн болох нь тодорхой болжээ.
Ө.Хэмх /www.wikimon.mn/


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car