antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 3 comments

АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Доналд Трамп

нийтлэсэн Admin

tarmp_1154154112АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгчөөр 70 настай, тэрбумтан, шоу бизнесийн од Бүгд Найрамдах намаас нэр дэвшсэн Доналд Трамп тодроод байна. Хэдийгээр ирэх нэгдүгээр сард ард түмнийхээ өмнө Ерөнхийлөгчийн тангараг өргөж ажилдаа орох боловч нэгэнт айдаггүйгээ авдартаа хийж сонгогчдын төлөөлөгчдийн 289 санал, нийт иргэд сонгогчдын 57 сая 626 мянга 342 саналыг аваад байна. Нью-Йорк хотын уугуул иргэн, 2016 оны байдлаар 3.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэгдэж байгаа тэрээр 1987 оноос эхлэн Бүгд Найрамдах намд зүтгэж байгаа юм.

Санал хураалтын эхнээс хоёр нэр дэвшигч ээлжлэн давамгайлж өрсөлдөөн ширүүн байсан хэдий ч хаашаа ч хөрвөж мэдэх өндөр магадлалтай тойргуудад Трамп түлхүү ялалт байгуулж эхэлсэн, мөн Ардчилсан намд сонгууль болгоноор саналаа өгдөг уламжлалтай мужуудад ялалт байгуулж, зарим ажиглагчдын хэлснээр байлдан дагуулснаар санал хураалтын төгсгөл хэсэг рүүгээ Бүгд найрамдах намын нэр дэвшигч хол тасарч эхэлсэн.
АНУ-ын Ерөнхийлөгч нарын сонгогдсон дараалал дунд байх нэгэн бичигдээгүй дүрмээр бол хоёр удаа Ардчилсан нам засагласан тохиолдолд Бүгд найрамдах нам ялалт байгуулах ёстой байв. Энэ бичигдээгүй хууль ч энэ удаа эвдэгдсэнгүй. Харин Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй Ерөнхийлөгч сонгогдох өндөр магадлалтай сонгууль гэгдэж байсан нь талаар боллоо. Ийнхүү АНУ-ын шинэ Ерөнхийлөгч, ирэх дөрвөн жилд засаглах нам тодорч байна. Халз мэтгэлцээнд үл итгэнэ
Ажиглагчдын үзэж байгаагаар Доналд Трампын ялалт эхнээсээ л хаа хаанаа ихээхэн өөрчлөлт дагуулж байгаа бололтой. Америкийн сонгуулийн түүхэнд Ерөнхийлөгчид нэр дэвшсэн хэн гэдэг улстөрч ялахыг олон нийтэд харуулж өгдөг, нэг ёсондоо хэвлэл мэдээллийн мэргэж, төлгөч болж явдаг халз мэтгэлцээний үр дүн лав энэ сонгуулиас хойш төдийлөн итгэл үнэмшил дагуулахгүй гэнэ. Хэн нь илүү сайхан ярьж, олон нийтэд таалагдсан, өрсөлдөгчөө хүнд байдалд оруулж мад тавьсан нь илүү оноо авч улмаар Цагаан ордонд залрахын дохио болдог цаг үе лав өнгөрөв бололтой. Трамп бол гурван цуврал мэтгэлцээнд бүгдэд нь ялагдсанд тооцогдож ирсэн, эхнээсээ л хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн довтолгоонд ихээхэн өртөж, янз бүрээр цоллуулж ирсэн. Бүр алдарт мэргэч, зөнч Ванга эмээ хүртэл Хиллариг ерөнхийлөгч болохыг зөгнөжээ хэмээн бичиж байлаа. Тиймээс Америкийн төдийгүй олон улсын хэвлэлүүд бүгд л Хиллари ялах нь, Америкийн түүхэнд анх удаа эмэгтэй ерөнхийлөгч тодрох нь гэцгээж байлаа.
Гэвч ард түмэн нэгэнт өөрчлөлтийг хүссэн бол, ямар нэг хэмжээгээр эрх баригчдаас залхсан бол сонголтоо эргэлт буцалтгүй хийдгийг энэ сонгууль харж байна.
Трампыг тэртээх өнгөрсөн зууны Америкийн ихээхэн нэр хүнд бүхий Ерөнхийлөгч Рейгантай харьцуулахад учир дутагдалтай. Гэсэн хэдий ч хэвшил болсон улстөрчийн имиж биш ийм л хачирхалтай, үл бүтэх хэмээн хэвлэлүүдээр цоллогдож гарч ирсэн имиж бүхий удирдагч л нийгэмдээ сайнаар, эсхүл сөргөөр ихээхэн өөрчлөлт хийдэг болохыг түүх харуулдаг. Тэр ч ёсоор Америкийн ард түмэн өөрчлөлт хийхийг хүсэж нарийн түвэгтэй бодлого ярьсан улстөрчийг биш задгай үг хэллэгтэй, гайхаж цочирдмоор мэдэгдэл үе үе хийдэг этгээд хүнийг сонгож байгаа юм.
Тэгэхээр ийм сонголт хийхэд халз мэтгэлцээн, тэр бүү хэл ямар ч социологийн судалгааны байгууллагууд эндүүрч болдгийг харуулж өглөө. Дашрамд дурдахад Трампыг ялна гэж судалгаа гаргасан байгууллагууд маш ховор юм.

Баяр хүргэсэн мэндчилгээнүүд хөвөрч байна

Хэдийгээр ирэх оны нэгдүгээр сард Трамп тангараг өргөж ажилдаа орох боловч мэдээж хэрэг баяр хүргэсэн мэндчилгээнүүд хөвөрсөөр байна. Энэ оны долдугаар сард албан тушаалдаа очсон Их Британийн шинэхэн Ерөнхий сайд Тереза Мэй хамгийн түрүүнд түнш орны удирдагчийн хувиар түүнд хувиасаа талархал илэрхийлжээ. Лондон хотын мэрийн хурцхан шүүмжлэл Трампад хаяглагдсанаас хойш хэрвээ тэрбумтан эр сонгуульд ялчихвал АНУ, Английн харилцаа хүйтрэх вий гэж эмээх хандлага ч явж л байсан. Гэхдээ үүнтэй хамааралгүйгээр АНУ-ын хамгийн ойрын түнш орны Ерөнхий сайд мэндчилгээ дэвшүүлж байна. Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бас Трампад жиргээгээр дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн Европын холбооны консул Доналд Таск, Европын холбооны ерөнхийлөгч Ж.К.Юнкер нар баяр хүргэсэн байна. Ингээд араас нь урлаг соёлын одод, нийгмийн зүтгэлтнүүдийн мэндчилгээ хөврөх нь ойлгомжтой. Харин эдний дунд Ираны удирдагч Аятолла Хомейнигийн твиттерт хийсэн жиргээ олны анхаарлыг татна. Хэдхэн хоногийн өмнө Аятолла Хомейни Трампыг тун ч илэн далангүй, нээлттэй эр юм хэмээж байсан бөгөөд өөрийн албан ёсны твиттер хаягаараа дамжуулан “Америкийн ард түмний сэтгэгдлийг Трамп өөрчилж чадна” хэмээснээрээ шинэ ерөнхийлөгчид талтай байгаагаа харуулж байна. Иран бол АНУ-ын гадаад бодлогын хувьд хамгийн аюултай, дайсагнасан орны тоонд багтдаг. ОХУ-ын хэвлэлүүд хүртэл Трампын ялалт тун сэтгэл хангалуун байгаагаа өнөөдөржин илэрхийлж байна. Өрнөдийн хэвлэлүүд Хиллариг магтан сайшааж, Трампыг зүхэж байхад Оросын хэвлэлүүд эсрэгээрээ байсныг энд дурдвал зохилтой.
Тэр байтугай АНУ-ын Холбооны мөрдөх товчооноос Оросын дипломатуудад хандан ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлөх ямар нэгэн сэдэл, алхам хийхгүй байхыг анхааруулсан юм. Хариуд нь оросууд тун ч тааламжгүй хандаж байгаагаа илэрхийлсэн. Ерөөс Трамп ОХУ-ын ерөнхийлөгчид талтай гэдгээ удаа дараа мэдэгдэж байснаас ч шалтгаалахгүйгээр ямар ч байсан оросууд хоёр улсын харилцаа дулаарч, удирдагчид нь олон асуудлууд дээр хэл амаа ололцож явахыг хүсдэгээ харуулж байгааг эндээс ажиглаж болно. Харин Путин ямар хандлага гаргах вэ гэдэг нь олны анхааралд байсан билээ. Тэгвэл олон хүний таамаглаж байсанчлан Путин Трампд Америкийн 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баярын мэндчилгээ дэвшүүлж, ОХУ, АНУ-ын ашиг сонирхлын төлөө уулзаж, яриа хэлэлцээ хэзээ ч хамаагүй эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Мөн одоо өрнөж буй зөрчил, хямралын асуудалд АНУ болон ОХУ хамтран ажиллах итгэл найдварын талаар баярын мэндчилгээндээ дурдсан байна.

Өөрчлөлт бас дахин өөрчлөлт

Дээр дурдсан Трампын ялалттай холбоотойгоор эхэлж байгаа олон өөрчлөлт хамгийн мэдрэмж ихтэй салбар болох ханшийн зах зээлд өрнөж байна. Санал асуулгын урьдчилсан дүн мэдээ гарч эхлэхэд л Мексикийн песо дээш доош хэлбэлзсээр Трамп ялах нь гарцаагүй болоход түүхэндээ байгаагүйгээр унасан юм. Энэ нь шинэ ерөнхийлөгч Мексикийн хил дээр Хятадын их цагаан хэрэм шиг том хэрэм босгоно гэж амалсан, цагаачлалын бодлогыг хатуу гараар атгана гэж амалсантай шууд холбоотой. Түүгээр ч зогссонгүй Канадын цагаачлалын албаны цахим хуудас Америкаас цагаачлах иргэдийн саналд дарагдан ачааллаа дийлэхээ больсон байна. Хэрэв Дональд Трамп Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд зарим америкчууд Канад руу нүүнэ хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл сонгуулийн дүн гарч эхэлсний дараа Канадын цагаачлалын алба руу хандах америкчуудын тоо эрс өссөн бөгөөд мэдээж хэрэг Америкт хууль бусаар амьдарч байгаа иргэд бүр ч ихээр Канадыг зорих нь тодорхой юм.
Японд л гэхэд ам.долларын ханш унажээ. Тодруулбал нэг ам.долларыг 103 иенээс доош ханшаар худалдан авчээ. Энэ нь мягмар гарагийн үдээс хойш тогтсон ханшаас даруй хоёр иенээр буурсан гэсэн үг юм. Түүнчлэн Токиогийн Хөрөнгийн биржид савлагаа үүсгэсэн байна. Орон нутгийн цагаар өглөөний 11:30 цагт арилжаа хаагдах үед Nikkei индекс 2,2 хувиар унасан нь Трамптай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.
Дональд Трампын хувьд эдийн засгийн огцом өөрчлөлтүүд, реформ хийнэ гэж байгаа боловч басхүү эрсдэлтэй, тун ч эвгүй алхмуудыг тэрээр мөрийн хөтөлбөртөө багтаасан нь ханшийн зах зээлд ийм өөрчлөлтүүд дагуулж байгаа юм. Гэхдээ нөгөөтэйгүүр энэ нь зөвхөн Трамптай ч холбоотой биш. Мэдээж хэрэг Хиллари сонгуульд ялсан нөхцөлд бас л иймэрхүү өөрчлөлтүүд орох байсныг судлаачид эртнээс ярьж байсан юм. Тухайлбал нэр дэвшигчдийн хэн нь ямар салбарт хатуу чанга гараар хандаж, аль салбарт зөөлөн бодлого явуулахаас шалтгаалан тэрхүү салбарт үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллагууд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгийн бирж дэх хувьцаа хэлбэлзэлд өртөнө гэдгийг эртнээс сануулж байсан юм. Жишээ татахад Хиллари Клинтон ялсан нөхцөлд эмийн бизнес эрхлэгчид, үйлдвэрүүдүүдийн эсрэг чанд бодлого явуулахаа мөрийн хөтөлбөртөө амалчихсан байсан тул энэ салбарынхны хувьцаа навс унах нь ойлгомжтой байв.
Трампыг ялсны дараа Лондонгийн ICE биржийн арилжаагаар ирэх оны нэгдүгээр сард худалдах Брэнт маркийн газрын тосны фьючерс хэлцлийн үнэ 2.2 хувиар буурч, нэг баррель нь 44.59 доллар болсон байна. Энэ нь нефтийн үнэ 2016 оны наймдугаар сарын 11-нээс хойш анх удаагаа нэг баррель нь 45 ам.доллароос доошилсон хэрэг юм. Нефтийн үнэ ингэж буурч байгаа нь бас л АНУ-д шинээр тодорсон Ерөнхийлөгчтэй холбоотой. Өнгөрсөн жил Парист болсон Цаг уурын өөрчлөлтийн эсрэг тунхаглалаас Трамп тэс өөр зүгт явна гэдгээ мэдэгсэнтэй холбоотой. Хүлэмжийн хийг бууруулахад чиглэсэн арга хэмжээг царцааж, нефть, нүүрс зэрэг эрчим хүчний эх үүсвэрийн олборлолтыг сэргээж, үндэсний хэмжээний нөөц ордуудаа Трамп ашиглалтад оруулснаар АНУ-ын эрчим хүчний хараат байдал буурч, түүхий эдийн үнийг бууруулах өндөр магадлалтай гэж байгаа. Түүний энэ бодлогыг дэлхийн цаг уурын өөрчлөлт, хүлэмжийн хийн асуудалтай холбож үзвэл маш амиа бодсон гэдэг өнцгөөс тайлбарлаж болно. Магадгүй Америкийн эдийн засагт сайн тал авчирч болох ч цаг уурын өөрчлөлтийн эсрэг нэгдэж ядаж байгаа дэлхий дахинд буруу үлгэр дууриал болох юм. Тиймээс ч Трампын сургаар нефтийн үнэ лав унаад эхэллээ. Монголын хувьд нүүрсний экспортдоо эдийн засгийн гол найдвараа тавьчихсан улс. Тэгэхээр нүүрсний үнэ унахад Монголд шууд нөлөө үзүүлэх тул АНУ-ын шинэ Ерөнхийлөгчийн манай улсад дам үзүүлэх хамгийн анхны нөлөө энэ байх бизээ.

Маргааш юу болох вэ

Өнөөдөр иймэрхүү өөрчлөлтүүд ажиглагдаж байна. Харин маргааш яах вэ? Дональд Трампын мөрийн хөтөлбөрт төлөвлөгдсөн зүйлээс дурдая. Татварын бодлогын хувьд компанийн болон чинээлэг иргэдийн татварыг бууруулах арга хэмжээ авч, татварыг 35-аас 15 хувь болгож бууруулна гэсэн нь олны анхаарлыг татаж байсан. Харин эсрэгээрээ гаднаас орж ирж байгаа бараанд тухайлбал БНХАУ болон Мексикээс орж ирэх бараанд 35-45 хувийн өндөр татвар ногдуулна гэж мэдэгдэж байв. Мэдээж энэ нь “10 жилийн дотор 25 сая ажлын байрыг дотооддоо нэмэгдүүлэх, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг жил бүр 3.5 хувьд хүргэнэ гэсэн амлалттай нь холбоотой. Америкчууд мексикийн цагаачдад ажлын байраа булаалгаж, хятадуудад аж үйлдвэрийн боломжоо алдсан гэх түүний үзэл бодлоос үүдэж өнөөдөр Канадын цагаачлалын албаны сервер гацчихаад байгааг дээр дурдсан. Олон америк иргэдийн сонирхож буй “АНУ-ыг дотоодын аюулгүй байдлын асуудал” дээр тэрээр хууль хяналтынхан, шүүх тогтолцоог шинэчилнэ, зэвсгийн хяналтыг чангатгана хэмээн амалсан. Галт зэвсэг эзэмшигч иргэдийн бүртгэл, жагсаалтыг нарийвчлан хийж, зарим хүмүүст галт зэвсэг худалдан авах чадварыг нь харгалзан үзээд хилийн хорио тавина хэмээн Трампын мөрийн хөтөлбөрт дурдсан байдаг. Батлан хамгаалахын тал дээр Трамп “АНУ-д цөмийн бөмбөг унахаас нааш цөмийн зэвсгийн нөөцөө ашиглахгүй” гэсэн мэдэгдэл хийж байв. Гэхдээ терроризмын аюул заналхийллийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалтай холбон авч үзэж, террористуудын эсрэг хийх тэмцлээс алхам ч ухрахгүй гэсэн. Юун түрүүнд тэрбээр Исламын улс бүлэглэлийг Орос, Сирийн удирдагчидтай нийлээд ч болтугай дарж авах хэрэгтэйг сануулсан, одоогийн АНУ-ын хэрэгжүүлж буй тактикт Хиллари Клинтон, Барак Обама нарыг буруутгасан байдаг. Исламын улс, Аль Каида зэрэг зартай алан хядах бүлэглэлүүдийн эсрэг хатуу аргаар тэмцэхийн тулд АНУ-ын эсрэг ямар нэгэн үйл ажиллагааг явуулсан, явуулахыг завдсан этгээдээс мэдүүлэг авахдаа эрүү шүүлт ашиглана гэж мэдэгдсэн билээ. Мөн үүнтэй холбоотойгоор Дональд Трамп мусульман иргэдийг АНУ-аас гаргаж, хилээр дахин нэвтрэхийг хориглох хэрэгтэй хэмээн мэдэгдэж байсан юм.
Эдийн засгийн салбарт шинжээчдийн үзэж байснаар эрчим хүчний түүхий эдийн ханш цаашид үргэлжлэн унах магадлалтай. Магадгүй ОХУ-д тавьсан худалдааны хоригийг бүрэн хэмжээнд цуцалсан тохиолдолд бүр ч олон асуудал үүсэж, олон сэдвээр хэвлэлийнхэн, ажиглагчид мэтгэлцэх шаардлагатай болох нь хэмээн Би Би Си агентлаг уламжилсан байна.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Иргэн (November 10, 2016 12:03:28 pm )

    Ёоо ёо…

  • ИРГЭН (November 12, 2016 9:34:39 am )

    Энэ сонгуулийн асар их зөрчилтэй үр дүн нь АНУ 1990-ээд оны хуучин ЗХУ-ын адилаар гарцаагүй задран унахын ирмэг дээр ирчихсэн байгааг тодорхой харууллаа. АНУ-ын олон томоохон хотуудад одоо болж байгаа Трампыг эсэргүүцсэн жагсаал ч бас үүнийг гэрчлэх дараагийн зүйл нь болж байна……A very controversial result of this election clearly showed that the United States are already on the verge of imminent collapse as was the former USSR in 1990s. Even the following proof of this are the anti-Trump protests which going on now in many major cities of US…….Очень противоречивый результат этого выбора четко показал, что США находятся уже на грани неизбежного распада как бывший СССР в 1990-х. Даже следующим доказательством этого являются анти-Трамп демонстрации протеста, которые происходят теперь во многих крупных городах США….

  • Hank (November 15, 2016 9:22:45 am )

    51Open 12.5 – 68 at 80 lbs. Got my ass throughly handed to me by the old guys, co#u7n&l821d;t be more excited and proud of how far we’ve all made it in the past couple weeks during the games. let’s keep this rivalry going! The Age vs. Beauty Open!thanks to Dlede for some great counting, loved it. Brendan totally got in my face in the last 30 seconds and literally strangled two more reps out of me.

antalya rent a car