antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 10, 2016 8 comments

Н.Алтанхуягийн “арьс”-аа хамгаалахаар шийдсэн мэдэгдэл АН доторх намын даргын төлөөх тэмцлийг улам дүрэлзүүлэв

нийтлэсэн Admin

14787417335823cee57a0d0

АН-ынхан удтал хуралдуулж чадаагүй ҮЗХ-ны хурлаа энэ сарын 16-ны өдөр хийхээр тов гаргаад байгаа. Үүнтэй холбоотойгоор намын даргад нэр дэвших магадлалтай хүмүүс болон намын эрх мэдлийг гартаа авахыг санаархаж буй фракцынхан хөдөлгөөнд орлоо.

Саяхан “Нэг ардчилал” фракц татан буугдсанаа зарлаж, тус фракцын гол хүмүүсийн нэг болох Лу.Гантөмөрийг намын даргад ил цагаанаар “сойж” эхэлсэн. Үүнтэй зэрэгцээд шинэчлэл гэх нэрийн дор МоАН нэгдлийг үүсгэн байгуулж гол хөдөлгөж буй эрхэм болох Лу.Болд намын даргад санаархаж буйгаа илэрхийлэв. Ингэснээр намын даргын төлөөх тэмцэл дахин бадарч АН-ын “дотор халуун” гадагшилж эхэллээ.

Тэгвэл хамгийн сонирхолтой нь өчигдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг сэтгүүлчдийг “Туушин” зочид буудалд цуглуулж байгаад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж айлдав. Үүнийг нь сонссон сэтгүүлчид болох учир мэдэх хүмүүс Ерөнхийлөгчид нэр дэвших асуудлыг хувь хүн дан ганцаар шийддэхгүй, фракцуудаасаа дэмжлэг авч чадах болов уу хэмээн ярилцаж сууна. Ер нь энэ долоо хоногийн сонирхол татсан хүнээр Н.Алтанхуяг тодорч байх шиг байна.

Долоо хоногийн эхээр эхнэрийг нь хилээр гарах гэж байхад нь хууль хяналтынхан саатуулж, хилийн хориг тавьсан удаатай. Уг асуудлыг зарим эх сурвалжуудаас тодруулахад Н.Алтанхуягийн эхнэрийн дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн тул түүнийг ийнхүү шалгаж эхэлсэн гэнэ. Магадгүй өчигдрийн сүржин мэдэгдэл үүнтэй ч холбоотой байж болзошгүй. Өөртэй нь холбоотой, эхнэртэй нь холбоотой асуудал үүсээд хуулийнхан шалгаад эхэлмэгц асуудлыг өөр зүгт хандуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ хэмээн зарлаж байгаа ч үгүйсгэх аргагүй.

Тодруулбал, Намайг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч гэр бүлээр нь минь оролдож, хуулийнхан шалгаж эхэллээ гэж ч магадгүй. Үүнийгээ ч өөрөө өчигдрийн хурлаараа батлав. Тэрбээр “Манай эхнэр хүүхэд, эргэн тойрны хүмүүсийн асуудал бол бодитой бус. Та бүхэн олон жил харж байгаа. Миний биеийг ерөнхий сайд байхад огцруулахыг оролдож эхэлсэн тэр ажиллагаануудын үргэлжлэл явж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй гэсэн том кампанит ажлуудын нэг өчүүхэн хэсэг нь” гэх мессежийг ард түмэнд илгээж орхисон.

Ямартаа ч Н.Алтанхуяг өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахын тулд эсвэл үнэхээр эх орныхоо дуудлагыг өчигдөр өглөө сэрээ сонссон ч бай асуудлын гол нь түүнийг намын нөхөд нь сонгуульд нэр дэвшүүлэх эсэх нь эргэлзээтэй. Сонгуульд нэр дэвшихийн тулд нэгдүгээрт намын эрх мэдлээ буцаан авах хэрэгтэй. Тийм нөхцөл байдлыг үүсгэж чадаагүй нөхцөлд Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох талаар бодоод ч нэмэргүй. Тиймээс энэ хэдэн өдрүүдэд АН-ын дотоод тэмцэл туйлдаа хүрэх бололтой. ҮЗХ доторх намдаа гомдсон нөхдүүдийг мөнгө, эрх мэдлээр далайлган цуглуулсан МоАН хүчтэй байр суурьтай байна хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байгаа. Тийм ч учраас ҮЗХ-г хуралдуулахгүйгээр найман жил хуралдаагүй намын их хурлаараа даргаа сонгох гарцыг ч хайгаад эхэлсэн талаар бид өмнөх нийтлэлүүдээрээ хүргэж байсан юм. ҮЗХ хүртэлх энэ хэдэн өдрүүдөд АН-ын “дотор халуун” оргилдоо хүрэх бололтой.

Б.Анир


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • zochin (November 10, 2016 1:20:14 pm )

    ichij amidaraasai zugeer l ard tumeneesee yychilalt gyigaad zailaach

  • Монгол иргэн Байна (November 10, 2016 4:44:53 pm )

    Ан ы даргаар Н Алтанхуяг л байвал сайн Байна нэр ч дэвшуулэх хэрэгтэй шударга хун торд Маш их хэрэгтэй Маныг дарж бутлах естой хандийн хаг шаах хэрэгтэй хун торд хэрэгтэй Байна жич ; Ан аас Н Алтанхуяг МАХН аас Н ЭНХБАЯР хэрэгтэй жинхэн сонгууль хийе гэвэл энийг л хэлнэ орсолдогч хучтэй Байж л сонгууль хийдэг юм шд !!!!!!! ЛУВИРЧИД аа!!!!!!!! Жижиг гарууд орсолоод яг адилхан хулгаач Луйварчид л байдаг юм шд тороо цэвэрлэж гурав дахь хучийг гаргах зайлшгуй шаардаж Байна ард бид босох болно шуу цаган болхоор тэмцэх болно !!!!!!!!!!!!!!

  • Монгол иргэн Байна (November 10, 2016 4:44:53 pm )

    Ан ы даргаар Н Алтанхуяг л байвал сайн Байна нэр ч дэвшуулэх хэрэгтэй шударга хун торд Маш их хэрэгтэй Маныг дарж бутлах естой хандийн хаг шаах хэрэгтэй хун торд хэрэгтэй Байна жич ; Ан аас Н Алтанхуяг МАХН аас Н ЭНХБАЯР хэрэгтэй жинхэн сонгууль хийе гэвэл энийг л хэлнэ орсолдогч хучтэй Байж л сонгууль хийдэг юм шд !!!!!!! ЛУВИРЧИД аа!!!!!!!! Жижиг гарууд орсолоод яг адилхан хулгаач Луйварчид л байдаг юм шд тороо цэвэрлэж гурав дахь хучийг гаргах зайлшгуй шаардаж Байна ард бид босох болно шуу цаган болхоор тэмцэх болно !!!!!!!!!!!!!!

  • Улс тор судлаач. (November 10, 2016 4:54:25 pm )

    2012 оны сонгуульд МАН нь УИХ-ын сонгуульд ялахын тулд Таван Толгойн Нуурсны ордоос “газар доорх нуурс”-ээ барьцаалж, Хятадын Чалько компаниас 350.000.000 сая долларь зээлсэн сонгуульд “баруун, солгойгуй цацаж орорлцсон ч харамсалтай нь ЯЛАГДСАН юм. Ингээд АН нь Торийн эрхийг барихаар болж, суулийн их, бага 5 удаагийн сонгуульд АН-ыг ялуулсан намын дарга, УИХ-ын гишуун Н.Алтанхуягийг, ор зээлэндээ баригдсан засгийн газрын тэргуунээр сонгох болсон юм. Еронхийлогч Ц.Элбэгдорж нь Н.Алтанхуягийг “хэцуудсэн засгийн ажлыг босгож чадахгуй” гэж бодсон уу, яасан юм буумэд шууд дэмжсэн юмдаг. Н.Алтанхуяг нь аргаа барахдаа засгийн газрын бонд гаргаж, маш бага хуутэй, урт хугацаатай санхуужилт олж, Монгол Улсын одор тутмын ажил амьдралыг хэвийн ургэлжлуулж, харин ч урьд омно нь огт байгаагуй бутээн байгуулалтын ажлуудыг хийж, олон арван аймгуудыг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбож, бараг бух аймгуудад нарийн мэргэжлийн оншилгоо, эмчилгээний товуудийг байгуулж, гадаад дотоод ор зээлээ барагдуулж, Чалькагийн зээлийн 210.000.000 долларийг толж, АМЖИЛТТАЙ САЙН АЖИЛЛАЖ байтал, “ЖУРАМЫН ЗАРИМ НОХОД” нь “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ”-д орж “ХОТНЫ НОХОЙ ХЭЭРИЙН БООХОЙТОЙ НИЙЛЖ, ХОТ ОО СУЙТГЭДЭГИЙН УЛГЭРЭЭР тэдний шахаасаар Н.Алтанхуяг нь “цаг бусаар” Еронхий сайдаасаа ОГЦОРЧ, энэ хугацаанд “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ” нь Монголын ганц саалийн унээ болсон ЭРДЭНЭТИЙН 49 хувийг, ХУВИЙН КОМПАНИАР ДАМЖУУЛЖ, ХУВЬДАА АВЧ, Монголын стратегийн ач холбогдолтой ОРДУУД МААНЬ ДАШИНШОГ болов оо хоорхий. Энэ уед зоригтойгоор ганц дуугарч байгаа, улс эх орныхоо толоо сэтгэлтэй Н.Алтанхуягийг Монголчууд бид дэмжихгуй юм бол хэнийг дэмжих юм бэ? Н.Алтанхуяг таныг бид нар байж болох бух хэлбэрээр дэмжиж, Монголын Тороос “НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ”-ийг ЗАЙЛУУЛЛАХ БОЛНО.

  • Arvai (November 10, 2016 7:41:29 pm )

    Алтанхуягийг дэмжих хүн маш олон шүү. харин наана нь нам дотроо алалцахаа зогсоох хэрэгтэй.

  • ZOCHIN (November 11, 2016 2:28:25 pm )

    ALTANHUYAGIIG DEMJIH HEREGTEI ERUNHII SAIDUUDAAS HAMGIIN IH AJIL HIISEN BUTEEN BAIGUULALTIIG CH HIISEN DEMJIJ BNAA AMJILT

  • Улс тор судлаач. (November 11, 2016 2:30:29 pm )

    Н.Алтанхуяг шударгаасаа л болж “нам дамнасан булэглэл”- д таалагдахгуй огцорсон юм. Ингээд “нам дамнасан булэглэл” нь Алтанхуягийг огцруулаад л хуслээрээ Тороос хулгуйгаа хийж, эцэст нь Эрдэнэтийн 49 хувийг хувийн компаниар дамжуулж, хувь даа авах хулгайг хийсэн байна шуу дээ. Энд захиалгаар Алтанхуягийн нэр хундийг хичнээн харлуулах гэж мууллаа ч гэсэн Монголчууд нь шударга унэний талд байдаг болохоор, Алтанхуягийн НЭР ХУНД УЛАМ ОСНО ДОО. Учир нь шударга унэн нь хэзээ ч ялдаг юм даа.

  • Судлаач. (November 12, 2016 8:18:55 pm )

    Шуух, хууль хяналтын байгууллагыг шинэчилж шударга есыг тогтооход ХАМГИЙН ОНОВЧТОЙ ЗОВ СОНГОЛТ нь Алтанхуягийг Еронхийлогч болгох нь зуйтэй юм байна. Учир нь НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ нь тууний нэр хундийг унагах ажлыг “элдэв зохиомол хэрэг” уусгэж ЕРОНХИЙ САЙДААС ОГЦРУУЛАХ уеэс эхэлсэн. Энэ хугацаанд НАМ ДАМНАСАН БУЛЭГЛЭЛ нь олон хууль бус уйлдлуудыг хийж, эцэст нь УИХ-ын сонгуулийн омнохон нь Эрдэнэт гэдэг саалийн унээг маань хувийн компаниар дамжуулж, хувьдаа авсан байна шуу дээ. Иймд Монголчууд аа элдэв юм бодолгуй туунийг ДЭМЖИЕ !!!

antalya rent a car