Нийслэлийн Баянзүрх дүүргийн IV хорооны нутаг дэвсгэр дэх III байранд амьдардаг байсан аав, ээж, охин гурвыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэг 2011 оны наймдугаар сарын 26-нд гарч олныг цочирдуулсан. Уг хэрэгт яллагдагчаар татагдсан С.Эрдэнэбилэг нь 2009 онд хүн амь, хүчин, танхайн хэрэгт яллагдагчаар татагдаад хэрэг нь шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан нэгэн. Батлан даалтад байхдаа дахин гурван хүнийг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт холбогдсон учир түүний хэргийг нэгтгэн Улсын мөрдөн байцаах газарт шалгахаар болсон юм. Дээрх 21147252 дугаартай хавтаст хэргийг УМБГ-ын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэст шалгаж дуусаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Мөнхбаатар хяналт тавьж байна.
С.Эрдэнэбилэгийг эрүүгийн хуулийн 91.2.6, 91.2.7, 91.2.10, 91.2.12, 91.2.15, 91.2.16 дугаар зүйлд зааснаар буюу хүний амь насыг санаатай, онц хэрцгийгээр хөнөөсөн, дээрх хэргийг давтан үйлдсэн, эрүүгийн хуулийн 126.2.1, 147.2, 181.2.1, 181.2.5, 216.1-т зааснаар буюу хүчин, дээрэм, танхайн хэргийг үйлдсэн гэх хэрэгт буруутгаж байгаа аж.
С.Эрдэнэбилэг гэгч С.Гантулгын хамтаар 2009 оны нэгдүгээр сард хүний аминд халдаж, дээрэм, танхай, хүчингийн хэрэг үйлдсэн хэрэгт сэжиглэгдэж байгаа ч хэрэг нь шийдэгдээгүй байсан юм. Тэрбээр хэрэгт шалгагдаж байх хугацаандаа буюу наймдугаар сарын 26-нд дахин гурван хүний амь насанд халдсан хэрэгт дахин холбогдоод байгаа. Гэр бүлийнхнийгээ бусдын гарт амь үрэгдсэнийг харж, цагдаагийн байгууллагад мэдээлэл өгсөн 16 настай хүү сэтгэл санааны хүнд цочролд орсон учир хүүг эмчлүүлэхээр АНУ руу авч явсан байна.
Холбоотой мэдээ
Comments are closed.