antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 10, 2011 Comments are off

Далай лам Хятадын эрх баригчдыг шүүмжлэв

нийтлэсэн Admin

Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг тэмцэгч, Нобелийн энхтайвны шагналт  Десмонд Туту 80 насны ойн баяртаа Дээрхийн гэгээн XIV Далай ламыг урьсан боловч тус улсын зүгээс Далай ламд виз олгоогүй билээ.

Өмнөд Африк Далай ламд виз олгоогүйн шалтгаан нь Хятадтай харилцаагаа муутгахыг хүсээгүй гэж ажиглагчид таамаглаж байгаа юм. Өмнөд Африк Далай ламд виз олгох асуудалд Хятадын зүгээс ямар ч шахалт үзүүлээгүй гэж мэдэгдсэн юм. Дээрхийн гэгээн Десмонд Тутугийн 80 насны ойд очиж чадаагүй боловч шууд нэвтрүүлгээр дамжуулан үгээ хэлжээ. Видео хэлэлцүүлэгт Далай лам “Хятадын эрх баригчдад үнэнийг ярьдаг хүмүүс таалагддаггүй. Хятадын албаны зарим хүмүүс намайг бүр ад чөтгөр гэж тодорхойлж байсан үе бий. Надад зэвсэг бий. Энэ бол миний оюун санаа. Хоёр нүүр гаргах нь Хятад дахь коммунист тогтолцооны салшгүй нэг хэсэг. Тиймээс Хятадын эрх баригчид үнэнээс жийрхдэг” гэжээ. Далай лам илтгэл тавихаар төлөвлөж байсан  Өмнөд Африкийн Кейптаун хотын их сургуульд шууд нэвтрүүлгийг цацсан байна. Өнгөрсөн баасан гаригт Кейптаун хотын цогчин дуганд болсон Десмонд Тутугийн 80 насны ойд хүрэлцэн ирсэн хүндэт зочдын дунд алдарт U2 хамтлагийн дуучин Боно, Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн эхнэр байсан гэнэ. Өмнөд Африкийн Засгийн газар Далай ламын визний хүсэлтэд ямар ч тодорхой хариу өгөөгүйгээс Десмонд Туту эрх баригчдыг шүүмжилжээ. Түүнээс гадна Өмнөд Африкт Далай ламыг дэмжигчид түүнд виз олгоогүй Засгийн газрыг эсэргүүцэн хөдөлгөөн зохион байгуулсан байна.

Н.Энх

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car