antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 1 comment

Мишель Обама шинэ тэргүүн хатагтайтай уулзжээ

нийтлэсэн Admin

1478840512582550c039d7eТэргүүн хатагтай Мишель Обама Цагаан ордон дахь өөрийн гэрт удахгүй тэргүүн хатагтай болох гэж буй Меланиа Трампыг урин хамтдаа цай уусан тухай тус ордны хэвлэлийн алба пүрэв гарагт мэдээлжээ.

Энэ үеэр Ерөнхийлөгч Барак Обама удахгүй өөрийнх нь халааг авч Ерөнхийлөгчөөр ажиллах гэж буй Дональд Трамптай уулзсан байна.

Тэргүүн хатагтай болон шинэ Ерөнхийлөгчийн гэргий Меланиа Трамп нар Цагаан ордонд хүүхэд өсгөх, хэрхэн сайн эцэг эх байх талаар ярилцсан гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жош Эрнест мэдээлжээ.М.Обама шинэ тэргүүн хатагтайд өөрийн амьдарч буй газраа үзүүлэн, “Трумэн” тагтан дээр гарч, мөн Цагаан ордны аж ахуйн эрхлэгч Билл Аллманы хамт ордноор аялсан байна.Хоёр тэргүүн хатагтайн энэ уулзалтаас хэдэн сарын өмнө Меланиа хүчтэй шүүмжлэлд өртөж байсан юм. Учир нь, Бүгд Найрамдах намын үндэсний чуулга уулзалт дээр тэрбээр үг хэлэхдээ 2008 оны Ардчилсан Намын чуулган дээр хэлсэн М.Обамагийн үгийг хуулбарласан хэмээн шүүмжлүүлсэн билээ.Гэвч үүний дараа Д.Трампын ярих зүйлийг бэлтгэж өгдөг хүнд бүх бурууг тохоод өнгөрсөн юм.

Эх сурвалж:Монцамэ


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • Жагаа (November 11, 2016 2:02:24 pm )

    Омнох нь зов юм ярьсан, дараагийнх нь зов бодолтой бол ярих юм нь давхцаж л таарна шуу дээ. Тэгээд яах вэ давхцуулахгуй гээд буруу зуйл ярих уу. Манайд иймэрхуу зуйл бур урхаг гажиг болсон биз дээ. Нэгнийхээ зов зуйтэй зуйлийг дэмжчих иргэний эр зориг АН, МАН, хун мун, ард тумнээ хайрлах зэргийн аль алинд нь байдаггуй. Байлгамаар л байгаа юм. Чингис хаан дайсныхаа сайн чанарыг ч ургэлж унэлж магтаж чаддаг байсныг улгэр жишээ болгож авмаар байна. Бодитоор унэлж дугнэдэг болцгоое

antalya rent a car