antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 11, 2016 1 comment

МУГЖ Л.Чаминчулуун үзэгч түмнээ инээдээр “дайлна”

нийтлэсэн Admin

15033598_658277151013639_1131000116_nНас нэмсэн ч үргэлж гялтганаж гэрэлтэж явдаг хошин урлагийн анхдагчуудын нэг бол яалтчгүй МУГЖ Л.Чаминчулуун юм. Амьдралынхаа бүхий л цаг хугацаа мөч бүрийг урлаг тэр дундаа хошин урлагт зарцуулсан гэвэл хэн ч маргахгүй биз. Тайз дэлгэцийн тоймгүй олон уран бүтээлд дүрээ мөнхөлж, урлагийн тогоонд дөнгөж орж буй хүүхдүүдэд багшилж зааж сургах гээд урлагт хүчин зүтгэсэн олон жилийн нөр их хөдөлмөрөө үзэгч түмнээ тайлагнах гэж байна. Энэ сарын 26-нд МҮЭ-ийн Соёлын Төв Ордонд “Инээдмийн цацал” хошин шоу инээдмийн цэнгүүн ганцхан удаа тоглогдох бөгөөд тус цэнгүүнд урлаг соёлын томоохон төлөөлөгчид оролцож үзэгч түмнээ баясгах юм. Гавъяатынхаа час хийсэн хоолой, тас хийсэн инээдийг санасан үзэгчид нэгэн үдшийг баяр баяслаар дүүрэн өнгөрүүлэхээс гадна азтан болох боломжтой юм. Энэ үдэш нийт 9 азтан тодруулах бөгөөд Итгэлт хамбын аялалд 1 үзэгч, манжуурын аялалд 1 үзэгчийг тус тус тодруулах юм байна.

Эх сурвалж:Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • батаа (December 25, 2016 6:27:22 pm )

    чаймаа эгчээ үзэгчдийн зүгээс сонссон сэтгэгдэлээ илгээе та олон жил сайхан уран бүтээл хийжээ тэр утгараа зохих хэмжээний гавьяа шагнал авлаа таныг олон түмэн хайралдаг хүндэлдэг нилээн хэдэн таны тоглолтонд оролцолоо/сонирхолоо/зарим үзэгчид таныг одоо болимоор юм нүүр царайн өөрчлөлт эвгүй болж жаахан хүүхэд айлгачих юм гэж хоорондоо ярилцаж байхыг нь сонссоноо бичлээ уучилаарай?

antalya rent a car