antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Nov 7, 2016 2 comments

Төөрсөн иргэдийг аварчээ

нийтлэсэн Admin

1478483098581fdc9a6b5feӨнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 5-6-нд шилжих шөнийн 02.46 цагт Дархан-Уул аймгийн Орхон сумын гуравдугаар баг Хамар даваан дээр дотроо хоёр хүнтэй “X-TRAIL” загварын автомашины кроп нь эвдэрсэн, тусламж үзүүлнэ үү гэсэн дуудлага иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын гурван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж иргэн А, Г нарыг аварч, эвдэрсэн автомашиныг зөөвөрлөж Дархан хотын төвд авч ирсэн байна. Мөн Завхан аймгийн Тэс сумын Баян уул багийн Шонтой мөргүү гэдэг газар иргэн М-ийн “X-TRAIL” загварын улсын дугаартай автомашин цасанд суусан гэсэн дуудлага энэ сарын 5-ны 20.01 цагт ирж, тус аймгийн Онцгой байдлын газрын дөрвөн албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллаж зургаан иргэнийг хөлдөж осгох эрсдэлээс авран хамгаалжээ.

Түүнчлэн Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн Хийдийн өвөр гэдэг газар “PRADO” загварын автомашинтай таван хүн Дархан-Уул аймаг руу энэ сарын 6-нд 19.00 цагт гараад сураггүй байна гэсэн дуудлага урьд шөнө 00.48 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын таван албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ.

Т.Гэрэл


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • ИРГЭН (November 07, 2016 11:12:35 am )

    яах гэж хогийн икстрайл гэж машин унадаг байнаа

  • Монгол эр (November 07, 2016 10:16:23 pm )

    чи LAND 200 аваад өгчих

antalya rent a car